Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
Өнөө шөнө нутгийн баруун хойд хэсгээр, маргааш өдөртөө нутгийн зүүн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.
2024 оны 01-р сарын 09-ний 20 цагаас 01-р сарын 10-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, шөнөдөө нутгийн баруун хагаст, өдөртөө нутгийн зүүн хагаст секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -29…-34 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -24…-29 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгороор -3…-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Хангайн нурууны өвөр бэлээр -9…-14 градус, бусад нутгаар -16…-21 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -20…-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Ерөө голын хөндийгөөр -15…-20 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +4…-1 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр -3…-8 градус, бусад нутгаар -7…-12 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс секундэд 3-8 метр, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -25…-27 градус, бусад хэсгээр -18…-20 градус, өдөртөө -7…-9 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс секундэд 4-9 метр, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө -26…-28 градус, өдөртөө -9…-11 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө ялимгүй цас орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс секундэд 3-8 метр, өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө -24…-26 градус, өдөртөө -10…-12 градус хүйтэн байна.
ЦУОШГ
Нэргүй 2024-01-10 66.181.188.13
Шинэ мэдээ оруулаач, аль өчигдрийн юмыг хэвээр нь байлгаад…..ямар арчаагүй юм?!
Нэргүй 2024-01-10 213.87.128.241
Харуулах боломжгүй.