Сөүлийн метроны дөрөвдүгээр шугамын зарим вагоныг өнөөдрөөс эхлэн суудалгүй болгожээ. Энэ нь өглөөний оргил цагаар ачааллыг бууруулах туршилтын төслийн хүрээнд хийгдэж буй ажил юм. Ачааллын зэрэг, орчин тойрны талаар иж бүрэн шалгалт хийсний үндсэн дээр ийм шийдвэр гаргажээ.
Албаныхны мэдээлснээр 2023 оны гуравдугаар улиралд Сөүлийн метроны дөрөвдүгээр шугамын ачаалал дээд цэгтээ хүрчээ. Тодруулбал, хүчин чадлынхаа 193.4 хувьд хүрсэн байна. Харин долдугаар шугамын ачаалал 164.2, хоёрдугаар шугамын ачаалал 148.6 хувьтай байжээ. Эндээс дүгнэлт хийгээд дөрөв, долдугаар шугамын вагоныг суудалгүй болгоно гэж арваннэгдүгээр сард зарлаж байв.
Дөрөвдүгээр шугамын метронууд ихэвчлэн 42 суудалтай байдаг. Эдгээр 42 суудлыг буулгаснаар 12.6 метр квадрат талбайг чөлөөлж, ачааллын дээд хэмжээг 40 хувиар бууруулна.
Суудалгүй болсон тул аюулгүй байдлыг бодолцон үзээд эдгээр вагонд илүү бариул, тулах багана зэргийг суурилуулжээ.
"Ачааллыг бууруулахад суудал буулгах арга үр дүнгээ өгөх эсэхийг шалгасны дараа суудалтай метроны тоог нэмэгдүүлэх эсэхээ шийднэ. Хэрэв төсөл үр дүнтэй болвол суудалгүй метрог олноор нэмэхээр төлөвлөж байна" гэж албаны хүн хэлжээ.
Эх сурвалж: YONHAP
оооооорк 2024-01-09 66.181.186.165
монголчуудаа та нарыг төр засаг чинь үнэхээр маллах юмаа, Зам дээрээ давс цац гэхээр удахгүй халдаг зам тавьж өгнөө гэх, замын хөдөлгааний дүрмэнд зарим өөрчлөлт оруулмаар байна гэхээр удахгүй метро тавиад өгнө гэх, хамгийн эмгэнэлтэй нь ард түмэн итгээд байгаа юм даа
Ялтан 2024-01-09 66.181.161.245
Ачаалал чинь бас зэрэгтэй байдаг юм уу?Арын хаалгаар төгссөн "Ньюс"-ын сэтгүүлч ээ,"ачааллын түвшин,хэмжээ" гэж хэлдэг юм.
Нэргүй 2024-01-09 213.87.133.112
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-01-09 66.181.187.246
ӨДӨР БОЛ АВТОБУС ХООСОН ШАХУУ ТҮГЖИРЭЛ ҮҮСГЭГЧ БОЛЖ ЯВАХ ЮМ ТООЦООЛОЛ ГЭЖ ОР БАЙХГҮЙ УЛС , САНДАЛГҮЙ бОЛГОЖ ТУРШВАЛ БУРУУТАХГҮЙ БАЙХ ХАЛААСНЫ ХУЛГАЙЧ НЬ ЦЭЦЭГЛЭНЭ БАЙХАА н**ш
Балдан 2024-01-09 202.126.89.185
Манайхан автобусаа суудалгүй болгочихоо.Одоо цагт хэн хэнийгээ хүндлэхээ байсан юм чинь зай томтой амар биз.
зочин 2024-01-09 66.181.160.94
Балдааан …Автузанд хэт их чихвэл дугуй бууднаа .. мэднэээ
зочин 2024-01-09 103.212.118.153
Манай МАН бас УБт суудалгүй метро хийх юм биш биз, кк за за яршиг төрөөгүй хүүхдэд төмөр өлгий гээч болох нь байна ш дээ
Нэргүй 2024-01-09 202.131.238.26
АН-ыг бодвол бариулгүй ч гэсэн хийчих байх өө. Ингэж хэлүүлэхийг хүссэн үү тролл оо?
зочин 2024-01-09 202.126.89.47
Ардчилагч гэх хулгайчууд нийгмийн өмчийг идэж уухыг л бодно. Бусдыг хуурч өөрсдөө гүзээлэхийг л хичээнэ Ард иргэдийн төлөө юу ч хийхгүй.Энэ шуналуудын бохир мэхэнд олон удаа олон жил орж бид асар их хохирцгоосон. Тэд гадаадынхантай нийлж хуйвалдаж манай баялагийг гадаад рүү үнэгүй шахам их зөөсөн.Иргэд одоо эрхбиш хашраа биз. Хэн нь хэн вэ гэдгийг ялгах биз. Залуус ч үүнийг бодож сургамж авах хэрэгтэй.Тэднийг хуурахад хялбар.Барууны бохир явуулгад итгэх нь их.
й 2024-01-09 202.21.107.83
энэ сонгуулиар АНыг гаргаж ирэхгүй бол чи удахгүй гуйлгачин болно шүү