Эрүүл мэндийн салбарт реформ хийсэн ОН ЖИЛҮҮД!

Эрүүл мэндийн салбарт реформ хийсэн ОН ЖИЛҮҮД!

Эрүүл мэндийн салбарт реформ хийсэн ОН ЖИЛҮҮД!

Одоогоос дөрвөн жилийн өмнө 2020 оны гуравдугаар сарын 11-ний өдөр ДЭМБ-аас Covid-ийн халдвар дэлхий даяар тархсаныг зарлаж, цар тахал хэмээн албан ёсоор тэмдэглэсэн байдаг. Тэр цаг үеэс хойш дэлхийн хэмжээнд нийт 6.9 сая хүн Covid-19-ийн халдварын улмаас нас барж, нүдэнд үл үзэгдэх дайсантай тэмцсэн. Амны хаалтаас өөр "зэвсэг"-гүй Монгол Улсын хувьд олон жил орхигдсон эрүүл мэндийн салбартаа анхаарч, томоохон хөрөнгө оруулалтыг хийж эхэлсэн юм.

Цар тахлыг богино хугацаанд амжилттай давсан эрүүл мэндийн салбар улсын томоохон эмнэлгүүдийн материаллаг баазыг сайжруулж, орчин үеийн тоног төхөөрөмжтэй болж чадсан гэдгийг салбарынхан онцолдог.

Улсын хэмжээнд 2021 онд лавлагаа шатны тусламж үзүүлж буй I, II, III төв эмнэлэгт ачааллыг жигд хуваарилан 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийг хувааж өгснөөр хөдөө орон нутгийн үйлчлүүлэгчдийн хүлээгдэл чирэгдлийг эрс буруулах боломж бүрдсэн. Мөн орон нутгийн бүсийн оношилгооны таван төвийг дээрх гурван эмнэлгийн үзүүлж буй тусламж үйлчилгээнд ойртуулсанаар орон нутгийн иргэд зардал чирэгдэл учруулахгүйгээр шийдэж байв.

Сум, аймгийн төвийн иргэд аймгаас, бүсийн оношлогоо эмчилгээний төвөөс эмнэлгийн тусламжийг авч, хотод ирэх шаардлагагүй болж байна гэсэн үг юм.

Ингэж төвлөрлийг сааруулахын зэрэгцээ тухайн үед улсын нэг, хоёр, гуравдугаар төв эмнэлэгт дүрс оношилгоо архивлан, хадгалах PACS систем болон Би-план ангиографийн аппаратаар мэдрэл, зүрхний оношилгоо, эмчилгээг илүү нарийн түвшинд хийж технологийг нутагшуулсан. Мөн Монголд анх удаа хавдрыг өндөр түвшинд оношлох ПЭТ-CТ –г  ашиглан оношилгоонд нэвтрүүлсэн гээд ахиц дэвшил гарсан.

Үүнээс гадна орон нутаг дахь бүсийн эмчилгээ оношлогооны төвүүд, лабораториуд, нэг, хоёрдугаар зэрэглэлийн эмнэлгүүдийн тоног төхөөрөмжийг шинэчилсэн нь “Эрт илрүүлэг” хөтөлбөрийг улс орон даяар амжилттай хэрэгжүүлэх хөшүүрэг нь болов.

Шадар сайд С.Амарсайхан 2023 онд цар тахлынтөсвийн зарцуулалтыг танилцуулахдаа "Цар тахлын төсөвт ямар нэгэн нууцлал байгаагүй, шилэн дансанд байршуулсан. Коронавирусын урьдчилан сэргийлэх, амьжиргааг дээшлүүлэх, ажлын байр хадгалах, ААН-үүдийг дэмжих, нийгэм эдийн засаж үзүүлэх сөрөг нөлөөллийн  бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээнд зориулж 2020 онд 4.4 их наяд төгрөг, 2021 онд 5.1 их наяд төгрөг, 2022 онд 1.6 их наяд төгрөгийг зарцуулсан. Нийт 11.2 их наяд төгрөгийг зарцуулсан байна.

2020-2022 онд төвлөрүүлсэн нийт эх үүсвэрийн 37 хувийг эдийн засгийн идэвхжүүлэхэд, 12.5 хувийг ажлын байр хамгаалахад, 13.2 хувийг иргэдийн эрүүл мэндийн хамгаалахад , 36.4 хувийг иргэдийн орлогыг хамгаалахад тус бүр зарцуулжээ. Хүүхдийн мөнгийг 100 мянга болгон олгоход  2.1 их наяд төгрөг зарцуулсан” гэж мэдээлж байв.

Улсын төсвөөс эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулахаас гадна гадаадын зээл тусламж, хандивууд ч тодорхой хэмжээний хувь нэмрээ оруулсан юм. Үүний нэг нь Дэлхийн банкнаас бүх аймаг, дүүргийн эмнэлгүүд болон Улаанбаатар хотын төв эмнэлгүүдэд 16 сая гаруй ам.долларын өртөг бүхий 6100 гаруй эмнэлгийн тоног төхөөрөмжийг төслийн хүрээнд нийлүүлж байв. Эдгээр нь халдвар хамгаалал, эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулахад туслаад зогсоогүй оношилгоо, лаборатори болон эмчилгээний чадавхийг нэмэгдүүлсэн гэдгийг мэргэжилтнүүд хэлж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-09 124.158.70.243

баахан хөл хориод л байсан дараа нь бүгд өвдсөн дөө

Avatar

Нэргүй 2024-01-09 88.230.49.124

Хөл хориогүй бол чи үхчихсэн ч байж магадгүй. Тэнэгтэхээ боль!

Avatar

Нэргүй 2024-01-09 66.181.183.237

600 мянган хүн өвчилсөн. бүртгүүлээгүй бий.

Avatar

Зочин 2024-01-09 112.72.10.90

Цар тахлын үеэр үхчихгүй юмсан гээд тэтгэмж, үнэгүй эм нэхээд л байсан биз дээ.. Эмч сувилагч эмнэлгийн ажилтад цаг наргүй хамгаалах хэрэгслэлтэй ажиллаа биз дээ. Одоо болохоор баахан мөнгө үрсэн юм шиг ярих юм. Цаг үеэ мэдэр….

Avatar

Нэргүй 2024-01-09 66.181.183.237

хөөрхий сар бүр нэг сая төгрөгийн нэмэгдэл авсан байх.

Avatar

Нэргүй 2024-01-09 66.181.183.237

ямарч үйлчилгээгүй индонези эм шахаад.

Avatar

Нэргүй 2024-01-09 66.181.183.237

ха ха. хүмүүсийн цүнхийг нэгжиж парацетамол, өвчин намдаах бас бус эмийг нь ухаж нэгжлэг хийж илрүүлж хурааж нтр байсан бхаа.

Avatar

зочин 2024-01-09 64.119.30.210

Цар тахлаар ч дээр дооргүй их мөнгө шаацгаасан даа

Avatar

Нэргүй 2024-01-09 66.181.183.237

ма цусны донор мөөгөнцөртэйг ко үеэр мэдэж авсан. ко-оор баахан атибиотик шахаад хаясан. улам улам л мөөгөнцөртөө биз.

Avatar

Нэргүй 2024-01-09 202.131.225.242

Цар тахлаар далимдуулж 12 их наядыг зүгээр л гударсан юм байна. Эрүүл мэндийн салбарт нүүрлэсэн хулгай луйвар бол нүүрсний хулгайгаас нэг их дутахгүй шүү. УНТЭ ийн гемодиализ эмчилгээг медвик гэж ашиг хонжоо хайсан өлөн хувийн компанид шилжүүлж төсвийн мөнгийг үрэн таран хийж байгаа нь хэний бизнес вэ, төрийн эмнэлэгийн байранд үнэгүй үйл ажиллагаа явуулаад дээр нь өвчитнүүдэд хийгээгүй эмчилгээгээ хийсэн болгож өгөөгүй эм тариагаа өгсөн болгож баримт бүрдүүлж мөнгө угаадаг газар.

Avatar

Зочин 2024-01-09 59.153.114.219

энэ муу Амарсайхан луйварчин шүү

Avatar

зочин 2024-01-09 103.212.117.251

Монгол бараг бүх эмээ гаднаас үнэтэй импортлож байгаа шүү!!! Биоангаахын шинжлэх ухааны судалгааны хүрээлэн гэж дэлхийн 32000-ын 26000-д эрэмбэлэгдэж байгаа гээд бодохоор эмч, судлаач нарыгаа бэлдэх шаардлага тулгараад байгааг ойлгож байгаа болов уу манай төр, засаг маань

Avatar

Зочин 2024-01-09 202.55.188.120

Коммунист ёс суртахуунтай шинэ нийгэм гарч ирж байж МАН АН гэсэн мафийн хулгайчдад хариуцлага тооцож улс шиг улс болж хөгжинө. Энэ янзаараа явбал Монгол сөнөнө.

Avatar

Нэргүй 2024-01-09 213.87.133.112

~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Зочин 2024-01-09 202.126.94.99

Дээд Боловсролын салбарыг ч естой самарч дуусахнээ!

Avatar

Нэргүй 2024-01-09 78.174.208.84

Өмнөхөөс ялгаатай нь 1.Эмч нарт үзүүлэх гэж бөөн оочер. Цаг олдохгүй. Аягүй бол сарын дараа үзүүлэх болно. 2. Эмч нар гэж үзэн болсныхоо төлөө өчнөөн мөнгө авна. 3. Шүдний эмч нар л гэхэд новшийн их үнэтэй. Нэг шүд ломбодоход л өчнөөн мянган төгрөг. 4. Эмч нар гэж мэдлэг тааруутай нь олон. Тийм учраас боломжтой хүмүүс нь гадагшаа явж байна. Өрхийн эмч нар гэж ихэнх нь юм мэддэггүй амьтад. Тэгээд нэг их ажилтай гэж ялархсан амьтад. 5. ..Бичвэл маш их юм байна…

Avatar

Нэргүй 2024-01-09 66.181.183.237

эмдаатгал зөвхөн 103 дуудах, үхэхэд бүртгэлд орох. бусдаар мөнгөөрөө л үзүүлнэ дээ шууд сайн эмчид нь

Avatar

Нэргүй 2024-01-09 66.181.183.237

реформ хийгээгүй ээ. хэдэн төхөөрөмж авсын байна. эмний үнээ харчаарай. хавдар сахар шүдний өвчлөл буураагүй нэмэгдсэн. одоо IIр эмнэлэгтч ажиллах эмнэлгийн ажилтан олдохгүй байна. мэргэжилтэн байхгүй.

Avatar

зочин 2024-01-09 66.181.160.94

Заа ёстой шааалааа, шаалтууруудд..Хамгийн наад зах нь , Эрүүл Мэндийн Яамныхаа байшинг харчих. Тэгээд цагдаагийн Ерөнхий газрынхаа байрыг харчих ..Тэгээл хэн юунд их анхаардаг нь харагднаааа

Avatar

Нэргүй 2024-01-09 66.181.183.237

эмя хүн болгон 3 компьютер асааж хэрэглэдэг гэнэ үү. өдөржин асаалттай. дээр нь принтер. цаасаа боодол боодлоор хэвлээд хэвлэснээ боодол боодлоор хаядаг. бүр хүнээр шалгуулж хяналт хийлгэж байгаа.

Avatar

Нэргүй 2024-01-09 66.181.183.237

цаасан дээр текст хэвлээд зогсохоор ажил хийсэн харагддаг, тэрийгээ шууд бөөнөөр нь хаядаг. хийх юмгүй л сууцгаадаг болтой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж