Арьс шир боловсруулах үйлдвэрийн ажил 5 дахь жилээ гацжээ

Арьс шир боловсруулах үйлдвэрийн ажил 5 дахь жилээ гацжээ

Арьс шир боловсруулах үйлдвэрийн ажил 5 дахь жилээ гацжээ

УИХ-ын Үйлдвэржилтийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2024.01.09/ болж, арьс шир боловсруулах үйлдвэр байгуулах чиглэлээр 2022 онд гаргаж байсан тогтоолын хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайдын өгсөн мэдээллээр Дархан арьс ширний боловсруулах үйлдвэр барих ажил зогсонги байдалд оржээ. Уг үйлдвэр нь 25 га газрыг хамарч баригдахаар төлөвлөгдсөн. Төслийн нийт өртөг нь 516 тэрбум төгрөг аж. Үүнээс 119 тэрбум нь үйлдвэр барихад шаардагдах бол 397 тэрбум нь барилгын ажлын нийт өртөг.

Үйлдвэр ашиглалтад орсон нөхцөлд 2300 орчим ажлын байр шинээр бий болж, жилдээ 4 сая богийн арьс, 400 мянган бодын арьс боловсруулна гэж тооцжээ.

Гэвч дэд бүтцийн ажил нь ч дуусаагүй тав дахь жилтэйгээ золгож байгаа аж. Дэд бүтцийн ажлыг эхлүүлэхдээ хувийн хэвшилд Хөгжлийн банкнаас зээл олгон эхлүүлсэн байна. Нийт зургаан төрлийн дэд бүтцийн ажил эхлүүлсэн ч дуусах болоогүй.

Дээрх ажлыг үнэлэх гурван яамны хамтарсан ажлын хэсэг гарч, ажилласнаар гүйцэтгэлийг дараах байдлаар үнэлжээ. Тодруулбал, цахилгаан дамжуулах дэд бүтцийн ажлын нийт төсөвт өртөг нь 13 тэрбум аж. Гүйцэтгэгч талаас дээрх ажлыг гүйцэтгэхэд 8.1 тэрбум төгрөг зарцуулсан гэдэг тайлан ирүүлсэн бол яамдаас гарч ажилласан ажлын хэсэг 3.1 тэрбум төгрөгийн ажил гүйцэтгэсэн гэдэг дүгнэлт гаргажээ. Ажлын явц 24.3 хувьтай явж байна.

Гадна дулаан, цэвэр усан хангамжийн ажлын нийт өртөг нь 14.3 тэрбум төгрөг. Гүйцэтгэгч компани 8.7 тэрбум төгрөгийн ажил хийсэн гэж үнэлсэн бол ажлын хэсэг 5.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гэж дүгнэжээ. Ажлын гүйцэтгэл 46 хувьтай гарсан аж.

Цэвэрлэх байгууламжийн төсөвт өртөг 41.2 тэрбум төгрөг бол гүйцэтгэгч 16.3 тэрбум төгрөгийн ажил гүйцэтгэсэн, ажлын хэсэг 5.1 тэрбум төгрөгийн ажил гүйцэтгэсэн. Ажлын явц 12.7 хувьтай гэж үнэлжээ.

Үйлдвэрүүдийн гаднах дулаан, ус хангамжийн татуургын хос шугамын ажлын төсөвт өртөг 16.3 тэрбум бол гүйцэтгэгч 11.4 тэрбум төгрөг зарцуулсан гэдэг тайлан ирүүлсэн байна. Харин Эрчим хүчний үндэсний төвийн дүгнэлтээр 7,6 тэрбум төгрөг зарцуулагдаж, ажлын гүйцэтгэл 46 хувьтай гэж гарчээ. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Эрчим хүчний яамнаас холбогдох хүмүүс орж ажилласан дээрх ажлын гүйцэтгэлийн үнэлгээг тус цогцолборын дэд бүтцийн ажилд оролцсон хувийн хэвшлүүд хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэн, дахин үнэлүүлэх санал гаргасан байна.

Ингэхдээ газрыг үнэлсэн цагт Хөгжлийн банкинд хийсэн ажлаа шилжүүлэх боломжтой гэж үзжээ. Ажлын хэсгийн хувьд 7-8 удаагийн уулзалт хувийн хэвшлүүдтэй хийсэн ч ойлголцолд хүрч чадаагүй. Төслийн талбайд хийгдсэн дэд бүтцийн ажил үндсэндээ 4 дэх жил рүүгээ орж байгаа аж. Цаашдаа ойлголцолд хүрэхгүй сунжирсаар байвал дэд бүтэц үнэгүйдэх эрсдэлтэй аж.

Энэ асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт тавьж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Г.Дамдинням:

-Төр ажил хийчихье гээд зүтгээд байхад нөгөө тал луйварчингийн дүрээр хандаад байвал байнгын хорооны тогтоолоо цуцалчихъя л даа. Яагаад төрөөс өгсөн газрыг тэрбумаар үнэлээд буцаагаад газрын наймаа шиг юм хийх гээд байдаг юм. Яам шинээр ажлын хэсэг байгуулах саналаа оруулаад ир, шийдээд өгье. Тэгэхгүй бол 300 мянган малчин хохирч байна. Энэ төслийг Монголын нийт малчид хараад сууж байгаа. Итгэл даахгүй бол чадах хувийн хэвшлийг оруулж болно шүү дээ. Эцсийн эцэст төр хэдэн мянган малчдаа бодох ёстой гэв.

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг:

-Дархан арьс ширний цогцолбор барих төслийг хувийн хэвшлээ дэмжиж, ажил эхлүүлсэн байдаг. Өнгөрсөн хугацаанд ажлын хэсэг хэд хэдэн удаагийн уулзалт хийж, ойлголцох гэж оролдлогууд хийсэн. Эхлээд тавьсан саналыг хүлээн авлаа, болно гэдэг байсан ч буцаад ирэхдээ тэс өөр бичиг баримт аваад хүрээд ирдэг. Нэг жилийн хугацаанд ойлголцох гэж их ажилласан. Эрүүгийн асуудлаар шалгагдаж байгааг хурдлуулах эрчимжүүлэх шаардлага байгаа. Турк, БНХАУ, Итали зэрэг орнуудаас дэд бүтцээ шийдвэрлэчихвэл хөрөнгө оруулалт хийе гэдэг санал тавьсан гэлээ.

Сануулахад, Монгол Улс нь 2023 оны байдлаар 5,3 сая арьс боловсруулсан байна. Үүний 2 сая орчим нь дулааны аргаар боловсруулагджээ. Жилдээ 9 сая орчим арьс шир хаягддаг аж. Иймээс Засгийн газар арьс шир боловсруулах дөрвөн том төсөл хэрэгжүүлэх зорилт тавьсан ч нэг нь ч ашиглалтад ороогүй байгаа аж.

Дарханы арьс шир боловсруулах цогцолборын ажил дэд бүтцийн ажлаасаа эхлэн бүтэлгүйтсэн бол Эмээлтэд аж үйлдвэрийн парк байгуулах төсөл мөн л ажил хэрэг болоогүй. Эмээлтийн аж үйлдвэрийн парк байгуулахад 734.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай. Уг аж үйлдвэрийн парк ашиглалтад орвол 10 мянган ажлын байр бий болж, жилдээ 7 сая ширхэг арьс шир боловсруулах юм байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-09 66.181.182.83

МАА-н орон юм байж 100 жил болоход ганцхан үйлдвэр барьчихаж чадахгүй, дахиад хэдэн зуунаар гоншгонох гэсэн юм бол доо…

Avatar

Хотын уугуул иргэн 2024-01-09 59.153.113.72

Монголыг хөгжүүлэхгүй гэсэн ийм хорлон бодлого эдийн засгийн бүх салбарт яваад байгаа юм биш үү. Ёстой алтан дээр суусан гуйлгачин биш харин ТЭНЭГҮҮД болж дээ бид….Өөрийн гэсэн толгой байхгуй. Бүх юм гадны нөлөөлөөр явж байна.

Avatar

Нэргүй 2024-01-09 59.153.112.28

Төр үйлдвэр барих гэж авилгадхаа л больчих.

Avatar

Нэргүй 2024-01-09 213.87.133.112

!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Ц 2024-01-09 103.212.118.249

орос агаагын хийсэн ажил

Avatar

Иргэн 2024-01-09 103.254.123.185

энэ худлаа ярьж мөнгө идсэн хэдэн новшнуудыг шалгаж идсэн уусныг нь гарган төлүүлж шоронд хийгээд учраа олоочээ

Avatar

Нэргүй 2024-01-09 188.162.254.36

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олохгуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!

Avatar

Нэргүй 2024-01-09 66.181.176.91

Энэ ажлыг хариуцсан төрийн яам, байгууллагын л буруу!! Тэд анхнаас буруу компанийг "шалгаруулсан" учраас, мөнгийг нь хувааж идсэн учраас л ийм болсон байж таарна?!! Жишээ нь, энэ ажлыг MCS, MAK г.м. хувийн компани өөрийн зардлаар эхлүүлсэн бол аль хэдийн ашиглалтанд орчихсон байгаа!! Хувийн компани өөрийнхөө мөнгийг хулгайлдаггүйд хамаг учир нь оршино!!!

Avatar

Иргэн 2024-01-09 202.126.88.196

7 БУУДЛЫН ДОЛЖИН АВГАЙН "МОНГОЛ БҮТЭХГҮЙ ЭЭ" ГЭДЭГ ҮГ САНААНД ОРОХ ЮМ ДАА

Avatar

Нэргүй 2024-01-09 43.228.129.131

Монголд хэрэгтэй юу байна тэр бүхэн хорлон сүйтгэх ажиллагаанд өртөх юм даа

Avatar

Нэргүй 2024-01-09 66.181.189.172

5 н жил гацах юу юм бэ ….хулгайчуудаа . Тэр чигээр нь идсэн ч бид чадна. Газрын тос боловсруулах үйлдвэр = БУДАА

Avatar

зочин 2024-01-09 103.212.118.87

Уучлаарай 5 жил гацсан юм бишээ,2011 онд халзан Ганболд Хотын орлогч дарга байхдаа Эмээлэтэд Арьс Ширний үйлдвэрийн технолгийн парк барихаар 150 га газрыг авч бэлэн болгоод ТЭЗҮ-г хийлгүүллээд энэ ажлыг эхлүүлсэн юмаа. Одоо газрыг хуваагаад авчихсан биздээ. Мал аж ахуй нөхөгддөг бидний том баялаг үүнийг том дарга нар тоодоггүй юм шигээ Бүгд нүүрс гэж байна л даа.Хэзээ нэгэн цагт үүнийш хийх ёстой . Бидний сонгосон нөхдүүд ийм байна шүү дээ

Avatar

иргэн 2024-01-09 103.57.93.237

Төрийн ажил нэг иймэрхүү. Хулгай, луйвар, худал хуурмаг , хариуцлага, зохион байгуулалтгүй байдал гээд байж болох бүх л бузар булай чухам энд л байна. Ийм учраас л монгол улс хөгжихгүй, ард олны амьдрал дээшлэхгүй байна шүү дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж