Беларусь улс Украины хил дагуу цэргийн хотхон байгуулав

Беларусь улс Украины хил дагуу цэргийн хотхон байгуулав

Беларусь улс Украины хил дагуу цэргийн хотхон байгуулав

Беларусийн Батлан хамгаалах яам хилийн Гомель мужид цэргийн хотхон шинээр байгуулж байна. Энэ нь Украины хилээс 40 км зайд орших юм. Хотхоны бүтээн байгуулалтын ажлын эхний шат 2024 оны гуравдугаар сард дуусна. Хуучин энэ газарт нь хэд хэдэн хүүхдийн зуслан байжээ.

Тус улсын удирдагч Александр Лукашенко тавдугаар сард "Өмнөд үйл ажиллагааны командлал" байгуулснаа зарласан. Тиймээс ажиглагчид шинээр байгуулж буй цэргийн байгууламжийг уг командлалтай холбон ойлгож байна.

Харин Украины цэргийн шинжээч Олех Жданов хэлэхдээ "Шинэ цэргийн хуаранд улсын хилийг хамгаалах үүрэг бүхий гарнизон байрлах магадлалтай. Украинтай хиллэдэг хилийн дагуу дахин хэд хэдэн ийм байгууламж барьсан ч би гайхахгүй. Беларусь, Орос хоёр улс төрийн хувьд нэгдэх юм бол илүү түрэмгий хувилбарт шилжинэ гэсэн үг. Дараа нь энэ бааз довтолгооны зориулалттай болно" гэжээ.

Эх сурвалж: UKRAYINSKA PRAVDA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-09 213.87.133.112

!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-01-09 202.126.89.14

оростой дайнаа дуусгачаад украйнчууд Бэлрустай тооцо кийх биз кккк Лукшэнког цус шороотой н холиндоо

Avatar

Нэргүй 2024-01-09 185.220.100.246

АНУ ерөнхийлөгч Байден өмнөд Каролина мужид илтгэл тавих үеэр иргэд Израйлын түрэмгийлэлийн эсрэг Палестийг дэмжин эсэргүүцэл үзүүлжээ. Иргэдийн эсэргүүцэлд цочирдсон Байден "Израйль улс Газа-гаас цэргээ татах ёстой" гэж мэдэгдсэн байна. Бичлэг нь энэ байна.
https://youtu.be/S7itJ3V7EMo?si=x7DnizvfbDFsfp2e

Avatar

зочин 2024-01-09 66.181.160.94

Ер нь бол Оросууд Европын хамгын ядуу хазгаар муж болж үлдлээлдээ … Орос, Беларусийн бүх бараа бүтээгдэхүүн зөвхөн Украйнаар дамжиж л дэлхийд гарах боломжтой байдаг юм шдээ ..Тэр хаалгаа Иван дуракууд өөрсдөө л хаачихлаа да ..Одоо яая гэхэв

Avatar

Нэргүй 2024-01-09 202.126.89.183

Чи дахин дахин ядуу гэж орилоод байхаа боль.Хамгийн баян орон шүү дээ.

Avatar

Нэргүй 2024-01-09 104.244.77.208

ха ха ха, бас л нөгөө гудамжны хов жив бичдэг шар сонин UKRAYINSKA PRAVDA

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж