Беларусийн Батлан хамгаалах яам хилийн Гомель мужид цэргийн хотхон шинээр байгуулж байна. Энэ нь Украины хилээс 40 км зайд орших юм. Хотхоны бүтээн байгуулалтын ажлын эхний шат 2024 оны гуравдугаар сард дуусна. Хуучин энэ газарт нь хэд хэдэн хүүхдийн зуслан байжээ.
Тус улсын удирдагч Александр Лукашенко тавдугаар сард "Өмнөд үйл ажиллагааны командлал" байгуулснаа зарласан. Тиймээс ажиглагчид шинээр байгуулж буй цэргийн байгууламжийг уг командлалтай холбон ойлгож байна.
Харин Украины цэргийн шинжээч Олех Жданов хэлэхдээ "Шинэ цэргийн хуаранд улсын хилийг хамгаалах үүрэг бүхий гарнизон байрлах магадлалтай. Украинтай хиллэдэг хилийн дагуу дахин хэд хэдэн ийм байгууламж барьсан ч би гайхахгүй. Беларусь, Орос хоёр улс төрийн хувьд нэгдэх юм бол илүү түрэмгий хувилбарт шилжинэ гэсэн үг. Дараа нь энэ бааз довтолгооны зориулалттай болно" гэжээ.
Эх сурвалж: UKRAYINSKA PRAVDA
Нэргүй 2024-01-09 213.87.133.112
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-01-09 202.126.89.14
оростой дайнаа дуусгачаад украйнчууд Бэлрустай тооцо кийх биз кккк Лукшэнког цус шороотой н холиндоо
Нэргүй 2024-01-09 185.220.100.246
Харуулах боломжгүй.
зочин 2024-01-09 66.181.160.94
Ер нь бол Оросууд Европын хамгын ядуу хазгаар муж болж үлдлээлдээ … Орос, Беларусийн бүх бараа бүтээгдэхүүн зөвхөн Украйнаар дамжиж л дэлхийд гарах боломжтой байдаг юм шдээ ..Тэр хаалгаа Иван дуракууд өөрсдөө л хаачихлаа да ..Одоо яая гэхэв
Нэргүй 2024-01-09 202.126.89.183
Чи дахин дахин ядуу гэж орилоод байхаа боль.Хамгийн баян орон шүү дээ.
Нэргүй 2024-01-09 104.244.77.208
ха ха ха, бас л нөгөө гудамжны хов жив бичдэг шар сонин UKRAYINSKA PRAVDA