Оюутны автобусны картны хөнгөлөлт маргаашаас дахин үйлчилнэ

Оюутны автобусны картны хөнгөлөлт маргаашаас дахин үйлчилнэ

Оюутны автобусны картны хөнгөлөлт маргаашаас дахин үйлчилнэ

Улаанбаатар смарт карт компаниас автобусаар хөнгөлөлттэй зорчих оюутны картыг түдгэлзүүлэх шийдвэр гарсан талаар өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. Тодруулбал, өнгөрсөн оны долдугаар сарын 7-нд батлагдсан Боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгад "43.2.5-д нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ явах зайлшгүй шаардлагатай сурагч, оюутны нийтийн тээврийн хэрэгслээр зорчих зардлын 50 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон журмын дагуу олгох" гэсэн заалт хасагдсантай холбоотой 2024 оноос эхлэн хөнгөлөлттэй зорчих боломжгүй болоод байсан юм. Үүнтэй холбогдуулан холбогдох байгууллагууд зохицуулалт хийхээр ажиллаж байгаа гэдгийг мэдэгдсэн.

Тэгвэл энэхүү шийдвэрийг цуцалж байгаатай холбоотойгоор Нийтийн тээврийн газраас мэдэгдэл гаргалаа.

Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга Д.Отгонжаргал:

-2024 оныг дуустал оюутнуудыг нийтийн тээврээр хөнгөлөлттэй үнээр зорчуулах зохицуулалтыг хэвээр үргэлжлүүлнэ. Оны төсөвт оюутнуудын нийтийн тээврийн унааны нөхөн олгох зардлыг хоёр дахин нэмж, 12.3 тэрбум төгрөг болгон баталсан тогтоолыг үндэслэсэн. Ажлын өдөр оюутнууд нийтийн тээврээр нэг удаа үнэгүй зорчиж байгааг хоёр удаа болгож байна.

Оюутнуудын автобусны картын хөнгөлөлт маргаашаас буюу нэгдүгээр сарын 10-наас дахин хэрэгжинэ гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-09 139.5.219.140

хөнгөлөлт халамж чавчаа хийх ногоон автобусны тасархай үлдэгдэл

Avatar

Зочин 2024-01-09 76.220.74.140

Халамжлаад бай. Өөх ч биш булчирхай ч биш юм хийгээд байхаар бүтэлгүй асуудлууд үргэлжилсээр байх болно

Avatar

Зочин 2024-01-09 139.5.216.249

Авилгач нийслэлийнхэн хоёр дахин их идэхээр болж дээ

Avatar

Нэргүй 2024-01-09 213.87.133.112

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-01-09 66.181.183.237

оюутан хүүхдийн үнээр явахад л болох. нөхөн олговор мөнгө шилжүүлэг ч гэх шиг. санхүүжилт хоёр дахин нэмэх гэнээ.

Avatar

Нэргүй 2024-01-09 59.153.112.61

muu balai songos systemiig gargaj uursdiinhuu system nevteruulj bolodgui yumuu

Avatar

ногоон атуус 2024-01-09 103.206.195.214

манай үхэр монголчууд чадахгүй ээ тийм систем хийж. ацарсан атуусыг нь харж байгааздээ

Avatar

Нэргүй 2024-01-09 66.181.183.237

наням маш их юм хийчихсэн л байх ёстойдоо. нам засаг ажилд аваад байсышд. юуч хийж байдгийн яах гэж ч ажилд авдгийн

Avatar

з 2024-01-09 202.131.249.27

Хаанахын ямар систем байх нь хамаагүй, системээ хэрхэн ажиллуулах шийдвэр нь, шийдвэрийг гаргаж байгаа толгойноосоо шалтгаалж байгаа гэдгийг монголчууд минь ойлгох хэрэгтэй, хичнээн сайн, дээд зэргийн гар утас барьж байгаа хэрнээ тэрийгээ бүрэн ашиглаж, өөрийнхөө хэрэгцээг зөв хангаж чадахгүйтэй л адилхан шүү дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж