Хамасын пуужингийн мэргэжилтэн Сирид амиа алджээ

Хамасын пуужингийн мэргэжилтэн Сирид амиа алджээ

Хамасын пуужингийн мэргэжилтэн Сирид амиа алджээ

Израилийн Батлан хамгаалах хүчин Сири дэх Исламист Хамас бүлэглэлийн пуужингийн мэргэжилтэнг хөнөөсөн гэж телеграм хуудсандаа Даваа гаригт мэдээллээ. Амиа алдсан пуужингийн мэргэжилтэн нь Хассан Хакаша гэгч бөгөөд сүүлийн долоо хоногт Сириэс Израиль руу пуужин харвах ажиллагааг удирдсан гол хүн юм.

Сирийн нутаг дэвсгэрээс алан хядах ажиллагаа явуулахыг зөвшөөрөхгүй гэж Израиль мэдэгдсэн. Өөрийн нутаг дэвсгэрээс гарч буй бүх үйл ажиллагааны хариуцлагыг Сири хүлээх болно гэжээ.

Мөн өдөр Ираныг дэмжигч Хезболла бүлгийн командлагч Ливаны өмнөд хэсэгт амиа алджээ. Виссам аль-Тавил нь Хассан Хакашагаас хэдхэн цагийн өмнө Израилийн нисгэгчгүй онгоцны халдлагад өртөн Ливанд нас барсан байна. Ливаны төрийн мэдлийн Үндэсний мэдээллийн агентлагийн мэдээлснээр Израилийн нисгэгчгүй онгоц 10:15 цагийн орчимд Хирбет Селм хотын аль-Дабшахт Виссам аль-Тавилын сууж явсан машинд нисгэгчгүй онгоцоор халджээ.

Нэмж дурдахад, Газын зурвас дахь мөргөлдөөнтэй холбоотойгоор палестинчуудын эсрэг хүчирхийлэл нэмэгсдээр байна. Хезболлагийн парламентын блокийн тэргүүн Мухаммед Раад Даваа гаригт мэдэгдэл хийхдээ "Газын зурвас дахь түрэмгийлэл зогсохгүй бол хүчирхийлэл ч зогсохгүй" гэжээ.

Эх сурвалж: DPA INTERNATIONAL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-09 213.87.133.112

Харуулах боломжгүй.

Avatar

Хамазынхан эхэлж хийсэн түрэмгийллийнхээ шанг авахаас яахав 2024-01-09 139.5.218.23

Хамазынхан эхэлж хийсэн түрэмгийллийнхээ шанг авахаас яахав. Яах гэж зүгээр байсан улс руу халдаж мянга гаран хүн алж, хэдэн зуун хүн барьцаалав аа. Тийм шийдвэр гарагсан Хамазын удирдлагууд нь бүгд гадаадад баян тансаг орд харшид амьдардаг гээч. Түй чёрт

Avatar

B 2024-01-09 202.131.225.197

KARMA IS BITCH. HAHAHAHA

Avatar

зочин 2024-01-09 103.212.118.153

Энэ Моссад Хамасын халдлагыг урьдчилан сэргийлж чадаагүй гээд хэл аманд ороод байсан, гэхдээ л сайн ажиллах юм даа, энэ улсуудын хаана хэзээ байх, хэзээ хаашаа ямар маршрутаар явахыг яаж ингэж нарийн мэдээд байдаг байна аа, цаадуул нь явдэл суудлаа бас хирэндээ нууцалдаг л байлгүй дээ

Avatar

зочин 2024-01-09 66.181.160.94

Нууц мэдээллийг мөнгөөр худалдаж авнаа !.. Нээг их нарийн ширийн юм байхгүй ээ … Хичнээн чухал тусмаа үнэтэй , ..тохирсон үнэ хөлсийг нь өгхөд л хэн ч юугч илчилнээ !!!…Одоо цагт чинь худалдагдахгүй юм гэж байхгүй болсон цаг шдээ….Манайд ч тийм л байгаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж