Сөнөөгч онгоцны зургаар украинчуудыг хуурахыг оролдож байна

Хуучирсан мэдээ: 2024.01.09-нд нийтлэгдсэн

Сөнөөгч онгоцны зургаар украинчуудыг хуурахыг оролдож байна

Сөнөөгч онгоцны зургаар украинчуудыг хуурахыг оролдож байна

ОХУ-ын цэргийн баазуудад сөнөөгч онгоцуудыг дуурайлган зурсан байгаа нь хиймэл дагуулын зургаас харагджээ. Энэ нь украинчуудыг хуурч, жинхэнэ сөнөөг онгоцуудыг нь пуужингаар онохоос сэргийлэх тактик аж.

Тус улсын баруун өмнөд буланд, Азовын тэнгисийн дагуу байрлах Оросын Приморско-Ахтарск агаарын баазад хуурамч сөнөөгч онгоцуудыг будсан байв.  "Planet Labs PBC"-ийн өнгөрсөн арванхоёрдугаар сарын 28-нд авсан хиймэл дагуулын зураг дээр  сөнөөгч онгоцууд дараалан зогсч байгааг харж болно. Эгнээ дотор хоёр сөнөөгч онгоцны хуурамч дүрс харагдах бөгөөд эдгээр нь бусад онгоцны хөх, саарал өнгөтэй адилгүй цайвар өнгөөр тодорч харагдах аж.

Приморско-Ахтарскаас гадна өөр олон баазад хууран мэхлэлтийн тактикийг ашиглажээ. Тухайлбал, өнгөрсөн зургадугаар сарын 26-нд ойролцоох Йейскийн агаарын баазын хиймэл дагуулаас авсан зургаас сөнөөгч онгоцыг дуурайлган будсан зургууд ажиглагдсан байна. Үүнээс хэдэн долоо хоногийн дараа дээрх зургуудыг арилгаж, жинхэнэ сөнөөг онгоцнуудыг байрлуулсан байв.

Хуурамч сөнөөгч онгоцыг зурснаар Орос улс баазад хэдэн нисэх онгоц байгаа, хэзээ довтолгоонд орж, үйл ажиллагааны хэв маяг нь ямар байгааг нуухыг оролдож байна. Энэ бол харьцангуй хор хөнөөлгүй, хямд тактик бөгөөд Орост ашигтай гэж мэргэжилтнүүд дүгнэж байна.

 ЭХ СУРВАЛЖ: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ХахаХаха
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж