Аялагчдаа залхааж, айлгасаар байх уу, аялал жуулчлалынхан!

Аялагчдаа залхааж, айлгасаар байх уу, аялал жуулчлалынхан!

Аялагчдаа залхааж, айлгасаар байх уу, аялал жуулчлалынхан!

Монголд нэг ирсэн жуулчин дахин ирэх хүсэлгүй болоод буцдаг гэх яриа байдаг. Шалтгаан нь монголчуудын харилцаа хандлага үнэ, үйлчилгээний чанараас болоод зугатдаг нь оргүй хоосон  үг биш юм. Өнгөрсөн амралтын өдрүүдэд БНСУ-ын нэгэн телевизээр монголчуудын талаарх сөрөг мэдээлэл цацагдаж, улсаараа "биднийг" муу хэлж байгаа тухай мэдээлэл  сошиалд цацагдсан.  Үндсэндээ, гадаадынхан биднийг шулаачид  гэж хардаг, дүгнэдэг. Монголчууд өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрдөг.  Ямар сайндаа л Тэрэлжид долоо хонох мөнгө Вьетнамд долоо хоног зугаалахаас үнэтэй байгаа тухай шүүмжлэл олон нийтийн сүлжээнд тасралтгүй өрнөсөөр байна.

Аялал жуучлалаас мөнгө авдарлах боломж уг нь монголчуудад бий. Уг нь гэдгийн учир нь цаг агаарын эрс тэс уур амьсгал, тал нутгийн нүүдэлчдийн ахуй, ёс заншлаараа мөнгө олж, эдийн засгаа солонгоруулах боломжтой. Төр засгийн хувьд дэлхийн аялал жуулчлалын салбарт эргэлдэж буй триллон, триллон доллараас хөрөнгийн урсгалыг Монгол руугаа татах, уул уурхайгаас хараат эдийн засгаа солонгоруулах зорилгоор аялал жуулчлалын салбарт багагүй анхаарал тавьж байна. Үүний нэг нь "Нэг хонь-нэг жуулчин" хөтөлбөр. Өөрөөр хэлбэл, аялал жуучлалыг хөгжүүлэхийн тулд төр бүхий л арга чаргаа хэрэглэж байна. Гэтэл аялал жуучлалынхан нь даллаад ирсэн жуулчдыг нь айлгаж, залхаасаар буцаасаар байх уу. Аялал жуулчлалыг хөгжүүлэх нь аялал жуулчлалынхны хийх ёстой ажил нь шүү дээ. 

Өнгөрсөн жил дэлхийд Монголыг багагүй сурталчилсны үр дүнд 600 мянган жуулчин хүлээн авч, нэг тэрбум орчим ам.долларын орлого олсон гэх сайн мэдээтэй сууж байна.

Дэлхийн тодотголтой хүмүүсээс эхлээд олон улсыг тойрон аялагч, жуулчид Монголыг сонирхон ирж, сурталчилгаа хийсэн ч сэтгэл ханамж хэдэн хувьтай байсныг хэлэхэд хэцүү. Монголчууд аялал жуулчлалын салбарт дэлхийтэй өрсөлдөх нь бүү хэл өөрсөдтэйгөө ч өрсөлдөж чаддаггүй.

Улаанбаатар хотоос хамгийн ойр амарч зугаалах боломжит газар бол Горхи Тэрэлжийн цогцолбор газар. Монголд ирсэн жуулчдын дийлэнх нь Горхи, Тэрэлжийн цогцолборт очиж амарч үзсэн нь лавтай.

Гурван модон тор, сандал ширээ байршуулсан гэрт нэг хонох зардал, хоол унд нь ороод 500 мянган төгрөг орчим болдог. Гэтэл Манжуур руу хоёр өдөр, гурван шөнө аялахад 550 мянган, Хөх хот руу 650 мянган төгрөгийн өртөгтэй байх жишээтэй. Аяллын зардлын үнээс гадна үйлчилгээний байгууллага, иргэдийн харилцаа хандлага тэнгэр газар шиг зөрүүтэй байгаа нь асуудал болж байна.

Хүний тоо өсөхийн хэрээр хөтөч, компаниуд үйлчилгээ, соёлоо өндөр зэрэглэлд шилжүүлэх шаардлага тулгарч байгаа. Аялал жуулчлалаар дамжуулж нүүдэлчин соёл, онгон байгалиа сурталчлах, сүү, цагаан идээ, дотоодын ноос ноолууран бүтээгдэхүүнээ таниулах хэрэгцээ их бий ч жуулчдын сэтгэл ханамжийг угтахаас эхлээд үдэлт хүртэл жигд тэгш байлгахыг эрмэлзэх нь чухал.

Чийг үнэртэж, нурах шахсан байшингаа тэнгэрт тулсан үнээр үнэлээд үйлчилгээ нь тэг байдаг Монголын аялал жуулчлалынхны хандлагаас харахад аялал жуулчлал мөддөө хөгжихгүй нь бололтой. Гадаадын жуулчид бүү хэл дотоодын аялагчид ч Монголын аялалын жуулчлалын салбараар үйлчлүүлэхээс айдаг. Адаглаад л амралтын өдрүүдэд үр хүүхдүүдээ дагуулаад салхинд гараад ирье гэхнээ шавар хэдэн тагз, байшингаас өөр үзэж харах зүйл бага. Ихэнх нь уушны газар болж хувирсан нь худлаа биш. Энэ бүгдийг аялал жуучлалынхан хүлээн зөвшөөрөхөөр үйлчилгээ, өрсөлдөөн нь чанаржина.

Энгийн аялагчаас контент бүтээгч хүртэл анхаарлыг татаж чадсан юм чинь анхдагч хэрэгцээг нь хангахад асуудал үүсгэж болохгүй. Тиймдээ ч аяллын компани, жуулчны баазууд өнөөдрийн орлогоо харахаас гадна тэр хүнийг ирэх жилүүдэд дахин Монголд ирэх, зочлох, аялах хөтөлбөр боловсруулахад нь нөлөөлөгч байх хэрэгтэй хөтөч, орчуулагчид, гадаадад амьдарч буй монголчууд зөвлөж байна.

БНСУ-ынх алдартай уран бүтээлчид монгол ахуйтай танилцаж, нэвтрүүлэгт оролцох үеэрээ өөрсдийн цахим хуудастаа малчин айлын модон жорлонг онцолсон. Мөн үүний дараагаар ирсэн аялагчид ч Монголын бартаат зам, нойлын асуудлыг шийдэж чадвал аялагчдын заавал ирэх маршрут гэдгийг илэрхийлсэн. Саяхан тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр Монгол Улсын аялал жуулчлалын үйлчилгээ өндөр үнэтэй, муу байдаг талаар онцолсон нь олны шүүмжлэлд өртсөн.

Өндөр өртөгтэй ч адал явдал, сэтгэл ханамжтай дурсамжтай аяллыг бүтээхэд анхаарах нь чухал.

Бид аялагчийг угтахаас эхлээд үдэх хүртэл ашгаас илүүтэй чин сэтгэлээсээ үйлчилж сурах хэрэгтэй байна. Энэ байдлаа засч залруулж чадахгүй бол төр засгаас мянган сайхан бодлого хэрэгжүүлээд ч нэмэргүй биз ээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-01-09 139.5.217.184

Энэ нэг дураараа үнээ нэмдэгийг хууль гаргаад болиулах хэрэгтэй ш дээ . Хүний шуналыг хуулиар зохицуулдаг биз дээ

Avatar

Зочин 2024-01-09 90.188.247.61

Хотын төвд байрлалтай бизнес товер ч билүү нэг зочид буудлыг интернэтээр харж байгаад 1 гадаад найздаа захиалж өгсөн биш шараа болсон.Тамхи үнэртсэн, шөнөжингөө архи уусан хүмүүс үймэлдсэн, шөнө буудлын ажилтан өрөөнд нь түлхүүрдээд ороод ирсэн гэсэн шүү. Ийм байж гадаадын жуулчин авна гэж зарлал тавих хэрэггүй. Дотоодын архичдадаа дангаар үйлчлэх хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2024-01-09 158.59.146.30

mongol businessiinhen zuvhun ashgiin tuluu ajilladag,
ted hund uilchilgee uzuulj bna gej ogthon ch boddoggui, mongold ireed ulssuur baigaad butslaa gedeg juulchinnii yaria sonsoj l blaa, malchin ord ord guriltsai soul ideen anh udaagaaa mongold tsadaj uzlee geh juulchnii yaria ch sons bra

Avatar

Нэргүй 2024-01-09 66.181.184.42

Дэндүү үнэтэй болсон бна лээ, гадагшаа амралтанд явсан нь дээр

Avatar

Нэргүй 2024-01-09 213.87.133.112

> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-01-09 66.181.179.183

ер нь Аялал жуулчлалыг нэг их чухалчлаад хэрэггүй Олигтой үзүүлэх юм ч байх биш.Жорлонгоороо шившиг болдог Олигтой цэвэр орчин ч байхгүй.Тийм байж шуналтай өрсөлдөгч компаниудтай.Ичвэл таарна.Ёр нь больёо тэнэгтээрэй салбар

Avatar

Нэргүй 2024-01-09 66.181.179.183

тэнэгтээрэй юм бэ болиоч

Avatar

Нэргүй 2024-01-09 202.55.188.81

ягааны гудамж байгуулж аялал жуулчлалаа хөгжүүлхээс өөр сонголт байхгүй цомхон нийтийн байр төвийн цэвэр бохир ус хүүхнүүд өөр илүү зардалгүй өндөр үр ашигтай жуулчид гоочлох боломжгүй

Avatar

Нэргүй 2024-01-09 103.14.36.18

Үнэн шдээ жуулчдны бааз, амралтын газарын хоол унд, байр үнэтэй болцоншдээ гол нь үйлчилгээ муутай. Цонжин, Тэрэлж гэх мэтчилэн замын хажуу талын гэр гуанзын хоол нь хотын төвийн цайны газараас үнэтэй. Тийм болхоор аргагүй шдээ

Avatar

Нэргүй 2024-01-09 202.21.104.2

Тэрэлж рүү баячууд, Вьетнам руу ядуус нь явдаг гэж хошин яриа гарсан байна лээ. ККК

Avatar

иогэн 2024-01-09 139.5.219.65

Төр оролцоод эхэлбэл сүйрэл рүү хөтөлнө Зүгээр орхих Харин төрийн өмчит авиа компани байгаа нь энэ компанийн өртөгийг өндөржүүлж үүнээ алдагдлаа монополь байдлаа ашиглан зорчигчоос авдаг Энд бас л төр ороцсоны гай

Avatar

Зочин 2024-01-09 202.126.89.30

3-5 жилийн дараа монголчууд дэлхийд байхгүй шулаа мөлжлөгө хийдэг дэлхийд байхгүй бүдүүлэг монгол танихгүй монгол хүнээ нохойноос дор үздэг хандлагаа мэдэх үедээ ичээд нилээд олон хүн амиа хорлох байхдаа.

Avatar

Нэргүй 2024-01-09 59.153.115.29

Жуулчны баазад нь буусан нэг франц эмэгтэйд нууцаар мансууруулах бодис өгч байгаад хүчиндсэн хэрэг юу болж дууссан бэ?

Avatar

zulzaglaa biz 2024-01-09 139.5.218.174

mongol yalsan

Avatar

Нэргүй 2024-01-09 202.179.11.230

Jorlon, uilchilgee 2 mash muu bolood ene shuu dee. Bid hun shig bolohod dahiad 50 jil heregtei yum shig baina.

Avatar

Нэргүй 2024-01-09 103.57.95.33

монголчууд бол үйлчилгээний салбарт 0 шүү, шунахай гэж жигтэйхэн, тэрэлжийн ямбий гэрт хэн очиж хоноховдээ

Avatar

зочин 2024-01-09 202.126.89.47

Хичнээн гоё ярьж ойлгомжтой тайлбарлаад нэмэргүй. Бидний шунал, зэрлэг бүдүүлэг занг юугаар ч дийлэхгүй шахуу юм. Тэгээд бүх бурууг төр засаг рүү чихнэ.Бэлэн мөнгө нэхнэ.Улс төржиж элийрцгээнэ. Луйварчдыг ялгаж салгаж чадахгүй төрийн эрхэнд зална. Өөрөө өөрсдийгөө а**а.

Avatar

Зочин 2024-01-09 66.181.188.129

Яг зөв

Avatar

Zochin 2024-01-09 202.131.251.130

manaid yumnii une n tengert hadsan unetei, deer n chanargui, er n hetsuu dee. naad zahiin bolovson 00, usand orchih shurshuur baihgui. iim baihad manaid er n hen irehev dee. hyamdhan huuhen uzeh gesen heden kimchi ireh baih.

Avatar

Баяраа 2024-01-09 202.55.188.117

Зүгээр гадагшаа хэдэн хүүхдээ аваад явсан хамаагүй дээр шдээ. Хамаг мөнгө чинь гадагшаа урсаад дууслаа. Хаана бна тэр 1000 сайхан бодлого.

Avatar

Нэргүй 2024-01-09 124.158.107.35

хаана байна тэр 1000 сайхан бодлого нь

Avatar

yn 2024-01-09 216.38.195.74

Uxuij+xylgaij

Avatar

Нэргүй 2024-01-09 183.177.99.226

ТИЙМ ШҮҮ, СҮРХИЙ УГТАЖ АВЧААД ЯВАХ БОЛОХООР НЬ ЭРТХЭН БУУДАЛ ДЭЭР НЬ АВААЧААД ОРХИОД ЯВЧИХДАГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж