Ташуур нь торгууль ,татвар нь дээрэм…

Ташуур нь торгууль ,татвар нь дээрэм…

Ташуур нь торгууль ,татвар нь дээрэм…

Түрүүчийг эндээс уншина уу.

ХҮЧИН ҮНЭЛЭГЧДИЙН ХУУЛЬ

1925 оноо ийм хууль батлан мөрдүүлжээ. Малгайг нь хараад хүчирхийллийн хууль гэж эндүүрэх вий. Энэ болбоос эдүүгээчихвэл баян, хоосны хооронд хийх хөдөлмөрийн гэрээг зохицуулах хууль болой. Харилцан тохиролцоод нэг нь малаа хариулуулж, нөгөө нь хариулж өгөөд хэрхэн үнэлүүлэхийг энд хууль тусгажээ. Гэвч хүн хүндээ зарцлагдах нь ардын гэх засаг төрд зохисгүй явдал гэж Коминтерн Монголын эрх баригчдыг шахжээ. Тухайн үед малын тоо толгой өссөн ч ядуусын тоонд өөрчлөлт гарсангүй. Язгуур угсаатан болох алтан ургийнхан, ноёд түшмэд, лам хувраг, хутагт хувилгаад бүгд найрамдах засаглал тогтсноор улс төрийн эрх мэдлээ алдсан ч эдийн засгийн хувьд голлох нөлөөг үзүүлж байв. Тиймээс тэдний хөрөнгийг хураахыг Коминтерн аль 1924 оноос эхлэн тавьсан бөгөөд өөрсдийн боловсруулж өгсөн Үндсэн хуульд хар, шар феодалийг нийгмийн дайсан гэж суулгажээ. Гэвч алсын хараатай Монголын удирдагчид болох А.Амар, Ц.Цэрэндорж, Ц.Дамбадорж, Ж.Цэвээн нар өмч хураах саналыг эсэргүүцэж, дамаа жасын өмчийг хураахын эсрэг зогсч байсан ч хойдуулын хоточ нохой болсон МАХН-ын III их хурлын төлөөлөгч Гэлэгдорж мэтийн санаачлагаар олонхын хүчирхийллээр өөд болсон Сайн ноён хан Төгс-Очирын Намнансүрэнгийн хөрөнгийг, 1924 онд, Богд хааны хөрөнгийг 1925 оны МАХН-ын IV их хурлаар хураажээ. Улсын санд хураасан тэдний хөрөнгийн зарим нь хадгалагдан өнөөдөр ирсэн ч дийлэнх нь үрэгдэж, ашиг,хонжоо хайгсдын олз болон үрэгджээ. Үүнээсээ ч сургамж авалгүйгээр 1929 онд хөрөнгө хураах ажлыг эхлүүлсэн бөгөөд Х.Чойбалсан гардан гүйцэтгэв. Ардын хувьсгалын анхны долоогийн нэг Д.Догсомын илтгэлд тэмдэглэгдэн үлдсэнээр, 1924-1932 онд 1054 хаад, түшмэд, лам, бөөгөөс 10 сая орчим төгрөгийн мал, хөрөнгө  хураажээ. Үүнийг өмнөх нийгэмд 1100 өрх гэж тэмдэглэсээр ирсэн нь Богд, Намнансүрэн нарын хөрөнгийг хэрхэн завшсан шиг зүйл болсныг үгүйсгэх аргагүй.

ТАЛ НУТГИЙГ ТҮЙМЭРДСЭН ТЭГШИТГЭЛ

Богд хаант Монголын улсын үеийн татвараас өнөөгийн ардчилсан нийгмийн татвар хэзээний давсан талаар өмнөх нийтлэлд дурдсан. Түүний учир нь хэмжээгүй эрхт хаант засгаас бүгд найрамдах засаглалт шилжин хэрэгжүүлсэн бодлого, хууль руу бид алгуурхнаар гулсан буйг улиглаад буй хэрэг. К.Маркс, Ф.Энгельсийн үйлдвэржсэн капиталист улсуудад капитализмыг устгахын тулд зайлшгүй хэрэгжүүлэх ёстой 10 арга хэмжээний зааварчилгааг  175 жилийн дараа ардчилсан Монгол Улсад аль хэзээний хэрэгжээд эхэлсэн бөгөөд аль нь дутуу байгаа вэ тухай л асуудал байхаас өөрөөр үгүйсгэх боломжтой юм. 1924 оноос эхлэн Коминтернийн заавраар тал нутагт тэдний тэгшитгэл онолыг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд түүнийг хийхийн тулд хамгийн түрүүнд хөрөнгө хураах ажлыг эхлүүлжээ. Араас нь татварын бодлогоор амьсгаа өгөлгүй баян, чинээлэг давхаргаа түржээ. Өмч хурааж ажилта зэрэгцээд хэрэгжиж эхэлсэн өсөн нэмэгдэх татвар анхандаа монголчуудад албин чөтгөр шиг харагдсангүй. 1924-1925 он анх удаагаа өсөн нэмэгдэх татварын Монголд хэрэгжүүлэв. Бидний жишээ авах дуртай хувь хүний эрх чөлөөний өлгий гэгддэг АНУ ч биднээс 30 жилийн өмнө  4000 ам.доллараас дээш орлоготой этгээдэд 2 хувиар илүү татвар ногдуулахаар хуульчилсан бөгөөд түүнээс 19  жилийн дараа Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөрөө цааш нь сунгав. Ийнхүү хувь хүний эрх чөлөөг дээдэлсэн эл улс үзэл санааны хувьд бага багаар ууссаар 100 жилийн дараа толгой нь бүрэн эргэчихсэн ардчилсан социализмыг дэлхийд түгээгч болон хувирчээ. Шаталсан татвар анх Монголд хэрэгжихдээ 100 хүртэлх бодтой өрхөөс үндсэн татвар, 100-500 бодтой бол үндсэн татвар +5%, 501-1000 бодтой бол 10 % байхаар тооцжээ.

Тэгвэл 1926 онд “Ардын ба сан, жасын малд татварыг тэгшитгэн ногдуулах дүрэм” гээчийг батлав. Энэхүү дүрмээр 10 мянгаас дээш бодтой бол 120 % хүртэл татвар ногдуулах болов. Өмчтэйнхөө төлөө өрөнд баригдана гэсэн үг. Гэтэл 1929 оны эхээр БНМАУ-ын V их хурлаар “Нийгэм тэгшийг олох замд бүрнээ орж хараахан чадаагүй” гэж үзэн “Ардын ба жасын малаас хураах татварыг нэгтгэн явуулах тухай түр дүрэм” гээчийг батлан, малыг хэрхэн үнэлэх талаар үнэ тогтоов. Ингэхдээ тэмээг 80, адууг 26, үхрийг 32, хонийг 5, ямааг 3, илжиг 7, луусыг 30 төгрөг байх үнэ зохиожээ. Зохиосон үнээ 30 төгрөг тутмыг 1 хувь байхаар тооцон хувилжээ. Энэ хувилсан ёсоор 20 хувиас/30*20=600 төгрөг/ доош орлоготой  өрхийг татвараас хэлтрүүлнэ. 21-50 хувьтай өрхийн ногдол татвар 1-18 хувиар, 51-200 хувьтай өрхөд татварын ямар нэгэн нэмэгдэл, хөнгөлөлтгүй, 201-5000 хувьтай өрхийн татвар 10-320 хувь, 5001-ээс дээш бол 335 хувиар нэмэгдүүлэх тус тус татвар хураахаар болжээ.Баян бол бүх хөрөнгөө хураалгаад дээр нь татварын өрөнд орох тийм тогтолцоо гэсэн үг. Энэхүү бодлого өөрийн эрхгүй мал, орлогоо нуух зам руу нийгмээр нь хөтөлсөн бөгөөд тэр тухай хуучны кинонуудад хангалттай буруугийн жишээ болгон харуулсан байдаг.

Энэхүү татварыг хэрэгжүүлэхдээ 100 хувиас дээш хувьтай өрхийг нударган гэж үзэн татварыг 100 хувь нэмэгдүүлэн хураах болсон байна.Үүний балгаар 1932 он гэхэд малын тоо толгой 31,3 хувиар буурсан буюу 26 сая илүү тоологдож байснаа 16 саяд хүртлээ хорогджээ. Дээр нь улс төрийн эрхээ хасуулсан “хар, шар феодал” жирийн иргэнээс төгрөг тутамд 10 хувиар илүү татвар төлнө. Бусад улс орнуудад ч тэгшитгэхээр эхлүүлсэн өсөн нэмэгдэх татвар эхлээд багаар, хугацаа өнгөрөх тусам нэмэгдсээр иржээ. Шинэ эргэлтийн бодлогын дараа энэ бүхнээс ухарсан бөгөөд аажимдаа хувийн өмч шахагдаж, нийтийн, улсын өмч гэсэн ганцхан өмчтэй болжээ. Хэрэвзээ хувиараа наймаа хийвэл хоршооллоос гурав дахин илүү татвар төлөх ёстой байв. Шөлний хонь зарвал хувь гурван төгрөг хураалгах бол улс хоршооллын аж ахуйтан 25 төгрөг хураалгах жишээтэй. Иймхүү төрөөс өөр өмч байхыг хуулиар хориглож, түүний үзэн ядах сэтгэлгээг бат суулгажээ. Тэр ч бүү хэл ганц бие байсныхаа төлөө гэр бүлгүйн/залуусынхаар бол сингл/ татвар төлдөг тогтолцоо ардчилсан хувьсгал хүртэл үргэлжилжээ.

ТЭГШИТГЭЛИЙН ТҮЙМРИЙГ ЦУРАМЛАВ

Ардчилсан хувьсгал ялав. Монгол зах зээлийн тогтолцоонд шилжив. Үндсэн хуулиараа хувийн өмчийг хүлээн зөвшөөрөв. Улс төрийн хувьд гадны хамаарлаас гарсан ч эдийн засгийн хувьд бүрэн хараат байсан Монгол оронд 1990-ээд оны дундуур уналт эрчимтэй үргэлжилж, лангуу хоосорч, үйлдвэрүүд дампуурч, хомсдол дээд цэгтээ хүрч, картын бараанд шилжихдээ хүрчээ. Үе үеийн засгийн газрууд үүнийг засахын төлөө ажилласан бөгөөд П.Жасрай “Хонгилын үзүүрт гэрэл харагдаж байна” гэх үгээрээ түүхэнд үлдсэн бол Д.Бямбасүрэнгийн бараа, бүтээгдэхүүний үнийг хоёр дахин нэмсэн  “20-р тогтоол”-ыг одоо хэр нь монголчууд мартаагүй. Нэг л өглөө босоход бүтэн талх авах мөнгөөр тал талах авахаар болсон байсныг дундаас дээш үеийнхэн одоо хэр нь халаглан ярьдаг. Тэр он жилүүдэд Монголд инфляц 300 хувийг давсан бөгөөд үүнийг давсан арга нь гаалийн татварыг үгүйрүүлэх байв. Үүний ачаар хөлтэй болгон ганзагын наймаанд явсан бөгөөд үр дүнд нь бараа, бүтээгдэхүүний хомсдолоос гарч, эдийн засаг сэргэсэн төдийгүй инфляцийг хоёр оронтой тоонд ортол бууруулж чаджээ. Гаалийн татварыг тэглэснээр хэрэглэгчдэд илүү таатай боломж бий болгодог сонгодог жишээ энэ аж. Харин гаалийн татварын үр дүнд үнэ өсч, төр данхайж, түүнээс ашиг, олз хүртэгчдийн арми бий болдогийг албан тушаалтнуудын авлигын хэргүүд, түүхэнд байгаагүй хамгийн том хулгай гэгдэг нүүрсний хэрэг бэлхнээ харуулаад өгнө. Хуучны үйлдвэрүүд дампуурсан шалтгаан нь орлогоосоо илүү зардал гаргадагт байсан төдийгүй үзэмжгүй, үзэмжтэй болголоо гэхэд зах зээлд өрсөлдөхүйц чанаргүйн дээр өндөр үнтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсныг одоо хэр нь ойлгоогүй сайдтан хүнсний бараа бүтээгдэхүүний импортын татвар нэмэх санаачилгынхаа талаар ам алдахдаа жишээ авснаар “буруугийн жишээ” буй биеэрээ болов.

Ардчиллын замаар замнахдаа алдаж, оносоор өнөөгийн өндөрлөгт хүрсэн бөгөөд энэ нь алдаа байсан талаар амтай болгон өнөөдөр хэлж буй. Хүний эрх, эрх чөлөө, хувийн өмчийг бий болгосон хувьсгалын удирдагчдын нэг МАХН тэрхүү хувьсгалыг хийсэн тухай ярив. Ардчилал аажмаар социализмд л хөтлөх жим болохоос хувь хүний эрх чөлөөг хөхиүлэн дэмждэг тогтолцоо биш гэдгийг бидний зарим нь одоо л хагас дутуу ухаарахыг хичээж буй бол үлдсэн нь өнгөрснийг санал болгох болжээ. Өнөөдөр Монголд чөлөөт зах зээл алга. Махны үнээс эхлээд цахилгааны төлбөрийг төр хүчээр тогтоон тухайн салбарыг дампууруулж байна. Бид чөлөөт зах зээлийг бус зах зээлийг л сонгожээ. Сонгосон замаасаа ч гажилгүй өнөөдөртэй золгожээ. Өнөөгийн байгаа байдал ардчилал гажуудсандаа биш бөгөөд 1992 онд Үндсэн хуульдаа хүмүүнлэг ардчилсан нийгмийг байгуулна гэж тунхагласнаас хувь хүний эрх чөлөөг дээдэлсэн улс болно гэж тунхаглаагүй юмсанж. Бид хуучны тэгшитгэх түймрийг хэсэгтээ л цурамласан бөгөөд устгаагаагүй аж. Өнгөрсөн 34 жилийн хугацаанд 8-аас бусдад нь зүүнтнүүд төр барьж, хамгийн баян давхарга бас нь тэд болжээ. Төрийн бүтэц урьд хожид байхгүйгээр данхайв. Хятадын онцлогтой коммунизм гэдэг шиг Монгол ч хуучнаа хослуулсаар өдий хүрэв. Ардчилал гэх үгийг Ленин хамгийн ихээр ашиглаж байсан бөгөөд хэрэв үзсэн бол Х.Чойбалсан бүх нийтийн санал асуулгын тухай баримтат кинонд мөн л дурдаж буйг үзсэн бол мэднэ. Өмнөд биш Хойд Солонгос  нь"ардчилсан улс" гэдгийг анзаарвал бид ямар замаар бэдэрч яваа нь ойлгогдохоор ч юм шиг.

 ТЭГШИТГЭХ ТҮЙМЭР ЭРГЭН АСАВ

Тэгшитгэл эргэн ирж байна. УИХ, Засгийн газрын гишүүд бүгд тэгш ёс, орлогын хуваарьлалтыг тэгшитгэх тухай ярьж байна. Өнөөгийн тэгш бус байдлыг бүгд хүлээн зөвшөөрсөн бөгөөд үүнээс гарах арга зам нь тэгштгэх бодлого гэж эндүүрчээ. Монголд бүрэн дүүрэн хэрэгжээгүй чөлөөт зах зээл улам бүр хумигдаж, оронд нь хуучны хоршоо, хамтрал шиг төртэй сүлбэлдсэн бизнес нөлөөгөө тогтоож байна. Үүний эсрэг эрх баригчид тэгшитгэх бодлого ярьсаар буй бол Ерөнхийлөгч сонгуулийн мөрийн хөтөлбөрөө энэ талаар тодорхой суулгасан төдийгүй  “Баялагтаа эзэн Монгол” уриатай ялалт байгуулсан билээ. Өнөөдөр 100 жилийн өмнөх тэгшитгэл бодлоготой адилхан үйл явц алгуурхан эхэлсэн бөгөөд тэр нь илүү орлоготойгоос нь илүү татвар авах, хувийн өмчийг төрийн мэдэлд авах, төрийн өмчит компаниудын зээлээр бий болсон хөрөнгө, ниймгийн халамжийн тэлэлт, цалин, тэтгэврийн нэмэлт нэртэй мөнгө үйлдвэрлэх үйл явдлуудаас тодорхой тодрон харагдаж байна. Тэгш байдал гэж ярьж, түүн рүү тэмүүлэх тусам тэгш бус байдал газар авч, эцэстээ аль нэг анги нь нөгөөгөө дээрэмдэж, алж хядахад хүргэдгийг бидний өнгөрсөн түүх гэрчилнэ. Ардчилал чөлөөт зах зээл биш төдийгүй социализмын нэгэн салаа мөчир болох нь одоо улам бүр тодорхой харагдах болжээ. Өрнөдийн ардчилсан улсуудад капитализмыг устгах социализм байгуулах төлөвлөгөөний хоёрт бичигдсэн шаталсан татвар хэрэгжсэн төдийгүй 50% хүртэл тогтжээ. Түүнийг нь буруу замаар будаа тээсэн жишээ болгохын оронд сайны жишээ болгон эрх баригчид шоудаж байна. Тэднийг ч буруутгах аргагүй бөгөөд бодлогоороо зүүний чиг баримжаатай гэдгээ дүрэмдээ тусгасан нам. Харин бид чөлөөт зах зээлийг бус зүүний бодлогыг сонгоод буй бидний олонх нь хуучнаараа байна гэсэн үг.

1990 оны ардчилсан хувьсгалын үеэр  коммунизмаа шинэчилье гэж уриалж байсан олон баримт үзэхийг хүсвэл өнөөдөр бидэнд үлджээ. Тиймээс ч өнгөрсөн хугацаанд халамжийн бодлого барьж ирсэн төдийгүй зүүний үзлийн хамгийн том хөшүүрэг болох халамжийг анх тэд санаачилж, зүүнтэн болох МАН төгөлдөржүүлж ирсэн гэлтэй. Ардчилал бол капитализм биш аж. Ардчилал бол ердөө л олонхын сонголтоор төрийн бодлого нь явдаг, цөөнхийн эрхийг хэрхэн дэвсэлдэг вэ гэдгийг ардчилагчид өөрсдөө ч, ардчилсан зарчмаар сонгуульд оролцож ирсэн иргэд ч бишгүй ухаархаар хугацаа өнгөрчээ. Ардчилсан гэх бодлого нь алсдаа зүүн рүү хөтлөх бөгөөд эцсийн зогсоол нь Монголд социализм тогтох. Тэр замд нэг нэгээрээ олонхын хүчинд дэвсүүлсээр байх болно. Худлаа гэвэл нийтийн эрх ашгийг төлөө хувь хүний өмчийг хураахыг хэд маань дэмжиж буйг тандах ч шаардлагагүйгээр сошиалаас харж болно. Өнөөгийн ардчилал хуучны коммунист дэглэмийг буцаад авчрахад зүчил болсоор байна. Түүний ташуур нь торгууль, дээрэм нь татвар болоод хувирчихлаа. Үүгээр татварыг ор мөргүй устгах санаа огт тусгаагүйг зориуд тэмдэглэе. Мэдээж бусдаас улс орноо батлан хамгаалахын тулд цэрэг арми/гэхдээ өнөөгийнх шиг олигтой төсөвгүй, жирийн иргэдийн хүүхэд явж амь нас, эрүүл мэндээрээ хохирдог орчин үеийн хүчирхэг арми/, хууль дүрэмтэй амьдрахын тулд цагдаа, шударгаар шүүлгэхийн тулд шүүх, эрүүл мэндийн салбар шиг салбартай байхын тулд бид татвар төлөх нь зайлшгүй. Харин татвар төлөгчдийн мөнгийг өөрсдийн баяжих хэрэгсэл болгон төрийг данхайлгагч улстөрч, түүний хулгайч албан тушаалтнуудыг хувийн хэвшилтэй шударга бусаар өрсөлдөгчдийг тэжээхийн тулд илүү их хөдөлмөрлөж, талыг нь суутгуулахыг дэмжихгүй. Соёлын яамтай бол соёл, барилгын яамтай бол хот, зам тээврийн яамтай бол зам, бодлогын сайдтай байвал яаж салбарт нь сүйрч, түүнээс хэрхэн тэрбум тэрбумаар нь тонших боломж олдог вэ гэдгийг бид харсаар л сууна. Цахим хөгжлийн яамтай болсны балгаар бид сонгуулиар үзэл бодлоо илэрхийлэх боломжгүй болоход ойрхон иржээ. Буруу зүйл хийж, бусдад хохирол учруулсан бол торгуулиа төлөх нь зүй ёсны хэрэг ч худалдаж авсан өмчөө тэжээж буй эрх мэдэлтний шийдвэрийн улмаас бүрэн дүүрэн ашиглаж чадахгүйд хүрч, бүрэн ашиглах гээд торгуульд унаж, эрхээ хязгаарлуулахыг эсэргүүцэн шүүмжилж байсан ч одоо "Өнөөдөр аль нь явах билээ" гэж асуун эвлэрчээ. Удахгүй мөнгөтэй нь шинээр машин авах бол мөнгөгүй нь зээлээр дахиад нэг машин авах хэрэгтэй болно. Түгжрэл улам гаарна. Хүчээр асуудлыг шийдэж, хорьж, хориглосон хуурай хуулиуд асуудлыг улам дэвэргэж, гэмт хэргийн бүлэглэл, шагийг бий болгодгийг бөмбөрцөгийн буман жишээ бидэнд сургамжилсаар байна. Бид буцаад шогшуулж байна. Гэхдээ тусгаар тогтнолоо дахин сэргээсэн үе рүү бус бусдын эрхэнд толгойгоо тушаасан тэр нийгэм рүү… Бүр тодруулбал төрийн боолчлол бархиран бархиран зүтгэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-09 213.87.133.112

>>>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Иргэн 2024-01-09 202.126.89.178

Олон юм донгосоод байлгүй татвараа , торгуулиа төлж бай !!!! Эх орон , эх орон гэж худлаа хоосон орилохын оронд эхлээд хэл амгүй татвараа төлж сур !!!!

Avatar

Нэргүй 2024-01-09 202.55.188.94

3000 жолооч хэдэн саяын татвар торгуулиа төлөөгүй бол бүх жолооч хариулага хүлээнэ татвараа нэмүүлнэ зорчих эрхгүй болно бүх нүглийн үүрнэ

Avatar

Нэргүй 2024-01-09 202.21.108.34

Хувь тоо нь хэт их болохоос зарчмын хувьд одоо бидний яриад хийгээд хүсээд байгаа баян ядуугийн ялгааг багасгах бодлогд нийцэж байсан юм байна. Алтан ураг буюу өнөөгийн элит гээд байсан нөхөд нийгмийн эд хөрөнгөөс гадна ядуусын эрүүл мэнд болоьсрол ахин дэвших боломжийг луйвардаж байсныг аргагүй нийгмийн шаардлагаар хувьсгал хийжээ. Хэрэв ингээгүй бол энэ бичигчээс авахуулаад бид бүгдээрээ баячуудын хонины захад дуулж суугаа биз. Одоо ч гэсэн луйварчдын хөрөнгийг хураах юм ярисаар байна

Avatar

Нэргүй 2024-01-09 202.21.108.34

Сайд, их хурлын гишүүн, гавьяат, доктор гээд монголын нийгмээс авч болох бүгдийг авсан нөрөр америкт очоод манай өвөг дээдэс асар их иалтай баян улс байсан чинь улаан хувьсгал гарч манай мал хөрөнгийг хурааж бид асар хэцүү байсан юм яриж тэднийг уярааж байсан. Соц үед бусдаас хамаагүй сайхан амьдарч муу хэлээд байгаа нийгмийнхээ өрмийг идсэн нөхөр торгон дээл өисөж тарган иорь унаад баярхаж явах юм мөрөөдөж байгаа нь инээдтэй

Avatar

Нэргүй 2024-01-09 59.153.86.198

АРДЧИЛАЛЫН НЭР БАРЬЖ ГАРЧ ИРСЭН ШОРОНГИЙН а******н ГУДАМЖНЫ ХУЛГАЙЧ НАР 70 ЖИЛИЙН БҮТЭЭН БОСГОЛТЫГ БАЛГАС БОЛГОЖ ЗАХ ЗЭЭЛИЙН ХҮЧЭЭР БҮТЭЭН БОСГОЖ БАЙГАА БИЗНЕС ХИЙГЧДИЙГ ТОНОН ДЭЭРЭМДЭЖ ЗАСАГ БАРЬСАН 3 УДААДАА ТӨРИЙН САНГИЙН МӨНГИЙГ "ТЭГ" 0 БОЛТОЛ НЬ ХООСЛОЖ БАЙСНЫГ ЧИНЬ МАРТАХГҮЙ ШҮҮ!!!!!!!!!!! АНАРХИСТ АРДЧИЛАЛЫН ҮҮР УУРХАЙ БОЛСОН ЯГААН ЯНКУУДАА ДУУРАЙЖ 90 ОНООС ХОЙШ ТӨРСӨН ЗАЛУУС НЬ АРДЧИЛАЛ ГЭЖ ОРИЛОЛДОЖ "ХАР ТАМХИ"-НД ТОЛГОЙГОО МЭДҮҮЛЖ БАЙГАА ЦАГТ "ҮХЭР МОНГОЛЧУУДАД" ДАРУУЛГА ХЭРЭГТЭЙ

Avatar

Зочин 2024-01-09 103.57.95.13

АРДЧИЛЛЫГ САНААТАЙГААР АНАРХИЗМ БОЛГОЖ АРААР НЬ ТОНОН ДЭЭРЭМДЭЖ УЛС ОРНЫГ САМАРСАН ХЭТ ХАРГИС БҮЛЭГЛЭЛ УЛС ТӨР ХИЙХ БОЛСОН НЬ МОНГОЛЫН ГАМШИГ БОЛЖ ХЭВШЭЭД 34 ЖИЛ БОЛЖИЙНЭ

Avatar

Нэргүй 2024-01-09 202.126.89.196

Odoo yanaa s** bid nar duraaraa shaamaar bna. Zam tugjrel hamaagui durtai uyde machinaa unamaar bna. Torguuli tatvar yu yum be s**

Avatar

Нэргүй 2024-01-09 202.126.89.226

МОГОЛЧУУД ШИГ ДАВАРСАН УЛС ДЭЛХИИД БАИХГҮИ

Avatar

Зочин 2024-01-09 202.126.89.241

Монголчууд , Монгол газар шороондээрээ даварч байна , тэгээд юу гэж?..Эзэн нь болсон энэ л газар шороондээрээ эрх дураараа амьдархаар яачихаад байгаан ?..

Avatar

\ 1000 / 2024-01-09 216.38.195.74

xsgyj ;

Avatar

-; tatvar%-; 2024-01-09 216.38.195.74

gadniy -##-

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж