Явганаар зам дээр хлормин цацсан гэрээт нэгжид сануулга өгчээ

Явганаар зам дээр хлормин цацсан гэрээт нэгжид сануулга өгчээ

Явганаар зам дээр хлормин цацсан гэрээт нэгжид сануулга өгчээ

Цахим хуудаст иргэд суудлын автомашинтай ариутгалын хувцастай хүмүүс гараараа давс цацаж байна гэх мэдээллийг нийтэлсэн. Энэ талаар нийслэлээс тодруулахад дараах тайлбарыг өглөө.

Нийслэлээс өгч байгаа мэдээллээр, цахим хуудаст нийтлэгдсэн зураг дээрх үйл явдал Яармаг болсон байна. Тодруулбал, Яармагт бохир урссан. Үүнийг цэвэрлэсний дараа хлормин цацсан гэх мэдээллийг холбогдох байгууллага өгч байна.

Гэрээт аж ахуйн нэгжид дахиж ийм стандарт бус ажиллахгүй байхыг сануулахаар болсон гэлээ.

Эргэн сануулахад, Яармагт бохир хальж байгаа асуудал удаа дараа гарч буй. Хамгийн сүүлд оны өмнө буюу өнгөрсөн арванхоёрдугаар сард бохир зам дээр хальж, явган зорчигч ч алхахад хүндрэлтэй нөхцөл үүсч байв. Тухайлбал, Хан-Уул дүүрэг Яармагийн хэсэгт бохирын шугам хагарч, их хэмжээний ус зам, талбай дээр алдаж, явган хүн зорчих аргагүй болсон.

Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж засвар хийхэд хугацаа шаардах бөгөөд ус алдсан замууд мөстөж, халтиргаа гулгаа үүссэн юм.

Тухайн үед Ус сувгийн удирдах газрын өгч байсан мэдээллээр, Хан-Уул дүүргийн 23 дугаар хороонд өнөөдөр орон сууц хэрэглэгчдийн бохир хальсан асуудал үүссэн. Дулааны шугам хагарсан гэдэг ташаа мэдээлэл.

УСУГ төвийн шугам дээр ажилладаг, ачаалалтай байгаа учир тус хэсэгт тусламж үйлчилгээ үзүүлэх боломжгүй. Орон сууц эзэмшигчдийн СӨХ хариуцаж засвар үйлчилгээг үзүүлэх байх" гэж байв.

Яармаг орчимд өнгөрсөн оны 9-10 сард мөн бохирын шугам задарч, бохирын ачаалал нэмэгдэж байсан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-01-09 66.181.181.15

Нянбактерийг хотын захирагч болгож байдаг. Энэ яаж хотын дарга хийж чадах юм. Оюунэрдэнэ гэж нэг үнэн бүтэхгүй нөхөр байна. Томилгоо болгон нь буруу байдаг.
Нямбаатар Чойжилсүрэн 2 бол сайд дарга хийх нь битгий хэл гэмт үйлдэл удаа дараа гаргасан хэрэгтнүүд. Угтаа бол шоронд байх ёстой улсууд.

Avatar

nunde 2024-01-09 216.38.195.74

– oc -;

Avatar

Нэргүй 2024-01-09 66.181.183.237

🙀

Avatar

Нэргүй 2024-01-09 213.87.133.112

>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-01-09 66.181.176.91

Бохир хальсан газарт хлорамин цацсан нь зөв шдээ! Харин яаж цацсан дээр маргаад яах нь вэ дээ??

Avatar

Зочин 2024-01-09 66.181.161.212

Хлорамин. Орос үг биш шүү. Латин нэршил.

Avatar

MGL 2024-01-09 43.242.241.151

Стандартын шаардлага хангасан техник хэрэгсэл байхгүй ийм аж ахуйн нэгжийг шалгаруулж гэрээ байгуулсан нөхрийг ажлаас нь хөөж явуулаач. Новшийн авлигачид бидний татварын мөнгийг энэ маягийн цүнхий компанитай хамтарч хулгайлж байх юм. Нийтийн төлөө ажиллах ёстой хүмүүс нийтийн мөнгөнөөс хулгайлж байгаа тохиолдолд хатуу байхгүй бол бүх шатанд арай хэтэрхий болчихжээ.

Avatar

-bpkzls; 2024-01-09 216.38.195.74

-# +# ;

Avatar

; 2024-01-09 66.181.183.237

k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж