“Галзуу баян" азиуд дуудлага худалдааны зах зээлийг “базаж” байна

“Галзуу баян" азиуд дуудлага худалдааны зах зээлийг “базаж” байна

“Галзуу баян" азиуд дуудлага худалдааны зах зээлийг “базаж” байна

“Галзуу баян азиуд” дэлхийн дуудлага худалдааны зах зээлийн гол үйлчлүүлэгч болж байна. Тэд урлагийн бүтээлүүдийг хошууран худалдаж авах болжээ. Тэр дундаа цахим сүлжээгээр худалдан авалтаа гол төлөв хийж байна.

Энэ зах зээлд харьцангуй шинэ тоглогчид тооцогдох Z үеийнхэн буюу 12-27 насныхан урлагийн бүтээл худалдаж авах нь эрс ихэссэн. Түүнчлэн миллениал үеийнхэн буюу 28-43 насныхан ч энэ зах зээлд багагүй хувь нэмэр оруулж байна.

Азийн чинээлэг миллениалчууд урлагийн бүтээл, эртний эдлэл сэлтэд 59,785 ам.доллар дунджаар зарцуулжээ. Харин Z үеийнхэн дунджаар 56 мянган ам.доллар зарцуулсан. Энэ нь 2023 оны эхний хагасын үзүүлэлт. 2022 онд миллениалчууд 61,820 ам.доллар, Z үеийнхэн 65 мянган ам.доллар дунджаар зарцуулсан аж.

Ази тив дотроо Хятадын залуус энэ чиг хандлагыг тэргүүлж байна. Өнгөрсөн онд Хятадын миллениал үеийнхэн дуудлагах удалдаанд хамгийн их хөрөнгө хаяжээ. Хятадын араас Хонгконг, Сингапур удаалав.

Урлагийн бүтээл, эртний эдлэл цуглуулдаг хятад залуус 2023 оны эхний хагаст худалдан авалтдаа дунджаар 241 мянган ам.доллар зарцуулсан. Үүний араас Сингапурын залуус 38 мянган ам.доллар, Тайванийн залуус 31 мянган ам.доллар зарцуулжээ. Эндээс харвал хятад залуусын худалдан авалтын дүн огцом өндөр байна.

Олон улсын дуудлага худалдааны тэргүүлэх компаниуд болох “Sotheby’s”, “Phillips” компаниуд мөн сүүлийн жилүүдэд залуу азиудын худалдан авалт ихэссэнийг цохон тэмдэглэв.

“Christie’s” дуудлага худалдааны компанийн 2023 оны эхний хагасын нийт худалдааны 40 хувийг Ази Номхон далайн бүс нутаг дахь миллениалууд бүрдүүлсэн байна. Гэтэл Америк, Европ, Ойрхи Дорнодын худалдан авагчид дөнгөж 20 хувийг бүрдүүлжээ. Мөн шинэ Z үеийн үйлчлүүлэгчдийн тоо 2023 онд 65 хувиар өссөн байна.

“Phillips”-ийн 2022 оны нийт үйлчлүүлэгчдийн гуравны нэг нь миллениалчууд байв.

“Sotheby’s” дуудлага худалдааны компани залуу үйлчлүүлэгч гэдэгтээ 44-59 насны Х үеийхнийг ч багтаажээ. 2018 онд залуу үйлчлүүлэгчдийн эзлэх хувь зургаа байсан бол 2023 оны эхний хагаст 30 болж өссөн байна.

ТЭД ЮУ ЦУГЛУУЛДАГ ВЭ?

 

Залуу үеийнхэн урлагийн бүтээлийг арай өөр нүдээр харж байна. Тэдний худалдан авдаг, цуглуулдаг зүйлс хууччуулаас өөр байна.

Өнгөрсөн жилийн тухайд миллениал үеийнхэн уран баримал, гэрэл зураг, кино, видео бүтээл, янз бүрийн тоног төхөөрөмж зэрэгт илүү их мөнгө зарцуулжээ. Тэгвэл Z үеийнхэн дижитал бүтээл, хэвлэмэл бүтээлийг илүүд үзэж байна.

18-36 насныхны 64 хувь нь цуглуулгандаа шинэ тутам гарч ирж буй уран бүтээлчдийн бүтээлийг нэмэх дуртай байдаг. Харин арай ахмад үеийнхний 43 хувь нь шинэ бүтээлд дуртай.

Азийн миллениалчууд контемпорари болон классик урлагийн аль алиныг нь сонирхдог. Энэ нь тэдний соёл, өв заншлаа мэдэх гэсэн хүсэл эрмэлзлийг илэрхийлнэ. Тухайлбал, “Christie’s”-ийн дуудлага худалдаанаас хятад шаазан, уран зураг гэх мэт урлагийн бүтээл худалдаж авсан хүмүүсийн 40 хувь нь миллениалчууд байжээ.

ЦАХИМ ДУУДЛАГА ХУДАЛДАА

Цар тахлын үед дуудлага худалдаанаас эхлээд бүх зүйл алсын зайны хэлбэрт шилжсэн. Өдгөө өвчин тахал намжиж эргээд биет дуудлага худалдаа сэргэсэн ч цахим ертөнцийн нөлөөлөл буурах болоогүй л байна. Энэ төрлийн зах зээл 2030 он гэхэд 17.76 тэрбум ам.доллар болж өсөх төлөвтэй байна.

Гэхдээ өндөр орлоготой буюу дор хаяж нэг сая ам.долларын хөрөнгөтэй хүмүүс биет дуудлага худалдааны арга хэмжээг илүүтэй сонирхож байна. Харин Z үеийн цуглуулагчид цүнх, цаг, хэвлэмэл бүтээл гэх мэтийг цахим дуудлага худалдаанаас ихэвчлэн худалдаж авчээ.

Цар тахлын дараа урлагийн ертөнц бараг бүхэлдээ дижитал хэлбэрт шилжсэн гэж “Christie’s”-ийн Ази Номхон далайн бүсийн ерөнхийлөгч Фрэнсис Белин хэллээ.

Энэ чиг хандлага дагаад дуудлага худалдааны компаниуд дижитал ертөнцийн талаар илүү мэдлэгтэй, дэлхийн хэмжээнд сэтгэдэг залуу худалдан авагчдыг татахыг оролдож байна. Энэ чиглэлд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж байна. Тухайлбал, “WeChat” гэх мэт платформоор шууд дамжуулалттай дуудлага худалдаа явуулах болсон. 2023 онд шууд дамжуулалттай дуудлага худалдааг 60 сая хүн үзэж дээд амжилт тогтоожээ.

Эх сурвалж: CNBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-09 139.5.216.253

Мөнгөтэй болсон ч хөөрхийс минь гадныхныг юу ч бодолгүй дуурайдаг өрөвдөлтэй баячууд үнэн төрх. Бүх зүйл өөрчлөгдөж байна. Үнэ цэнэ ч өөрчлөгдөнө

Avatar

Нэргүй 2024-01-09 213.87.133.112

>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-01-09 203.17.23.177

ИХЭНХ НЬ ХЯТАДУУД. УЛНЫ МОНГОЛЫН БАЯЧУУД БИД НАРТАА БАЯН. ОУ-Д БОЛ УЛ ШДЭЭ.

Avatar

Нэргүй 2024-01-09 66.181.182.78

Манай залуус газар газрын 4 дугуйтай төмрийн сэг авах дуртай.

Avatar

mongoo millenilchuudees 2024-01-09 139.5.218.174

solongos mebel uurdegchuul n bayand orhuu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж