Украины өмнөд хэсгийн Херсон хот руу өчигдөр мөрний цаанаас олон удаа пуужингаар дайрсан гэж орон нутгийн албаныхан мэдэгдэв. Херсон хотын захиргааны дарга Роман Мрочкогийн хэлснээр, дайралтын улмаас хоёр хүн амиа алдаж, хэд хэдэн хүн шархадсан байна.
Үүний зэрэгцээ Оросын цэргийн албан хаагчид өчигдөр Үнэн алдартны шашны дагуу Христийн мэндэлсний баярыг тэмдэглэжээ. Украины зүүн хойд Харьков мужид Ням гаригт Купянск дүүрэгт оросууд дайрсны улмаас нэг хүн амиа алдаж, хоёр энгийн иргэн шархадсан гэж Харьков мужийн прокурорын газраас мэдээлэв.
ОХУ-ын агаарын довтолгооноос хамгаалах хүчнийхэн нэг шөнийн дотор 28 нисгэгчгүй онгоц хөөргөсний 21-ийг нь устгасан тухай Украины Агаарын цэргийн хүчин мэдэгдлээ. Оросын зүгээс Украины эсрэг агаарын довтолгооноос хамгаалах гурван пуужин харвасан байна.
ЭХ СУРВАЛЖ: JAPAN TIMES