Б.Чойжилсүрэн, С.Нямдаваа нараас хэзээ хариуцлага нэхэх вэ?

Б.Чойжилсүрэн, С.Нямдаваа нараас хэзээ хариуцлага нэхэх вэ?

Б.Чойжилсүрэн, С.Нямдаваа нараас хэзээ хариуцлага нэхэх вэ?

Сэлбэ, Дунд гол дагуулан 200, 300 сая төгрөгийн үнэтэй орон сууц худалдан авсан иргэд айдас хүйдэс дунд өвөлжиж байна. Учир нь, Сэлбэ гол эргээ даган хальж, халиа дошин үүссэнээр хавар болоход сад тавьж, дахин үер бууж мэдэхээр буй.

Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ынхан  Сэлбэ, Дунд гол орчмоор өдөр бүр ажиллаж, усны төвшин нь нэмэгдэж буй эсэхэд 24 цагийн хяналт шалгалт хийж байгаа бол онцгойгийнхон ч аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор ажиллах болсон.

Харин өнөөдөр Нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн дарга, улсын ахлах байцаагч Б.Ганболдын тайлбарласнаар бол хоёр аж ахуй нэгж зөвшөөрөлгүйгээр хөрсний ус дамжуулж, Сэлбэ гол руу цутгасан болох нь тогтоогджээ. Нэг компани нь шинээр барьж байгаа барилгынхаа хөрсний усыг Сэлбэ гол руу зөвшөөрөлгүйгээр цутгаж, бусдыг аюулд оруулсан нь энэ аж.

Уг нь Монгол Улсын холбогдох хуульд зааснаар голын ай сав дагуу барилга барих нь битгий хэл гольдролыг нь өөрчлөх, нарийсгах зэргийг хориглодог. Харамсалтай нь, Монголд  мөнгөтэй, нөлөөтэй хэн ч хаа ч дуртай газраа хууль зөрчин барилга барьдаг нь зуршил болсон.  Түүний билиг тэмдэг нь Туул, Сэлбэ гол дагуулан барсан энэ олон өндөр барилгууд юм.

Харин голын ай сав дотор, гольдролыг нь нарийсгаж хавчин барилга барьсны уршгаар өнгөрсөн жилийн зун хэдэн их наядаар хэмжигдэх хохирол бий болсон.  Удахгүй хоёр сарын дараагаас хаврын урь орж, цас мөс ханзархад дээрх голын ай сав дагуу баригдсан барилгуудад аюул нүүрлэхгүй гэх баталгаагүй.

Уг нь өнгөрсөн зуны Улаанбаатар хотод нүүрлэсэн үерийн үеэр тухайн үед Монголын бүх л дарга нар хариуцлага ярьж, нэхэж байсан ч өнөөдөр тэр бүгдээ мартсан гэж хэлэхэд хэтрүүлсэн болохгүй биз.

Хэрвээ голын ай сав дагуу барилга барьсан буруутай этгээдүүдэд хариуцлага тооцож эхэлсэн бол Сэлбэ голыг сэглэж байна гэх дуулианд нэр холбогдож байсан “Эко констракшн” компанийн захирал С.Нямдаваа, мөн УИХ-ын гишүүн, Түлш эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нар дээр  хамгийн түрүүнд асуудал өрнөх байсан. Гэтэл өнөөдрийг хүртэл чив чимээгүй. Харин ч хууль зөрчин баригдсан барилгууд нь эхнээсээ ашиглалтад орсон.

Прокурорын газраас эл асуудлыг шалгах ажлын хэсэг байгуулагдсан тухай сүр дуулиан болгож байсан ч бас л таг болсон.  Нэг хэсэг Авлигатай тэмцэх газар хот төлөвлөлтийн газраас хэдэн хүн баривчилсан тухай дуулиан дэгдсэн ч өнөөдүүл нь одоо ажлаа хийгээд л явж буй. Барьж, хориод ноцтой юм олдоогүй юу, эсвэл өөр шалтгаан байсан уу бүү мэд.

Харин эрх баригчдын хувьд ганц байлддаг газар нь “Авлига” хороолол болж хувирсан гэхэд үнэнээс хол зөрөхгүй.   Гэтэл уг барилгын эзэмшигч "Эм Энд Жи констракшн” ХХК-ийн зүгээс хуулийн дагуу бүх зөвшөөрлийг авсан гэж мэдэгдэл хийн, барилгаа барьсаар ашиглалтад ороход тун дөхсөн.

Уг нь хууль зөрчин голын ай сав дагуу баригдсан барилга бүрийн эздэд хариуцлага тооцох ёстой гэж үзвэл “Хурд” групп, “Эко констракшн” –ын барьсан барилгууд орох ёстой ч “арын хаалга” нь нөлөөлсөн үү огт хариуцлага яригдсангүй явсаар шинэ онтой золгоод байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
7
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

27 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

-π+?;- 2024-01-08 216.38.195.74

yilacx+iinciy-;

Avatar

Нэргүй 2024-01-08 139.5.216.253

Тэр Чингэс зочид буудлын хажууд барьж байгаа барилгын доороос тийм их ус гарч байгаа юм бол тэр ч найдваргүй юм байна даа. Газар нь СҮ.Батболдынх байх. Хурд барилга барьж байгаа гэхээр хамтарсан хөрөнгө байх. Зун сансарын И мартын тэр хавьд байнга үер буудаг. Усны судалтай газар юм уу, Байр авах хүмүүс их сайн анхаараарай. Ирэх жилүүдэд усны аюул их болно гэж үе үеийн богдууд айлдсан байдаг юм байна лээ. Худалдан авагчид өөрснийхөө төлөө зөв сонголт хийнэ биз дээ. Нямдаваа ч чихгүй толгой. Данда

Avatar

зочин 2024-01-08 202.126.89.47

Бусад орон бараг усан дунд барилга байшин барьж ашиглалтад оруулж олон жил хэвийн амьдраад байдаг. Гэтэл бид бараг усгүй хуураи газар ус гарлаа гээд барилгаа нураагаад Намаараа талцаж биэ биэнээ хорлохыг оролдоод, дэлбэлэх шатаахаар заналхийлнэ

Avatar

Zochin 2024-01-08 202.21.107.77

Ер нь УБ гамшиг болсны тодорхой жишээ дээ. Өнгөрсөн зун үерт автаж тоггүй 20-иод хонож, оршин суугчид яаж хохирсныг яривал далай далай. Ямарч нөхөн төлбөр бхгүй өнгөрсөн. Тиймээс шүүхэд хандаж төлбөр шаардах ёстой юм бна гэдгийг ойлгосон. Тухайн үед нь иргэдийг тайвшруулах гэж хууль зөрчсөн барилгуудыг нураана энэ тэр "шоу" хийсэнд үнэмжсэн оршин суугч биднийг бурхан өршөөг.

Avatar

Нэргүй 2024-01-08 80.83.235.21

Тийм шүү. Оршин суугчид нийлж энэ барилгуудыг хүлээн авсан улсын комиссын гишүүд, мөн хууль зөрчин голын ай савд барилга барьж зарсан компаниудыг шүүхэд өгөх хэрэгтэй юм байна. Иргэдийг хохиролгүй болгох ёстой. Эсвэл энэ айлуудын худалдаж авсан хөрөнгийг хамгаалж голыг даланг хүчитгэх, аюулгүй болгох арга хэмжээ авах ёстой

Avatar

Нэргүй 2024-01-08 66.181.176.76

зуны үeрийн хохирлоо нийлж нэхье
Арай дэндэж байна

Avatar

Нэргүй 2024-01-08 202.131.225.197

shunaliin tulamnuud betonon shirenge barisaar, eco, hurdiin bairuudiig avaad bgaa ** garuudad ch bas uchir bna haha

Avatar

Нэргүй 2024-01-08 213.87.160.255

~~~~~ Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://ok.me/AaFF1

Avatar

Зочин 2024-01-08 66.181.185.168

Эко консракшний ривер касл хотхоныг шалгаачээ. Подвал нь ус зургаа 70 хувь өөрчилж хүмүүсийг залилж бна шүү дээ. Улсын комист захилагчдийнх төлөөллийг оруулаачээ

Avatar

Нэргүй 2024-01-08 188.162.254.41

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олохгуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!!

Avatar

Нэргүй 2024-01-08 80.83.235.20

Одоо тэгээд гол дагуу нэгэнт барьсан барилгаа нураахгйгээс хойш өөр арга зам бодмоор байна. Манайхаас илүү туршлагатай, гол ус ихтэй орнуудаас зөвлөх авчирч арга зам хаймаар байнаа

Avatar

Иргэн 2024-01-08 66.181.190.73

Сэлбэ ,Туул , Дунд гол , Улиастайн голуудын гольдролд барилга ихээр барьсан нь гамшиг дагуулах эрсдэлтэй. Байгалийн хуулийг танин мэдсэний үнэн нь хуульд тусгалаа олсон байдаг. Үүнийг зөрчсөн хүмүүс хариуцлага хүлээх ёстой.

Avatar

Нэргүй 2024-01-08 76.67.107.193

Нүүрсний xулгайн эзэн тодорлоо, Видео-г шайр xийцгээ !!!
https://www.youtube.com/watch?v=E9kAQ8nH_bY

Avatar

Нэргүй 2024-01-08 66.181.187.180

БАЙГАЛИЙН ҮЙЛ ЯВЦ, ДЭЛХИЙН ДУЛААРЛЫГ ЯАЛТАЙ Ч БИЛЭЭ ДЭЭ. ШАР УСНЫ ҮЕЭР БОЛЛОО ГЭХЭД ХЭН НЭГНЭЭС ХАРИУЦЛАГА НЭХЭХ ЮМ УУ. СОЛИОРЧ ДУУСАХ ЮМ ДАА. ЮМ БОЛГОНД Л ХЭН НЭГНИЙГ БУРУУТГАХ ГЭЖ ТЭНЭГТЭХ ЮМ. ЮМЫГ УЛ СУУРЬТАЙ ТУНГААЖ ШИЙДВЭР ГАРГАХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ.

Avatar

иргэн 2024-01-08 66.181.185.38

Хүн хог минь дээ байгалийн үйл явц бус шунахай сэтгэлт чам шиг хүн хогын үйлдэл гээд байна шүү дээ. Энэ яг нөгөө хүн хог өөрөө комент бичээд наасан бүтэхгүй ээ. Ямар юмных нь халиа дошин байхав дээ аль дээрээс хөлдсөн мөсөн дээгүүр хүний оролцоотой хөрсний ус урсаад л байсан шүү дээ. Хэдэн зэрлэгүүд цугалсан хүй нэгдлийн нийгэм аятай л байна шдээ.

Avatar

Зочин 2024-01-08 202.126.89.70

Үнэн шүү дээ. Чойжилсүрэнгийн барилгын компаниудын зөвшөөрлийг хүчингүй болгож зогсоохгүй бол хотыг нэг маягийн загварын бетонон ширэнгээр дүүргээд дараа үедээ 100 жилийн дараа яаж ч болохгүй асуудалтай тулгарах нь. Бид ирээдүйгээ маш бодолцох ёстой. Иймд 2024 оны сонгуульд энэ нөхөрийг ёрөөсөө сонгож болохгү шүү ард түмэн.

Avatar

Нэргүй 2024-01-08 202.9.46.240

Төлбөр торгууль тавь.

Avatar

Зочин 2024-01-08 202.9.40.198

Авилга хорооллын захиалгаар авилгач Хоролмаа мэдээллээ. Тэмээ гэхээр ямаа гээд авилга хороолллын авилгачныг өмгөөлж бичжээ

Avatar

Нэргүй 2024-01-08 66.181.189.97

ЭНЭ ЧОЙЖИЛСҮРЭН ҮХЭЖ ДАЛД ОРООСОЙ БИЛЭЭ. ШУНАЛ ХӨЕӨЛЛИЙН ӨВЧИН ТУССАН ЭНЭ МАЛ ГЭР БҮЛЭЭРЭЭ СҮЙРЭЭСЭЙ БИЛЭЭ

Avatar

Нэргүй 2024-01-08 203.17.23.197

Буудаж устга

Avatar

Зочин 2024-01-08 66.181.185.168

Хэрэв голын эргийн дагуу баригдаж бгаа барилгуудын гарааж усаар дүүрвэл оршин суугчид аяндаа гомдол гаргаад эхлэнэ. Тэр цаги барилга барьсан компани, барилгийг хүлээн авсан улсын комиссийн гишүүд аяндаа АТГ -т дуудагдана. Ж-нь экогийн ривер касл хотхон. Оршин сужгичд нь подвал устай бна арга хэмжээ аваачээ гээд л анхааруулаад бгаа. Хэрэв устай чигээр нь улсын комисс хүлээж авбал АТГ -т хандах л болно. Улсын комиссийн бүрэлдэхүүнд байр худалдаж авсан иргэдийн төлөөллийг оруулаачээ.

Avatar

зочин 2024-01-08 202.126.89.47

Сэлбэ голын эргийн хамгаалалтыг зарим аюултай хэсэгт сайжруулах ажлыг энэ онд эртхэн эхлүүлэх нь зүйтэй.Үүнийг энэ ажлыг хариуцсан зохих хүмүүс биднээр хэлүүлэлгүй мэдэж байгаа нь тодорхой. Өнгөрсөн онд гарсан аюул дахин давтагдахыг үгүйсгэх аргагүй. АН -ын хувьд ойлгомжтой. Тэд энэ мэт ноцтой асуудлыг ашиглан,бусдыг гүтгэж гүжирдэнэ. Нэр төрийг бузарлаж ,одоогийн төрийг ардын дайсан болгоно,Иргэдийг хуурч мэхлэж төрийн эрхэнд шургалах санаа сэднэ..

Avatar

Зочин 2024-01-08 66.181.176.130

Авилга хорооллыг битгий өмөөрөөд байгаарай, Учиртай гурвын Хоролмаа эгчээ

Avatar

Нэргүй 2024-01-08 66.181.183.93

Чойжилсүрэн хулгайчыг огцруулаачээ.Цахилгаан станц барьж чадахгүй юм бол эртхэн зайлаарай гэж хэлсэн дээ

Avatar

Нэргүй 2024-01-08 202.21.111.170

Номин баярсайхан гэж хулхи н**ш байна ривер нь байнга усанд автана

Avatar

зочин 2024-01-08 202.126.89.47

Ардчилагч гэх этгээдүүд л монголд эмх цэгц дэг журамгүй, хууль тогтоомж үл тоох,дураар авирлах байдлыг буй болгосон.Хуулийн бүх эрхийг гартаа оруулж байгаад, эд нар эрх хэмжээ хэтрүүлэх,буруу ашиглах замаар улс нийгэм иргэдийг хохироох,,бүр хэлмэгдүүлэх явдал саяхан хүртэл гарч байв. Мөнгөтэй нөлөөтэй нь хаа дуртай газар ,бүр голын ай сав газар,гольдрого нарийсгаж барилга барих зэрэг одоо яригдаж байгаа зүйлүүд эдэнтэй шууд холбоотой.Ганц хоёр хүн нэр зааж буруутгаж болохгүй.Шудрага шалга.

Avatar

Нэргүй 2024-01-08 66.181.178.248

Ардчиллын 30 жилийн 25 жилд нь МАНгасууд төр барьсан МАНгаруудаас хариуцлага нэх малаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж