Япон: Тусламжийн ажилтан айлын нурсан гэрээс хулгай хийжээ

Япон: Тусламжийн ажилтан айлын нурсан гэрээс хулгай хийжээ

Япон: Тусламжийн ажилтан айлын нурсан гэрээс хулгай хийжээ

Японд газар хөдлөлтөд нурсан айлын гэрээс нэгэн оюутан хулгай хийжээ. Тодруулбал, Ишикава мужийн Важима хотын цагдаа нар нэгдүгээр сарын 1-ний газар хөдлөлтөд хэсэгчлэн нурсан гэрээс жимс хулгайлсан хэргээр 21 настай залууг баривчилжээ.

Айчи мужийн Кария хотын иргэн, их сургуулийн оюутан Фумиаки Мацуока гэрт нь нэвтэрч, гал тогооны өрөөнөөс 3000 иений үнэ бүхий 6 ширхэг өндөр чанартай жүрж бүхий хайрцгийг хулгайлсан хэргээр яллагдагчаар татсан гэж цагдаа нар мэдэгдэв.

Энэ байшин газар хөдлөлтийн дараа нүүлгэн шилжүүлсэн 70 гаруй насны эрэгтэйнх аж.  Тухайн эрэгтэйн гэрээс танихгүй хүн гарч ирэхийг хараад сэжиглэсэн хөрш нь түүнийг саатуулжээ.

Цагдаа нар Мацуокагийн гар дээр ердөө 500 иен бэлэн мөнгө байсан гэж мэдэгджээ. Тэрбээр тус газарт сайн дурын ажилтнаар ирсэн гэж хэлсэн байна.

Ишикава мужийн цагдаагийн газрын мэдээлснээр, газар хөдлөлт болсноос хойш Важима, Сузу хотуудад хулгайн гэмт хэрэг арав гаруй удаа гарсан байна.

ЭХ СУРВАЛЖ: JAPAN TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ГайхмаарГайхмаар
7
БурууБуруу
6
ХахаХаха
4
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-08 124.158.119.35

Нэгэнт нураад сүрйсэн байшингаас хүнс аваад гархыг одоо хулгай гэж тэнэгтэж байгамуу. Хэрвээ авахгүй бол тэгээд муудаад ялзраад хог болно. Хогыг түрээд газар хөдлөлтөд сүйдсэн барилга -гээд бөөгнүүлээл хаяна. Тэгснээс хэн нэгэн өлмүүн зэлмүүн хүний ходоод руу орж л байг л дээ. Ер нь Дэлхий нийтээрээ дүрэм журам гэж солиорч байхаар "хүмүүнлэг" шийдвэр гаргаж байгаасай

Avatar

Нэргүй 2024-01-08 213.87.160.255

~~~~ Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-01-08 103.212.117.52

Тэрбумаар нь ш****г монголчуудын дэргэд өрөвдмөөр л юм бна.

Avatar

Нэргүй 2024-01-08 202.126.88.152

GER NI NURSAN BAIDAG 6 SH JIMSEE OLOOD OLZTOI L BAIGAA YUM BNA

Avatar

Нэргүй 2024-01-08 188.162.254.41

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олохгуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!!

Avatar

Нэргүй 2024-01-08 139.5.216.164

хөөрхий ядуу оюутан

Avatar

Зочин 2024-01-08 66.181.176.130

Японд хулгай хийсэн хүнийг шууд нэрээр нь нийтэд зарладаг ажээ. Монголд А. Б, В нар хулгай хийсэн гэж зарладаг тул нөгөөдүүл нь дахин хулгай хийдэг.Хүний эрхийг манайх Японоос илүү анхаардаг болж таараад байна уу, эсвэл хулгайчийг өөгшүүлдгээрээ манайх даваад баына уу.

Avatar

Би 2024-01-08 103.57.92.132

Хулгайчдын нийгмийг байгуулахад, тэднийхээ эрх ашгийг тэргүүнд тавьж байгааа

Avatar

зочин 2024-01-08 202.126.89.47

Гэмт этгээдийг нэрээр нь зарлаг байгаа. Харин бүр хэтрээд шүүхийн шийд гараагүй байхад бусдын нэр төрд халдаж байгаа.Гэмгүй хүмүүсийг эмт хэрэгтэн болгож хэлмэгдүүлж байгаа.Бүр тэмцэж байгаад үүнийг зөвтгөсөн хууль гаргаа биз дээ.

Avatar

Зочин 2024-01-08 203.91.115.37

Хүний эрх дэлхийн хаана ч байдаггүй харин ганцхан Монголд байдаг ба гэмт хэрэгтнүүдийг хамгаалж амьдруулах нэг төрлийн гэмт хэрэг болсон.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж