50-иас доош насны япончуудын 34 хувь нь болзож үзээгүй

50-иас доош насны япончуудын 34 хувь нь болзож үзээгүй

50-иас доош насны япончуудын 34 хувь нь болзож үзээгүй

50-иас доош насны ганц бие япончуудын гуравны нэгээс илүү хувь нь огт болзож, үерхэж үзээгүйг сүүлийн үеийн судалгаагаар тогтоожээ. Мөн тэдний дөрөвний нэг хувьд гэрлэх төлөвлөгөө огт байхгүй аж.

"Recruit Holdings" компани 2017 оноос хойш гэрлэлтийн талаарх хүмүүсийн үзэл бодлыг судалсан. Тэгвэл энэ удаад 50-иас доош насныхны 34.1 хувь нь хэзээ ч романтик харилцаа үүсгэж үзээгүй гэсэн тоо гарсан нь 2017 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт юм. Судалгаанд 1200 ганц бие хүн оролцсон.

Судалгаанд оролцсон 20-иод насны эмэгтэйчүүдийн 19.4 хувь, эрчүүдийн 23.7 хувь нь романтик харилцааг цаг, мөнгөний гарз гэж хариулсан байна. Харин 30-аад насны эмэгтэйчүүдийн 23.6 хувь нь дээрхтэй ижил хариулт өгчээ. 2021 онд энэ үзүүлэлт 14.6 хувьтай байсан бол энэ удаад огцом өссөн бололтой.

Гэрлээгүй эрчүүдээс яагаад гэдгийг асуухад хамгийн топ шалтгаан нь санхүүгийн дарамт гэж хариулжээ. Тодруулбал, судалгаанд оролцсон эрчүүдийн 42.5 хувь нь ингэж хариулсан. Харин эмэгтэйчүүдийн 40.5 хувь нь эрх чөлөө, бие даасан байдал нь алдагдана гэж эмээдэг аж.

Бүх оролцогчийн 46.1 хувь нь эцэстээ гэрлэнэ гэдэгтээ итгэлтэй байдаг. Гэхдээ энэ үзүүлэлт нь өмнөх онуудыг бодвол буурсан үзүүлэлт юм. Тухайлбал, 2017 онд залуусын 55.4 хувь, 2021 онд 52.6 хувь нь ямартай ч гэрлэнэ гэж хариулж байжээ.

Японы засгийн газар өнгөрсөн онд жендерийн тэгш байдлын талаар судалгаа хийж, иргэдийн 25.6 хувь нь гэрлэх хүсэлгүй байгааг тогтоосон. Энэ нь төрөлтийн түвшин буурч, ажиллах хүчний хомсдолд ороод буй улсын хувьд гунигтай мэдээ юм. Энэ үзүүлэлт 2021 онд 21.1 хувьтай байжээ.

Эх сурвалж: JAPAN TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
4
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-08 66.181.176.135

хөгжөөд ирэхээр хүмүүс сэтгэл хөдлөлгүй болчихдгийн байх даа

Avatar

Нэргүй 2024-01-08 66.181.176.135

сонин хүмүүс

Avatar

Бадарч тахар 2024-01-08 66.181.189.16

Багаасаа порно кино үзээд өсчихөөр ийм болчихдог юм ! хотын монгол хүүхдүүд одоо ийм замаар орж байгаа !

Avatar

энхээ 2024-01-08 202.72.245.121

хүн болж төрсний мөн чанараасаа эсрэгцээд ч байгаа юм шиг. Гунигтайяа. Монголчуудын ялгарал бол амьдралд бие биедээ хайртай элгэмсүү байх үлгэр дуурайлал юм. Монгол хүн болж төрсөндөө маш их баярладаг

Avatar

Нэргүй 2024-01-08 107.189.31.232

гаднаа гяланцаг, дотроо паланцаг, хүнийг хүн биш мөнгөний машин болгодог Капиталист нийгэм ийм байдаг юм.

Avatar

Нэргүй 2024-01-08 43.242.243.5

еэээ

Avatar

Хөгжмнгүй 2024-01-08 66.181.183.252

хөгжил гэж энэ.гадаад байдал дотоод мөн чанарыг ойлго

Avatar

Нэргүй 2024-01-08 213.87.160.255

! Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://ok.me/AaFF1

Avatar

-yjasni- 2024-01-08 216.38.195.74

xyni

Avatar

y 2024-01-08 216.38.195.74

-1000 _

Avatar

Нэргүй 2024-01-08 76.67.107.193

Япон гээд байx юмгүй Монгол бүр дор болно бид 90 онд энэ л замаа сонгоо биздээ. Улам л төрөө ад үзээд,

Avatar

Зочин 2024-01-08 202.126.88.168

Гэрлэсний дараагийн өртөг, ачаалал их байж мэдэх. Амьдралын чанар хэт муудахаар бол гэрлээгүй нь ч дээр юм уу

Avatar

Нэргүй 2024-01-08 203.17.23.197

Сөнөнө дөө

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж