"Нэг банкны хувьцаа эзэмшигч нөгөө банкны хувьцаа эзэмшигч байхыг зөвшөөрсөн"

"Нэг банкны хувьцаа эзэмшигч нөгөө банкны хувьцаа эзэмшигч байхыг зөвшөөрсөн"

"Нэг банкны хувьцаа эзэмшигч нөгөө банкны хувьцаа эзэмшигч байхыг зөвшөөрсөн"

МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан өнөөдөр /2024.01.08/ боллоо. Хуралдаанаар гурван асуудал хэлэлцсэн байна. Хэлэлцсэн асуудлын талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийлээ.

Нэгдүгээрт, УИХ-ын намрын чуулган өндөрлөх дөхөж байгаа учраас намрын чуулганаар хэлэлцэх асуудлын талаар ярилцсан. Хоёрдугаарт, Банкны тухай хууль болон дагаж мөрдөх журмын тухай хуулийн талаар ярилцаж, дэмжлээ. Гуравдугаарт, энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс Сонгуулийн хууль хэрэгжиж байгаа учраас УИХ-ын гишүүдэд хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиглэлээр анхаарах асуудлын талаар мэдээлэл өглөө.

Үндсэн хуульд заасны дагуу чуулган 75-аас доошгүй хоног хуралдах ёстой. Энэ хугацаа 15,16-ны өдрүүдэд дуусч байна. Тиймээс нэгдүгээр сарын 20-д орчимд чуулган завсарлана гэж төлөвлөж байна. Тиймээс энэ хугацаанд хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэж дуусгах шаардлагатай байна. Тухайлбал, авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр том зорилт тавьсан. Энэ хүрээнд Эрүүгийн хэргийг хянан, шийдвэрлэх тухай хууль, Иргэний хэргийг хянан, шийдвэрлэх тухай хуульд оруулж байгаа нэмэлт, өөрчлөлтийн хуулийг намрын чуулганаар батлах шаардлагатай гэж үзсэн. Мөн Хүүхэд хамгааллын тухай хууль, Үнэт цаасны тухай хууль, Эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийг дэмжих хууль гэх мэт хуулиудыг энэ удаагийн чуулганаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

Хоёдугаарт банкны нэг эзэмшигч 20 хувиас дээш хувийг эзэмшихгүй байх хуулийн хугацаа нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Энэ хугацааг 2026 оноос хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Гуравдугаарт, Сонгуулийн хуулиар олон зүйлийг хориглосон. Тиймээс УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллах явцдаа хууль зөрчихгүй байх үүднээс анхаарах асуудлын талаар мэдээлэл өглөө гэв.

Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр  "Нийт банкны хувьцааны 20-иос доошгүй хувийг 2023 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр арилжаалах үүрэг даалгавар хуулиар оногдсон. Өнөөдрийн байдлаар таван банк хувьцаагаа арилжаалсан байна. Ингээд үзэхээр нийт хувьцааных нь 6.5-11 хувь орчим нь худалдагдсан байна. Монголын мөнгөний эргэлтийн 70-80 хувийг барьдаг 3-4 эзэнтэй банкууд байсан. Энэ байдал задарч өнөөдөр 70 мянган эзэнтэй болсон байна. Энэ шинэчлэл цаашаа үргэлжилнэ. Цаашид мэргэжлийн хөрөнгө оруулагчдыг оруулж ирэх шаардлагатай байгаа учраас хугацааг нь сунгаж 2026 он хүртэл үргэлжлүүлэх санал гаргасан. Үүний үр дүнд монголын банкуудын нэг хувьцаа эзэмшигч 20 хүртлэх хувийг эзэмших хувьцааг 2026 он хүртэл сунгах асуудлыг бүлгээр хэлэлцэж дэмжлээ. Нэг банкны хувьцаа эзэмшигч нөгөө банкны хувьцаа эзэмшигч байж болохгүй гэсэн заалт оруулж өгсөн нь хөрөнгө оруулалтын бодлоготой зөрчилдөж байна гэдгийг олон улсын байгууллагуудаас хэлж байна. Тиймээс Монголын төрийн бодлого гадны хөрөнгө оруулалтыг татах, банкны төвлөрлийг бууруулж зээлийн хүүг бууруулах шаардлагатай байгаа учраас нэг банкны хувьцаа эзэмшигч нөгөө банкны хувьцаа эзэмшигч байхыг зөвшөөрч байна. Энэ асуудлыг бүлгийн хурлаар хэлэлцэж шийдлээ гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-08 213.87.160.255

!! Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-01-08 76.67.107.193

Нүүрсний xулгайн эзэн тодорлоо, Видео-г шайр xийцгээ !!!
https://www.youtube.com/watch?v=E9kAQ8nH_bY

Avatar

N.S 2024-01-08 202.126.88.95

banknii asuudlaar helelzehdee ene mongol bankniihaa zeeliin angilaliin talaar yriachee 100-200han mayngan tognoos bolood zeeliin muu tvvhtei bolson ajil hiideg orlogo hangalttai ch naad muu tvvh gdgees chine bolood zeel awch chadahgvi har mayngan hvn bn ard irgedee harsan bodson ym yrilzaj helelzmeer bn oorsdiinhoo idej uuh talaar yrih bish

Avatar

зочин 2024-01-08 66.181.187.13

ХААН банкны ЭТМ төрийн банкны картыг уншихгүй шидлээд бас болоогүй үйлчилгээний үнэ нь нэмэгдсэн байна.Монгочуудын гарт очоод дорджээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж