Газын зурваст өдөрт 10 хүүхэд хөлгүй болж байна

Газын зурваст өдөрт 10 хүүхэд хөлгүй болж байна

Газын зурваст өдөрт 10 хүүхэд хөлгүй болж байна

Газын зурваст аравдугаар сарын 7-ноос хойш өдөрт дор хаяж 10 хүүхэд хөлгүй болж байгааг хүмүүнлэгийн байгууллагаас анхааруулав. Эдгээр хүүхэд нэг юм уу хоёр хөлөө ямар ч мэдээ алдуулалтгүйгээр тайруулж байна.

НҮБ-ын Хүүхдийг ивээх сангийн Палестины эзлэгдсэн нутаг дэвсгэрийг хариуцсан захирал Жейсон Ли статистик мэдээллээс эш татан ийн мэдээлсэн юм. “Энэ мөргөлдөөний улмаас хүүхдүүд зовж шаналж байгааг төсөөлөхийн аргагүй. Хамгийн гол нь тэд ийм зүйлд өртөхгүй байх боломжтой байсан. Хүүхдийн амийг хөнөөж, тахир дутуу болгох нь тэдний эсрэг ноцтой зөрчил юм. Буруутай этгээдүүдэд хариуцлага тооцох ёстой” гэв.

Мөргөлдөөн эхэлснээс хойш нийтдээ 1000 орчим хүүхэд хөлгүй болжээ. Гэвч бүс нутагт эмнэлгийн хэрэгсэл, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн хомсдолтой байгаа тул хүүхдүүдийн хөлийг мэдээ алдуулалтгүйгээр тайрч байна. Эмч, сувилагч нар ч хүнд байдалтай байгаа аж.

“Хүүхдийг ийм их өвдөж байгааг харах, ийм үед нь өвчин намдаахгүйгээр эмчилгээ хийх нь туршлагатай мэргэжилтнүүдийг хүртэл хүнд байдалд оруулдаг” гэж Жейсон Ли хэлэв.

Хүүхдүүд гэмтэлд илүү өртөмтгий, эмзэг мэдрэмтгий. Тэдний хувьд дэлбэрэлтийн үеэр нас барах магадлал насанд хүрэгчдийнхээс бараг долоо дахин их байдаг аж.

Гэмтэл бэртлээс гадна хоол тэжээлийн дутагдал, халдварт өвчин гэсэн аюул заналхийлэл Газын хүүхдүүдэд нүүрлээд байна. Тодруулбал, Газын зурваст таваас доош насны хүүхдүүдийн суулгалт өвчний тохиолдол дайны өмнөх үеэс 2000 хувиар өсчээ. Мөн хоёроос доош насны хүүхдүүдийн 90 хувь нь хоол тэжээлийн архаг дутагдалтай байна.

Гэтэл энэ хүнд цаг үед өдөрт 180 орчим палестин эмэгтэй амаржиж байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-08 59.153.87.59

Өрөвдөхөөр өрлүү өшиглөнө гэдэг л энэ байх да.
Хүн тэжээвэл толгой цустана, мал тэжээвэл ам тослоно оо гэж….

Avatar

Зочин 2024-01-08 59.153.112.133

Нутаггүй тэнүүлчдэд газар нутгаа өгсний гай , еврэй нар палестинчуудыг хүйс тэмтэрч геноцид хийж байна.

Avatar

zochin 2024-01-08 66.181.182.109

Нөгөө NO WAR , СЛАВА УКР чууд хаана байнаа.Тэд амьд уу

Avatar

Слава 2024-01-08 66.181.176.20

нөгөө манай ардчилсан слава украйнчууд яагаад энэ лээр дугарахгүй таг болов

Avatar

Нэргүй 2024-01-08 192.82.64.212

МАН, ХАМАС мэтийг толгой дээрээ залаад шүтхээр ийм л юм болж байгаа юм даа.

Avatar

Нэргүй 2024-01-08 213.87.160.255

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-01-08 192.82.65.88

Нутаг усыг нь ягууханаар мөнгөөр худалдаж аваад, дараа нь Палестинчуудыг нутгаас нь хөөх, эзлэн түрэмгийлэх болсон. Нутгаа зарсан хүмүүс хөөрхий. Одоо л ухамсарлахгүй бол гадаадад олон жилээр газар эзэмшүүлвэл Палестины араас бид явах болно. Гадаадын хөрөнгө оруулалт гэж худлаа бүлт үсэрч хятадууд түлхүү орж ирж 100 жилээр газар эзэмшинэ. Дараан билний үрс нутгаасаа хөөгдөж зовох магадлал өндөр. Сайн тунгаа хүмүүсээ

Avatar

Нэргүй 2024-01-08 81.78.247.207

zaraagui yumaa. anglichuud kol9nchloliinhoo uyed nygsasaa evreichuudoig gargah geed nutgiig n during meden ugson yum

Avatar

Нэргүй 2024-01-08 202.126.89.169

Novshiin juuduudiig Gitler neg mison ustgasan bol

Avatar

Зочин 2024-01-08 103.57.93.176

Ээ бурхан минь! Дайнаа зогсоогооч!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж