"Хятадаас бодис авсан, өдөрт 1 удаа цацаж байгаа"

"Хятадаас бодис авсан, өдөрт 1 удаа цацаж байгаа"

"Хятадаас бодис авсан, өдөрт 1 удаа цацаж байгаа"

 Хот тохижилт, зам дээр цацах давс, бодисын нөөцийн талаар өнөөдөр/2024.01.08/ мэдээлэл хийлээ. Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ц.Төрхүү гудамж талбайгаа цэвэрлэхийг аж ахуйн нэгжүүдээс шаардлаа


-Хэр их хэмжээний давсны нөөц байгаа вэ?

-Өнгөрсөн долоо хоногт нийт 584 алба хаагч цас цэвэрлэсэн. Хотын гудамж, талбайн цас мөсийг 24 цагаар, нэмэлтээр ТҮК-ийн ажилчид цэвэрлэж байна. Нийт 4659 тонн бодис, 5603 тонн давс нөөцөлсөн. Өнөөдрийн байдлаар 1014 тонн бодис, 1213 тонн давсны үлдэгдэлтэй байна. Нэгдүгээр сарын 1-нээс нийтийн аж ахуйн ажлууд дүүргүүд рүү шилжиж байгаа. Хуучин захирагчийн алба хариуцдаг байсан. Дүүргүүд рүү бид бүхэн давс, техник хэрэгслийг шилжүүлэн хүлээлцсэн. Мөн холбогдох алба хаагчдыг шилжүүлсэн. Ингэснээр цэвэрлэгээний ажил хурдтай, зохион байгуулалтад орно гэж үзсэн. Захирагчийн ажлын алба цаашдаа зөвхөн хяналт тавина.

-Давсаа хэдий хэмжээтэй, ямар давтамжтай цацаж байна вэ?

-Эхлээд орсон цасыг тэгшлэх ёстой. Үүний дараа бодисоо цацна. Давсаа цацсаны дараа тэгшлэх, хусах ажлыг хийх ёстой. Ажил авч, хүлээлцэх гээд өнгөрсөн долоо хоногт зарим дүүргүүд  цас, мөсөө цэвэрлээгүй байсан. Өнөөдрөөс жигдрээд явах байх.  Давс болон бодисны хэмжээг харахад хоёр болон гуравдугаар сарыг асуудалгүй давчих байх. Өдөртөө нэг удаа бодис цацаж байгаа. Давсыг ямарваа нэгэн өндөрлөг газрууд дээр 1-3 дахин цацах чиглэл өгсөн.

Халтиргаа гулгааг багасгахад иргэд, аж ахуй нэгжүүдийн оролцоо чухал байна. Ядаж ойр орчмын 50 метр газраа цэвэрлэмээр байна. Оршин суугчид нь СӨХ-ндоо шаардлага тавимаар байна. Урьд нь ийм хүйтэн өвөл байсангүй. Хоногтоо хөрсөн дээрээ -40 гарчихсан байсан. Тийм үед бодис хайлахгүй байсан үе бий. Одоо тийм асуудал байхгүй.

Хятадаас бодис орж ирсэн. Тэр бодис лабораторийн шинжилгээний үндсэн дээр асуудалгүй гэдэг нь гарсан.

-Хэчнээн төгрөгөөр ямар хэмжээний бодис, давс авсан бэ?

-Ямар бодис ямар зардлаар авсан талаарх мөнгөн дүнг удахгүй хэлнэ. Учир нь, би энэ ажлыг аваад дөнгөж тав хонож байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-08 202.9.46.81

НААД БОДИСОО ХЭРЭГЛЭХЭЭ БОЛЬ ОО. УЛАМ ХАЛЬТИРГАА ГУЛГААТАЙ БОЛГООД БАЙНА. ХУСАЖ ЦЭВЭРЛЭ. ТЭГЭХ ҮҮ. ГУЙЖ БАЙНА.

Avatar

A 2024-01-08 66.181.176.136

Sumka gaasaa doloon door bn doo

Avatar

Нэргүй 2024-01-08 213.87.160.255

Харуулах боломжгүй.

Avatar

Б 2024-01-08 66.181.184.212

Дүүрэг рүү шилжүүлсэн гээд байх юм. Давс бодисоо нөөцөлж өгөөгүй. Нэр шилжүүлчихээд дүүрэг хийнэ гээд суугаад байх юм. Эзэнгүй болгож гулгаатай өвөлжүүлэх юм байна. Боломжийн дулаахан байна. Давс бодисоо цацвал хальтаргаа гулгаа арилахаар байна.

Avatar

Нэргүй 2024-01-08 139.5.216.77

Өмнөх жилүүдэд арай ч ийм хөгийн бгаагүй, замын мөс арай дэндүү бнаа. Нийслэл ажлаа хийгээчээ. Хэчнээн хүнийг гэмтээж бэртээх гэсэн юм бэ?! Хэдэн мянгаар нь аль хэдийн гэмтээсэн бна шдээ! Гэмтлийн эмнэлгийн статистикыг нэг харчих даа. Арай ч дээ.

Avatar

Нэргүй 2024-01-08 202.131.225.242

энэ замын мөс арай дэндлээ бодисных нь мөнгийг хусаад өөр хог авчирч цацаад байгаа бололтой шүү. арай ч бас ийм байдаггүй байсан даа.

Avatar

Зочин 2024-01-08 139.5.216.186

Монголд 05хайрга байдаг л баймаар Тэхэд айлаас гуйгаад хулгайч гуйлгачин байхаа хэзээ болох улс вэ

Avatar

Нэргүй 2024-01-08 202.21.108.69

Скандинавын орнуудад гулгаан дээрээ гантиг боржин чулууны үүрмэг цацаад хавар буцаагаад шүүрдээд хэдэн цэгт цуглуулчих юм байна лээ. дараа өвөл нь дахиад л хэрэглэнэ тэрийг хэрэгжүүлмээр юм байгаашдээ.

Avatar

11 12 1 сар❄ 2024-01-08 202.21.108.68

эх орныхоо төлөө өөрсдийнхөө ухааныг олигтой ажиллуулаач !

Avatar

Нэргүй 2024-01-08 122.201.23.83

Хятадаас авахгүй юм алгаа залхуучууд

Avatar

Нэргүй 2024-01-08 66.181.160.46

Анх удаа цас орж, хүйтэн болж байгаа юм шиг л аашлахын. Өмнөх жилүүдэд зам ийм аймаар каток шиг байсныг санахгүй байна. Өнөөх орсон цас тоолдог Су.Батболдын үед ч арай танагтай байж. Ямарч байсан нэг фактлаад дараа нь давсаа цацдаг болчихсон байсан. Жил ирэх тусам л улам дордож бн даа.

Avatar

Нэргүй 2024-01-08 66.181.191.135

Дугуйгаа солиж сур л даа. Тэгээд битгий давхи

Avatar

Нэргүй 2024-01-08 66.181.178.68

Чам шиг хорвоогийн хог шаарнууд хэзээ дууснаа, үйлээ эдлэг муу долдой

Avatar

зочин 2024-01-08 202.21.108.48

2-3 сард цас байгалийн жамаараа арилна. ян одоо цацна уу хотын менежер Баяраа гэгчээс хойш хотын цэвэрлэгээ үйлчилгээ, гэрэлтүүлэг, эмх цэгц байхгүй дампуурсан шүү бас нэг дампууруулагч ирээ юу даа ярьж хэлж бгаа нь хаашаа ч юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж