УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа цавчаа ногоон автобусны талаар ярилцжээ.
УИХ-ын намрын чуулган ирэх долоо хоногт завсарлах гэж байгаа бөгөөд түүнээс урьтаж, ногоон автобусны худалдан авалттай холбоотой асуудлыг судлах Түр хороо байгуулах асуудлыг хэлэлцэх асуудлын дараалалд оруулж, шийдвэрлэхгүй бол УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд нарыг Үндсэн хуулийн Цэцэд өгөх нь зүйтэй гэж үзжээ.
Хуульд зааснаар Хяналт шалгалтын түр хороо байгуулах асуудлыг УИХ-ын 19 гишүүн дэмжсэн тохиолдолд УИХ-ын дэгийн тухай хуульд заасны дагуу дараалал харгалзахгүйгээр нэн даруй хэлэлцэж, Хяналт шалгалтын түр хороо байгуулна гэж заасан байдаг аж.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд ногоон автобусны худалдан авалтыг судлах хяналт шалгалтын түр хороо байгуулах санаачлагыг өнгөрсөн арваннэгдүгээр сард гаргаж, нийт 25 гишүүн дэмжин, гарын үсэг зурж, энэхүү хүсэлтээ УИХ-д 2023 оны арваннэгдүгээр сарын 29-нд УИХ-д өргөн барьжээ. Тодруулж хэлбэл, түр хороо байгуулах саналыг УИХ-д гаргаад 50 гаруй хоног өнгөрч байгаа ч өнөөдрийг хүртэл эл асуудлаар шийдвэр гаргалгүй, УИХ-ын намрын чуулганыг завсарлуулах болж буй аж.
Энэ талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл “Ногоон автобусны худалдан авалтыг аль нэг нам руу чихэх боломжгүй учраас эрх баригчид хуулийн нугалаа гаргаж байна. Өмнө нь Ардчилсан намын бүлэг Covid-19 цар тахлын үеэр зарцуулсан хөрөнгийн талаар нээлттэй сонсгол зохион байгуулах санаачлага гаргаж, Түр хороо байгуулагдсан ч шинжээч томилж өгөхгүй байсаар сонсгол хийх боломж олгоогүй. Цар тахлын үеэр эрх баригчид 20 их наяд төгрөг зарцуулсан. Энэ их хөрөнгөөр эрх баригчид тоглосон. Түүнийгээ бусад руу чихэх боломжгүй учраас сонсгол зохион байгуулахын эсрэг ажилласан” гэлээ.
УИХ-ын гишүүн Н.Ганибал "Ногоон автобусны хэрэгт хэн гэдэг эрх мэдэлтэн, албан тушаалтнууд ямар хуулиудыг яаж зөрчсөнийг олон нийтэд нээлттэй л болгох гээд байгаа юм. Бараг тодорхой байгаа.
Зөвхөн 2022 онд гэхэд 1.2 их наяд төгрөгийн шууд худалдан авалтуудыг нууцаар хийсэн. Үүний цаана хулгай, луйвар нуугдаж байгаа" гэв.
Онцолход, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хуралдаанд өнөөдөр Ардчилсан намын дарга Л.Гантөмөр тэргүүтэй тус намын хуулийн хэлтмийн мэргэжилтнүүд, ажлын хэсгийн гишүүд оролцжээ. Энэ үеэр УИХ-ын сонгуулийн тухай хуулийн хэрэгжилттэй холбоотой асуудлаар Сонгуулийн ерөнхий хорооноос бэлтгэсэн мэдээллийг сонссон байна. Мөн Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир товч танилцуулга хийж гишүүдийн асуусан асуултад хариулт өгчээ.
Г.ХОРОЛ
ХУУЛЬЧ 2024-01-08 202.9.46.224
АН-ын УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮД ИНГЭЖ ИРГЭДЭЭ ТАЛЦУУЛЖ ЖҮЖИГЛЭХ ХЭРЭГҮЙ ,,,,ОДОО 1990 ОН БИШ МОНГОЛЧУУД УХААЖСАН ШҮҮ ДЭЭ.,,,,,ХАРИН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ УХААЖСАН,,,УХААЖААГҮЙГ МЭДЭХГҮЙ ЮМ ДАА.,,,,
Зочин 2024-01-08 103.57.95.13
АН НЭР АШИГЛАСАН ЛУЙВАРЧИД ШУДАРГА ЦАРАЙЛААД ҮНЭМШИЛГҮЙ БАЙНА ШҮҮ. ТА НАРЫГ ХЭН БОЛОХЫГ МОНГОЛЧУУД ЯС МАХАНДАА ТУЛТАЛ МЭДЧИХСЭН. ҮҮХ ТҮҮХ МЭДЭХГҮЙ ЗАЛУУЧУУДЫН ТОЛГОЙГ ЭРГҮҮЛЭХ Ч ӨНГӨРСӨН. ТАРЖ ЖИНХЭНЭ АРДЧИЛСАН НАМ БОЛОХООС НААШ СУУДАЛ АВАХГҮЙ. АН НЭРЭЭ АВААД ҮЛДЭЖ БОЛНОШДЭЭ. АН-Д ЭХ ОРОНЧ ШУДАРГА УХААЛАГ ГИШҮҮН БАЙХГҮЙ ГЭЖҮҮ. ОДОО БОЛ АРДЧИЛАГЧ БОЛЖ ХИЙ СҮРЖИГНЭЭД, НӨГӨӨ НАМАА ЗУУН ХУВЬ ХАРЛУУЛАХААС ӨӨР ГАРЦГҮЙ МЭТ. ЯЛБАЛ УЛСЫГ ТЭР ЧИГЭЭР НЬ ХУВААГААД ИДЧИХНЭ ИЙМ Л НАМ АРД ТҮМНИЙ ТОЛГОЙД БИЙ
Нэргүй 2024-01-08 213.87.160.255
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-01-08 202.9.40.34
АН ОРОЙТСОН ЗАРГАА БОЛИОЧЭЭ, ЭВТЭЙ БАЙЖ ХЯНАХ АЖЛАА ЭРТХЭН ХИЙЖ БАЙХГҮЙ ЯАСАН ЮМ. ХИЙХ ЮМАА ОЛЖ ЯДАЖ ЗУЛ МУЛ АСААХ, ОГЦРУУЛАХ ………………..ШҮҮМЖИЛЖ Ч ЧАДАХГҮЙ БАЙНА ШҮҮ ДЭЭ. ӨӨРСДИЙГӨӨ ЭХЛЭЭД ЗАС, ӨӨРСДИЙН ӨВГӨД ЭМГЭД ЧИНЬ БАС ЯМАР БИЛЭЭ ЭЛБЭГ ……….БАЯРЦОГТ ……………….ХАР ХЭРЭЭНҮҮД ИХ БАЙДАГ БАЙХААА?????????????
Зочин 2024-01-08 202.9.40.198
Шүүх яааж шийдэхнэв?Харзна. Шударга бус шийдвэл шүүх рүү дайр. Шүүх гүйцэтгэх засаглалын ажлын зааг ялгааг уншиж судла. Их хурал улс төрийн өшөө авахад барьдаг мод биш.
ZOCHIN 2024-01-08 60.41.246.196
КОВИДЫН ХӨРӨНГӨ ЗАРЦУУЛАЛТ,НОГООН АВТОБУС 2 ЧИНЬ МАН-ын ТӨР ЗАСАГТ БУЙ ТОМЧУУЛЫН "ЗУУНЫ ХУЛГАЙ" БАЙСАН УЧРААС СОНСГОЛ ХИЙХ ШИЙДВЭРИЙГ МАН-ын ОЛОНХИЙН БҮЛЭГ ЯАЖ ГАРГАХ ЮМ БЭ. ИЙМ СОНСГОЛ ХИЙВЭЛ ТЭДНИЙ ХЭДЭН ЗУУН ТЭРБУМЫН, МАГАДГҮЙ ИХ НАЯДЫН ХУЛГАЙ ИЛ БОЛЖ АМАРБАЯСГАЛАН,СҮХБААТАР,САРАНГЭРЭЛ,СУМКА,МАГАДГҮЙ ОЮУНЭРДЭНЭЭС ЭХЛЭЭД БҮГД ШОРОНД ОРНО БИЗ ДЭЭ.ТЭГЭХЭЭР НААД СОНСГОЛ ЧИНЬ ХЭЗЭЭ Ч ХИЙГДЭХГҮЙ НЬ ТОДОРХОЙ Ш ДЭЭ.
Зочин 2024-01-08 202.179.21.206
АН-ын нэрийг баригчид "Огцруулна, шалгуулна" гэж нохойн баас шиг бичиг шидэхээс өөр ажилгүй болжээ. 2024 оны 6 дугаар сараас лааз ашиглах ажилтой болохын цондон.
Нэргүй 2024-01-08 66.181.183.93
цахилгаан станцын төслүүдээр сонсгол хийхийг шахаж шаардаад өгөөч. МАН & ДАНХ цаашдаа яая гэж бодож байгаа юм бол…энэ өвөл арай гэж нэг юм даваж байх шиг байна
zochin 2024-01-08 202.9.46.158
Энэ нөхөр ковидын ажлыг шалгах, хэлэлцүүлэг хийх ажлын хэсгийн ахлагч өөрөө байсан биздээ. Өөрөө хийж чадаагүй байж буруугаа бусад түлхэх хэрэггүй ээ. Ногоон автобусны хэрэг, эзэн тодорхой шалгагдаж байгаа гэж ойлгож байгаа. Та нарт эдгээрээс өөр хэлэлцэх асуудал, хийх зүйл алга уу
Нэргүй 2024-01-08 66.181.160.46
Цогтгэрэл л ярьж байгаагаас биш зөв шаардлага шдээ. Ногоон автобусны хэрэг бараг замхарлаа. Та бидний төлсөн татварын мөнгийг ингээд хэдэн их наядаар нь хулгайлж байхад юу ч болоогүй пм шиг сууж байдаг мөн ч хүлцэнгүй ард түмэн юм даа бид.
Нэргүй 2024-01-08 139.5.216.122
газрын наймааны асуудлаар сонсгол хийгээчээ!
Нэргүй 2024-01-08 66.181.185.253
Улс төр сонирхдог хүн үлдсэн үү? Хөдөөнөөс нийслэл рүү орж ирэх гэж байгаа хүмүүс л Улсын Их Хурлын гишүүдээр сонгогдох гээд х байдаг.
Нэргүй 2024-01-08 124.158.67.139
ДҮР ЭСГЭСЭН АН намаа гэж
Нэргүй 2024-01-08 66.181.187.180
О.ЦОГТГЭРЭЛЭЭ ЧИ БИТГИЙ ӨМХИЙГӨӨР УНГАС АЛДАА. ХУРХАН ӨГЗӨГӨӨ ТАТАЖ АВМОЙ