Тэд баавгай, луу хоёрын "балинчид" биш биз!

Тэд баавгай, луу хоёрын "балинчид" биш биз!

Тэд баавгай, луу хоёрын "балинчид" биш биз!

Монголын хөгжилд хэрэгтэй төсөл, хөтөлбөр болгоныг гацаадаг хүмүүс Төрийн ордонд ганц хоёроор тогтохгүй. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн. Нөгөө нь Х.Болорчулуун.

Хөвсгөлөөс удаа дараа УИХ-д сонгогдсон Ц.Даваасүрэнгийн хувьд гадаадын хөрөнгө оруулалтын эсрэг үзэлтэн гээд хэлчихэд буруудахгүй. Жишээ нь тэрбээр "Рио-Тинто" компанийг Монголоос  хөөж тууж нэлээд хэрүүл, зарга болж байлаа. Хэрэвзээ түүний үгэнд ороод монголчууд "Рио Тинто"-г Монголоос хөөчихсөн бол өдийд хамраараа газар хатгах дээрээ тулах байсан биз. Тэрчлэн эдийн засгийн хөгжлийг урагшлуулах эрчим хүчний олон төслийг Монголд хэрэгжүүлэхийн эсрэг тэмцэж, нурааж, гацааж ирсэн бий. Харамсалтай нь, түүний хураасан үйлийн үрийг монголчууд өнөөдөр бүгд хүртэж сууна. Түүний хувьд улсын эрх ашиг адагт, хувийн эрх ашиг нэгд тавигдаж ирсэн нь худлаа биш. Өнгөрсөн жил Боловсролын багц хуулийн хүрээнд англи хэлийг хоёр дахь хэл болгон хуульчлах реформыг хамгийн ихээр эсэргүүцэж ирсэн түүний үг нь "Орос хэл бол элитүүдийн хэл" гэх тайлбар.

Гэтэл охин нь БЗС-аас зээл аваад АНУ-д сурсан баримт нотолгоо нь ил болсон юм.  Тухайн үед охиныхоо авсан зээлийг яагаад төлөөгүй байгаа шалтгааныг нь түүнээс сэтгүүлчид тодруулахад "Би охиныхоо зээлийг төлөхгүй" гээд гүлдийсэн тохиолдол ч бий.

УИХ дээр Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг ид хэлэлцэж буй агаад энэхүү реформыг Ц.Даваасүрэн мөн тэгнээд хэвтчихсэн.  Тэрбээр "Гадаадын иргэд 50 мянган ам.доллараар Монголд байр, машин худалдаж аваад л байнгын оршин суух эрхтэй болох нь. Яагаад гэвэл Хөрөнгө оруулалтын хуульд босго байхгүй. Хөрөнгө оруулалтын хэлбэр одоо маш олон төрөлтэй болсон. Тухайлбал барилгад хөрөнгө оруулах буюу хямд байшин худалдаад авчихвал Монголд байнга оршин суух эрхтэй болж байна. Энэ асуудлыг Засгийн газрын хуралдааны үеэр ярилцаж байж оруулъя гэсэн боловч өнөөдөр тус заалт хэвээр байна. Үндэсний аюулгүй байдалд нөлөөлнө. Манайхан хоёр хөршийгөө баян болсон гэж ярьдаг ч ийм юм байхгүй. Тэнд хангалттай ядуу улсууд байгаа. Өмнөд хөршийн 180-200 сая иргэн өдөрт таван ам.доллараар амьдарч байна. Хойд хөршид ч хангалттай ядуу хүмүүс бий" гэх мэтчилэн эсэргүүцлээ илэрхийлсэн. Түүний үгийг сонссон Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар "бүх юмаа хаагаад бүгдийг өөрсдөө хийнэ гэвэл удаан л хөгжих байх" гэсэн нь үнэний ортой.

Тэгвэл Х.Болорчулууны хувьд Дорнодоос сонгогдсон, Монголын толгой попуудын нэг. Түүнийг Хүнс, хөдөө аж ахуйн сайдаар томилогдохтой зэрэгцээд гурил, гурилан бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадсан. Тэрбээр хувьдаа "Дорнод гурил"-ын үйлдвэртэй. ЖДҮХС-гаас гурван хувьтай зээл гурилын үйлдвэртэй авч өгсөн хэрэгт нэр холбогддог. Хөдөө аж ахуйн сан болгоноос "мөнгө тоншдог" компаниудын нэг  нь Х.Болорчулууны "Дорнод гурил". Хууль дүрэм, ёс зүйтэй улсад энэ нь түүний унах кэйс мөн үү мөн. Гэтэл улам дээшээ өгсөөд, давхар, давхар дээл нөмөрч, дахин дахин сан тоноод байгаа асуудал нь  МАН-даа, маньдаа/ дорнодчууд/ч байна.  Түүний хувьд гадаадын хөрөнгө оруулагчид орж ирэхээс сүнсээ зайтал айдаг улстөрчдийн нэг. Ямар сайндаа л  "Гадаадын хөрөнгө оруулагчдын босгыг үгүй болгосноор жижиг Монгол Улсын дархлаа унах аюултай" гээд яриад зогсч байх билээ. Тэгээд болоогүй ээ, монголчууд хамгийн хямд гурил идэж байгаа шүү гэх мэтээр хэрэглэгчдээ заналхийлээд авсан. Авч байгаа цалин, Х.Болорчулууны зарж байгаа гурилын үнэтэй харьцуулахад харин ч өндөр үнэтэй гурил идэж байгаа.

Энэ мэт улсын хөгжил дэвшилд хэрэгтэй бүхнийг байнга үгүйсгэлдэг Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун мэтийн улстөрчдийн хувьд Монгол хөгжил буурай, монголчууд хүлцэнгүй ядуу байхыг хүсдэг байж мэднэ. Тиймээс л бүхнийг нурааж, гацааж, унагаж ирсэн, тэдэнд хэн нэгэн тийм даалгавар өгдөг ч байхыг хэн мэдлээ. Тэд баавгай, луу хоёрын "балинчид" биш биз дээ.

Б.ШАРХҮҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

66 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-08 66.181.161.64

NEWS . MN бас л тэр хөрөнгөггүй хөрөнгө оруулагчиин хуулиа зөв л гээд байгаа юм биздээ Мөнгөгүй хөрөнгө оруулагчаар бид яах юм Оюутолгойгоос бид өөриин хувьд ноогдох ашигыг хэзээ авах вэ гэдэгт хариу өгч чадахуу Хэзээ ч авч чадахгүй ч байж магадгүй Уг нь 34% нь монголынх биздээ Эсвэл тэр орд канадынх байсан юмуу Иим юманд үнэнииг хэлсэн хүмүүсиин буруу гэжүү

Avatar

Ганаа 2024-01-08 202.21.116.26

Монгол хүн эх орондоо гадаадын хөрөнгө оруулагч шиг таатай нөхцөлд бизнес эрхлэж чадаж байгаа билүү? Бид нар боломжтой газраа (дуртай, тааламжтай газраа биш шүү) үйл ажиллагаа явуулах гэж яаж тамаа цайдаг билээ? Иргэншлээ сольчихвол эх орондоо таатай амьдрах гээд байгаа юм биш үү?

Avatar

Нэргүй 2024-01-08 66.181.176.135

өө хө энэ сайт чинь бас нөгөөдүүлийнх байжээ

Avatar

Del 2024-01-08 202.55.188.117

Одоо ч монголын томоохон салбаруудыг атгаж байгаа нэмээд хөнгөлттэй нөхцөл нэг л бишээ

Avatar

TsM 2024-01-08 66.181.191.195

Өөрсдөө гуйлгачин амьдралтай, дээр нь гадны гуйлгачингуудыг цуглуулах хэрэг байна уу??????? Хөрөнгө оруулалт хэрэгтэй. Гэхдээ заавал босго байх ёстой. Тэгэхгүй бол нэг ямбий машин, ганц өрөө байр худалдаж аваад гадны иргэн байнга оршин суух эрхтэй болохоор 3 -хан сая монголчууд бид эх нутаг дээрээ хэдхэн жилийн дараа цөөнх болж 50 жилийн дараа устаж үгүй болох байх шүү!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! Бид 3-хан сая.Урд хойно маань мөнхийн баавгай, луу байгааг бүү март!!!!!! Мартвал сөнөнө!!!!!!!!!!!!

Avatar

Зочин 2024-01-08 202.55.188.98

УИХ-Д "ӨМНӨ ЗҮГ"-ИЙНХНИЙ ТАЛЫГ БАРИМТЛАГСАД ЭРЭЭ ЦЭЭРЭЭГЭЭ АЛДСАН БОЛОЛТОЙ. МОНГОЛЧУУД АА, СЭРЭМЖТЭЙ БАЙЦГААЯ! ХЭЭРИЙН БООХОЙТОЙ НИЙЛСЭН ХОТНЫ НОХОЙ ИЛҮҮ АЮУЛТАЙ ГЭДГИЙГ САНАЖ ЯВАХ ЦАГ ИРЖЭЭ, БИДЭНД!

Avatar

ташуурдагч 2024-01-08 59.153.112.144

Эха хоёр бол эртнээс нааш төрийн бодлогын эсрэг зогсонч шүү дээ хөө.Аймаар зальтай, төдийнүй сонгогчдыг жинхэнэм молиго шмхүүлдэг дайснууд байхгүй юу даа.Чонын арьс хөмөрёөн ЧОЭОЭУУД ШҮҮ ДЭЭ. ЯСАР сайндаа болорёаад байхав дээ хөө. Даваасүрэни бол жигхэнэ хамелион шүү дээ та нар одоо л мэдэж байгаа юм уу Гайхалтай. юм хөө.Сайн шалга аа.!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! АСУУДАЛТАЙ ШҮҮ ХӨ??????????????????????????????????????????.

Avatar

Зочин 2024-01-08 202.55.188.98

ДАВААСҮРЭН, БОЛОРЧУЛУУН НАР НЬ УИХ ДАХЬ ЦӨӨХӨН ЭХ ОРОЧДЫН ТӨЛӨӨЛӨЛ МӨН БОЛОЙ! ЭНЭ ХОЁР ШИГ ЯДАЖ 10, 20-Н ХҮН БСАН БОЛ МОНГОЛ УЛС ТҮРГЭН ХӨГЖИХСӨН. ТА ХОЁРТ АМЖИЛТ!

Avatar

ЗОЧИН 2024-01-08 122.201.23.84

зөв зөв хоёрын хооронд хөрөнгө оруулах нэрийдлээр, хэрэгтэй хэрэггүй юмнууд ороод ирэх вий л гэж аюулгүй байдлаа анхаарч бна

Avatar

өвгөн 2024-01-08 139.5.219.155

фашист баавгай, коммунист луугийн гар хөл болсон уравсан хулгай нарыг ахиж бүү сонго

Avatar

Нэргүй 2024-01-08 202.21.109.41

2 urvagch nohoi

Avatar

Бодит байдал 2024-01-08 202.21.107.126

Лав л ЛУУ ны балинч нь Хүрэлбаатар. Бусдыг нь мэдэхгүй ээ, news.mn тэй хамтарч хэн нэгнийг баримтгүй гүтгэхгүй. Харин Хүрэлбаатар бол Монгол улсын үндэсний эрх ашгаас урвасан нь бол түүний ярьсан хэлсэн баримтаар нотлогдсон байгаа. Монголчууд түүнийг өнөөдөр үнэхээр үзэн ядаж бна. Эзэн нь Хүрэлсүх гэдгийг ч мэдэрч бна.

Avatar

Нэргүй 2024-01-08 202.21.109.41

jenco lav hulmasiin balinch

Avatar

Нэргүй 2024-01-08 213.87.160.255

!!!!!! Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://ok.me/AaFF1

Avatar

yu yaribaa+y 2024-01-08 216.38.195.74

ard1000Y faceb galzyyrch baigaa ni

Avatar

gadni sait 2024-01-08 216.38.195.74

-##;

Avatar

Нэргүй 2024-01-08 66.181.179.52

ene hort mongoliig horlogch gadnii zaavraar ajillaj bh buren bolomjtoi uchir ni ene 2 mashih hungu mungunii sonirholtoi harin yagaad iim humuusiig MAN devshuuleed baigaag oilgohgui yam,manai tagnuuluud gej avilgachid,gemt heregten bolj l duuldaad bh yam edgeer humuusee hyanaj bh estoi bus uu

Avatar

Зочин 2024-01-08 66.181.161.222

монголоор дүүрэн тэнэгүүд 10 хувийн авилгач попчин Даваасүрэн дэмжих магдлалтай тиймээс он удаан жил улсаа хорлож хөгжил дэвшилээ тоормозлож тэнэгүүдэд таалагдаж зөөлөн сэнтийд залрах нигууртай

Avatar

Зочин 2024-01-08 202.55.188.99

ХҮРЭЛБААТРААРАА ЗҮТГҮҮЛЖ, х***а ЯДУУСЫГ ҮЙ ОЛНООР НЬ ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТӨЛӨВЛӨГӨӨ ЧИНЬ БҮТЭХГҮЙ ЮМ ШИГ БНА УУ? ХА ХА ХА

Avatar

Нэргүй 2024-01-08 202.126.93.202

Түй чёрт. Юу ч байхгүй Монголыг ЯМАР ХУЖААГ сонирходог юм: ҮХСЭН ХОЙНО УТААТАЙ, ШОРООГООР ШУУРСАН МОНГОЛД ХЭН АМЬДРАХ ГЭЖ ИРДИЙН

Avatar

Зочин 2024-01-08 202.55.188.99

ЦААДУУЛЧИН ЧАМ ШИГ ДҮҮРЦЭН ТЭНЭГ БИШ УЧРААС БОЛОМЖ Л ГАРВАЛ УНГАС АЛДААД Л, УРАЛДААД Л ИРЖ, ЭЗЭН СУУХЫГ ХҮСНЭ ГЭЖ МЭД, ЭРГҮҮ МИНЬ! ХА ХА ХА

Avatar

Нэргүй 2024-01-08 202.55.188.40

Арай ядан өндийж бгаа үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжээч ГХО гэж бхын оронд Хүрэлбаатар шадар сайд гуай. 90 ээд онд ГХО тыг бас дэмжээд 3 жил огт татвар авахгүй, 5 жил 50% н татвар аван ажиллуулсан. Үхсэнийх нь ноу хау, шинэ технолог, юу үлдсэн юм бэ хэлээдэх. Хэдэн үндэсний үйлдвэрлэгчид сөхөрч, гадны ХО чид нь хага баяжаад бүгд гараад явцгаасан. Одоо болиорой хулгайчуудаа. Хүрэлбаатар түүнийг дэмжигчид УИХ с зайлцгаавал таарна.

Avatar

Нэргүй 2024-01-08 66.181.179.52

chi mun h****** heden malaa dagaad yavj baisan chini deer shuu ene asuudal chamd tomdono

Avatar

Нэргүй 2024-01-08 66.181.179.213

Энэ хууль батлагдвал эрээний хятадууд л дүүрнэ. Хэнд ашигтай нь ойлгомжтой. Дараа нь хөөж гаргах үед хөрөнгө оруулалтаар оруулсан хөрөнгөө нэхэж жинхэнэ асуудал мандуулах байх тэр үед Хятад улс олноороо манайд орж ирсэн иргэдийнхээ хөрөнгө эрх ашгийг хамгаалах бодлогоо хатуухан барьж ч магадгүй.

Avatar

иргэн 2024-01-08 192.82.66.11

Харин ч энэ 2 бол ЗӨВ бодолтой шүү Энд захиалгаар бичжээ

Avatar

Нэргүй 2024-01-08 76.67.107.193

Босго өндөр байx xэрэгтэй. Бүx улсынx ил байгаа шүү дээ судалж байгаад өндөр тавиx ёстой !!!
Зүүн Европ мэт үндэсний аюулгүй байдлаа xамгаалдаг улсаас өндөр тавиx xэрэгтэй манайx xүн цөөтэй !!!

Avatar

Нэргүй 2024-01-08 76.67.107.193

Нүүрсний xулгайн эзэн тодорлоо, Видео-г шайр xийцгээ !!!
https://www.youtube.com/watch?v=E9kAQ8nH_bY

Avatar

Иргэн 2024-01-08 66.181.161.154

энэ 76 л***р дотор олигтой амьтан нэг ч байхгүй. бүгд гадны гар хөл болсон авилгач үхээрүүд.
монголд ямар нэг зүйл болвол бүгд эздийнхээ хормой руу очицгоож баасыг нь гударцгаана.
энэ бузруудад эх орон, ард түмэг гэж байхгүй.

Avatar

Иргэн 2024-01-08 66.181.177.66

Хаа очиж энэ 2 гишүүн чинь зөв байр сууритай үзэл бодолтой хүмүүс байна. Энэ муулах гээд ядаад байгаа гарууд бол амжихгүй шөө!!! Монголчууд тийм тэнэг болчоогүй байна, одоохондоо төрөө бариж байгаа шөө. Энэ 2 бол дэмжихээс өөр арга алга.

Avatar

Нэргүй 2024-01-08 103.57.95.88

бөгсөө ухаад хуруугаа үнэрлэ дээ. сарнай ханхална хахаха

Avatar

Оноч 2024-01-08 66.181.177.153

ГХО эсэргүүцдэг монгол хүн байдаг юм уу? ГХО гэдэг чинь мөнгөө барьж орж ирээд БАЯЛАГ бүтээх юм бол хэн эсэргүүцэхийн…Харин ГХО нэрийн дор элдэв бусармаг гэмт хэрэг шахуу юм хийдэг явдал сүүлийн 20 жил л явлаашд. Сүүлийн 20 жил УУЛ-УУРХАЙ-н салбарт л ГХО татаж бна гээд байсан хаа байна тэр чинь. Яг үнэндээ монголын баялгийг гадаадынханд зарах гэж хэдэн лицензи-тэй нөхдүүдийн сэдсэн санаа, тэд л лицензээ зарсан. Ард нь монгол улсад ямар ч ашиггүй, зүгээр өгсөн, татвар бууруулсан мөнгө нь гадагш

Avatar

Оноч 2024-01-08 66.181.177.153

Хамгийн тод жишээ нь БОРОО ГОУЛД бншд. 10 жил татвараас чөлөөлүүд 30 жил алт ухна, 20 жил татвар төлнө гэсээр байгаад орж ирээд 13 жилд 57 тонн алт олборлоод гараад явсан бэлээхэн жишээ байншд. ГХО гэж том жижиг ийм л юмнууд байгаашд. Сентерра-гийн оронд монгол компани байсан бол 57 тонн алт = 3 тэрбум доллар олоод юу хийх байсан, хороолол, зам гүүр, үйлдвэрлэл МУ-д бий болох байсан. Гэтэл тэрийг нь Сү лицензийг ганцаараа зараад хэдэн сая доллар хувьдаа аваал болоо. Ийм ГХО нэртэй луйвар шүү дээ

Avatar

Оноч 2024-01-08 66.181.177.153

Одоо дахиад энэ ГХО гэдэг дор юу сэдсэн бол… 1992 оноос хойш л ГХО-гийн хуультай нийт 13 удаа шинэчилсэн бна шүү дээ. Дандаа л ГХО татах гэж бна гээл хөнгөлөлт, чөлөөлт за бараг ДИП эрх шахуу өгөх юм ярьцгаадаг…ард нь дандаа хулгай луйвар, ашигласан явдал. ГХО нь орж ирээгүй. Орж ирснийг нь дээрэмдсэн. дандаа эрх мэдэлтнүүдийн гэмт хэрэг. Одоо дахиад л ээ гэгээн минь одоо хөнгөлөөд чөлөөлөөд алаад өгье. ОТ-ын гэрээг хийхэд ПОП гээл загинаад л байсан шүү дээ. Тэгсээр байгад хийгээ биздээ.

Avatar

Оноч 2024-01-08 66.181.177.153

Ерөөсөө л энэ ард түмний гүмнийг ОРК, МОЯА, ОЯА гээл загинаад харанхуй масс энэ тэр гээл загинаад явчихдаг болсон. ОТ-ын гэрээг хийхэд л энэ 2-ийг яг ингээл загинаад л байсан ш дээ. Энэ 2 л муу хэлүүлээл загинуулаал явсан шд. Нийтээрээ дээрэлхээл, бөөрөлхөөл бүллидээл. Түүх дахиад давтагдаж байна. Ярьсан хэлснийг нь болохоор огт сонсохгүй, монголын хөгжлийг хоролдог гацаадаг ПОП, ОРК л гэдэг. ОТ-ын гэрээ тийм сайхан хөгжил дэвшил хаана авчраад бгаа юм?

Avatar

Зочин 2024-01-08 139.5.217.184

Энэ хоёр гишүүний зөв шүү . 100 мянган доллар гүй юм бол ямар юмных нь хөрөнгө оруулагч байх вэ дээ . Нэг байр , нэг машин авсан хүн хөрөнгө оруулагч биш шүү . Ямар салбарт Хөрөнгө оруулалт авахаа эхлээд тодорхойлох хэрэгтэй юм бна даа

Avatar

Нэргүй 2024-01-08 66.181.179.20

50,000 ам.доллар арай бага байна. Ядаж 100,000 болгоо

Avatar

Нэргүй 2024-01-08 139.5.216.181

хэний муу унгас хумсны хир ийм юм бичээд бна чам мууг тэнгэрийн эзэн өдөр шөнөгүй хараад зогсож байгаа муу чинкээ

Avatar

зочин 2024-01-08 202.21.107.74

Урд зүгийн хүний оруулж ирсэн хуулийг эсэргүүцсэн хүмүүсийг яагаад харлуулах гээд байгаа юм. Хятадуудад газраа 100 жилээр эзэмшүүлэхээр улайрч байна.
Захиалгаар мөнгө авч бичсэн Сэтгүүлч .

Avatar

Нэргүй 2024-01-08 202.21.114.170

Хоёр супер шантаажчин бузар хоёр хүүр дээ. Хүмүүс ихэнх нь мэдэхгүй л дээ. Их л шударга, эх оронч гэж бодоод байх шиг байгаан. Энэ хоёр бол мөнхөд өөрсдийнхөө эрх ашиг, албан тушаалын төлөө л худлаа эх оронч, шударга царайлж шантааж хийж ирсэн. Шалгах юм бол түмэн авилгалын асуудал байгаа. Даваасүрэн нь Барилгын хөгжлийн төв, ТОСК, Барилгын яамыг самарч байна. Нөгөө мангар нь Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийг. Эд нараас салаагүй цагт бидэнд хөгжил ирэх болоогүй ээээ

Avatar

Буцаагаад өгчихөө 2024-01-08 139.5.218.201

Б.Даваасүрэн Боловсролынзээлийн сангаас охигдоо авсан $ буцаагаад ард түмэнд өгчих өө

Avatar

Зочин 2024-01-08 202.55.188.99

УИХ, ЗГ-Т БГАА ЦӨӨХӨН ЭХ ОРОНЧДЫН ТӨЛӨӨЛӨЛ БОЛСОН ДАВААСҮРЭН, БОЛОРЧУЛУУН НАРЫГ ГҮТГЭН ХАРЛУУЛАХ БОЛЖ ӨГВӨЛ ЗАЙЛУУЛАХ ГЭСЭН МАНАН БОЛОН "УРД ЗҮГ"-ИЙНХЭНИЙ АЖИЛЛАГАА ИДЭВХЖИЖ БНА. МОНГОЛЧУУД АА, СЭРЭМЖТЭЙ БАЙЦГААЯ!!!

Avatar

Нэргүй 2024-01-08 139.5.216.181

ац минь чамайг сайн харж бна шөнөөр бүр илүү

Avatar

Зочин 2024-01-08 202.55.188.99

МАНАЙ УИХ-Д "УРД ЗҮГ"-ИЙНХНИЙ ЭРХ АШГИЙГХАМГААЛДАГ ХҮМҮҮС ЭРЭЭ ЦЭЭРЭЭ АЛДАЖ БГАА БОЛОЛТОЙ. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХУУЛЬ НЭРЭЭР ХАЛХАВЧЛАН ГАНЦ САЯ ТӨГРӨГ САЛТААНДАА ХАВЧУУЛСАН ГУЙЛГАЧИН, ЯДУУ ХЯТАДУУДЫГ МОНГОЛД ОЛНООР ОРУУЛЖ ИРҮҮЛЭХ ТЭДНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨГ ДАВААСҮРЭН, БОЛОРЧУЛУУН НАРЫН ЦӨӨХӨН ЭХ ОРОНЧИД ТҮР ХОЙШЛУУЛЖ ЧАДЛАА. ГЭВЧ ТЭДНИЙ ЭСРЭГ ЦЭЭСҮРЭН, А.ШАРХҮҮ НАРЫН СУРВАЛЖЛАГЧ ГЭГДЭХ ХҮМҮҮС ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ГҮТГЭН ХАРЛУУЛАХ АЖИЛЛАГААГАА ЭХЛҮҮЛСЭН БОЛОЛТОЙ. МОНГОЛЧУУД АА, СЭРЭМЖТЭЙ БАЙГТҮН!

Avatar

Иргүн 2024-01-08 202.126.88.163

Энэ удаад энэ хоёр гишүүниы түмэн зөв бөлгөө

Avatar

Нэргүй 2024-01-08 66.181.176.91

Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дахь Гацууртын ордыг Канадын Сентерра гоулд компани олборлохоор бэлэн болж, засмал замын шороон далангаа барьчихаад байхад нь энэ Болорчулуун УИХ-ын гишүүний эрхээ ашиглан идэвхтэй дайралт хийж, Монголоос барууны хөрөнгө оруулалтыг шахаж гаргах Оросын бодлогыг хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан гэж одоогоос 10-аад жилийн өмнө хэвлэлд бичээд байсныг санаж байна!?

Avatar

Нэргүй 2024-01-08 66.181.176.91

ОХУ-ын тусгай алба хуучин хараат байсан улсуудад нөлөөгөө алдахгүйн тулд маш идэвхтэй ажилладаг. Монголд бол маш үр дүнтэй ажиллаж байгаа!! Нөлөө бүхий улс төрч, ТББ г.м. -ийг сайтар ажиглан судлаад өөртөө элсүүлж, даалгавар өгдөг. Элсүүлэх арга нь олон янз: мөнгөөр худалдаж авах, нээнтэгээр нь барьцаалж сошиалд тавина гэж дарамтлах, өөрийг нь болон гэр бүл, үр хүүхдэд чинь "муу юм" болно шүү гэж айлган сүрдүүлэх г.м. арга хэрэглэдэг!! (Энэ тухай АНУ дахь КГБ-ийн тагнуул байсан Ю.Швец ярьдаг) Эл

Avatar

Нэргүй 2024-01-08 66.181.176.91

Элссэн этгээд нь элдэв популист лоозонгоор халхавчлан улс орны онц чухал бүтээн байгуулалт, гадаад харилцааны асуудлыг эсэргүүцэх, гүтгэж гутаах, саармагжуулах, саатуулах, гацаах, зогсоох г.м. хорлон сүйтгэх ажиллагаа явуулдаг!!! Төмөр зам, цахилгаан станц, уул уурхай г.м. салбар дахь хорлон сүйтгэх ажиллагаа бол тэдний ажлын үр дүн!!!

Avatar

Нэргүй 2024-01-08 59.153.112.169

хорлогч хоёр

Avatar

Нэргүй 2024-01-08 66.181.185.234

энэ Хятад хүн бичиж байна.

Avatar

зочин 2024-01-08 139.5.217.130

хяналтгүй оруулаад гадаадын компани хувь хүмүүст газраа зараад байвал удахгүй палестин шиг болно.

Avatar

Нэргүй 2024-01-08 66.181.183.93

Х.Болорчулуун,Ц.Даваасүрэн,Б.Чойжилсүрэн Ч.Хүрэлбаатар 4 ийг ЗГ-ын гишүүнээс чөлөөлөх хэрэгтэй

Avatar

Нэргүй 2024-01-08 139.5.217.187

хамгийн гол нь гаднын компани байгуулагдсанаар Монголд орох үр ашиг нь юу вэ гэдгийг л илүү чухалчлах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2024-01-08 139.5.217.187

ер нь шууд орж ирээд Монгол хүн шиг ажиллаж амьдрана гэж ч юу байхав. Тийм байж болохаүй л байх. Харин хөрөнгө оруулалтын төсөл энэ тэрийг нь үзэж байгаал хэрэгтэй бодитой юм баййвал тэр элдэв мөнгө төгрөг нэхэхгүй компани байгуулж болох л байх. Бас Монголчууд хэвийн ажиллуулж байгаа салбарыг гадныхан 100 мянгаар компани байгуулаад л эзэгнээд байх юм. ийм юмыг бол хаах хэрэгтэй. хятад оросууд монголын тээрийн зах зээлийг эзлэх гээд л байна шүү.

Avatar

Нэргүй 2024-01-08 66.181.178.101

энэ 2 гишүүний зөв эдийн засгийн монгол хүнээс харамлаж харийн хүмүүсийг тэтгэдэг хүн.Хүрэлбаатар шиг гишүүн байхгүй байвал сайн ….. их шуналтай хятадуудтай сэм сэм уулздаг хүн…. ийм хүнийг УИХ-д бүү сонго 16 жил УИХ-д суусан санхүү эдийн засгаа зөв удирдсан бол хөгжлийн манлайд хүргэх үүргээ биелүүлсэнгүй

Avatar

Нэргүй 2024-01-08 66.181.178.101

Б.Шархүү монголын үнэт баялгийг харийн хүнд өгөхийг Эдийн засгийн сайд тай хамаатан уяраас л газар шороогоо өгөх нь зөв гэж донгодсон байна эх орон газар шороондоо хайртай монгол хүмүүс ашиглаж хөгжлийг түргэсгэнэ

Avatar

Б.Даваасүрэн гишүүнийг сонгосон иргэд БЗС өрийг төлүүл 2024-01-08 139.5.218.201

Б.Даваасүрэн охиндоо авч өгсөн БЗС өрөө төлөх хэрэгтэй.Сонгогч ард түмэн энэ зээлийг төлүүлэх хэрэгтэй.Эх орондоо ард түмэндээ хайртай бол БЗС авсан долларын зээлээ улсад өгч дараагийн жирийн малчин ардын хүүхдүүдэд боломж өг

Avatar

Нэргүй 2024-01-08 66.181.160.46

Энэ хоёр бол 100 хувь оросын тавиул. Монголд хэрэгтэй, өнгөтэй өөдтэй юм болгоныг эсэргүүцэж гацааж хорлодог. Ер нь энэ хоёр эсэргүүцээд эхэлбэл яг эсрэгээр нь хийх зөв юм байна гэж харагддаг шүү.

Avatar

Зочин 2024-01-08 202.55.188.99

ЧАМ ШИГ ДОЛООГЧ, МАНГУУГИЙН ХАТГААСАНД ОРДОГ АДГИЙН ЧАВГАНЦ Ч БХГҮЙ БӨЛГӨӨ! ХА ХА ХА

Avatar

Зочин 2024-01-08 103.212.116.68

Энэ хоёр албан ёсны мангуугаа Хөвсгөл, Дорнотынхон яаралтай татаж аваачээ.

Avatar

Зочин 2024-01-08 202.55.188.99

МАНГУУ, МӨНГӨНИЙ ТРОЛ МИНЬ, ЧИ ӨӨРИЙГӨӨ Л ЭНЭ САЙТААС ТАТАЖ АВ, ЗА ЮУ! К К К

Avatar

Нэргүй 2024-01-08 126.77.116.185

Даваасүрэн 10% нь авилга,90% шантааж нөхөр дөө

Avatar

Зочин 2024-01-08 103.212.116.146

Мөнгөгүй хүн Монголд орж ирж, ямарч хамаагүй ажил хийхийг гадаадын хөрөнгө оруулагч гэх юм биздээ. Даваасүрэн , Болорчулуун гишүүн нар зөвхөн үнэнийг ярьсан болно. Гадаадын хөрөнгө оруулагч гэгчид заавал мөнгөний босго тавих ёстой.

Avatar

Б 2024-01-08 202.55.191.130

хүүе тэ1ээ. хөрөнгө оруулагч гэдэг нь ажиллах хүч биш ма л минь. наадахаа ялгаж салга.

Avatar

Нэргүй 2024-01-08 209.89.240.99

Sharhuu guai ta cn huatadiin huuhed mondoo

Avatar

Нэргүй 2024-01-08 103.57.94.241

setguulch yu bichij bgaagaa oilgomoor yum daa, Davaasurengiin zuv shuu,Mongoloor 1 yaduu hujaagaar duurvel saihan bh uu. setguulch tand mungu heregtei bj bolno ghdee gazar nutag chine hujaagaar duurvel ter mungu chine yu ch bish bolno sh dee

Avatar

Нэргүй 2024-01-08 122.201.25.251

Энэ удаа Ц.Даваасүрэнгийн зөв шүү Босго тогтоох ёстой манайх шиг хүн ам багатай оронд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж