Өнгөрсөн зууны галт тэргээр зорчсон тэмдэглэл

Өнгөрсөн зууны галт тэргээр зорчсон тэмдэглэл

Өнгөрсөн зууны галт тэргээр зорчсон тэмдэглэл

ГАЛЧ-ҮЙЛЧЛЭГЧ

Хээр талд нүүрсний утаа, сайжруулсан гэх түлшний үнэр ханх хийнэ. Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн хуваарьт гал тэрэг усаа халааж, уураа савсуулж байгаа нь тэр. Галт тэрэгний үйлчлэгч эмэгтэй галч хийдэг өмнөх зууны галт тэрэг өдгөө ч Монголын хамгийн аюулгүй, удаан бөгөөд их багтаамжийн тээвэрт тооцогдож байгаа. Ах дүү найрамдалт орнуудын хөгжил Улаанбаатар төмөр замын хөгжлөөс харагддаг.

Энэ төмөр зам, галт тэрэгнүүдийг Монгол, Орос хоёр  улс 50:50 хувиар тэнцүү эзэмшдэг. Тиймээс Оросын оролцоогүй энэ төмөр замын хөгжлийг ярина гэж байхгүй.

Галч-үйлчлэгчид тэр болтол нүүрстэй зууралдана. Замд дайрах том өртөөнд үнс асгах зориулалтын хогны сав байсаар байна. Тэгсэн мөртлөө өртөө, галт тэрэг аль аль нь тамхины үнс хаяхыг хориглодог. Орчин үеийн дулаан галт тэрэг бол тамхины өрөөнөөс эхлээд бүхэл бүтэн тансаг хоолны газар, шөнийн цэнгээний газар хүртэл байгуулж орлогоо өсгөдөг. Гэтэл өнгөрсөн онд тасалбарынхаа үнийг 50 хувиар нэмсэн галт тэрэгний ресторан гэх газар орой 20.00 цагт “Хоол дууссан” гэдэг үгээр зорчигчдыг буцаахтай таарлаа.

ХООЛГҮЙ, ҮЙЛЧЛЭГЧГҮЙ РЕСТОРАН

Хоолгүй галт тэрэгний ресторанд үйлчлүүлж байгаа хүмүүс ширээгээ арчиж өгөхийг хүсэх биш гуйж байхтай таарна. Рестораныг ажлуулдаг бололтой эмэгтэй “Тэнд алчуур байгаа” гэж хээвнэг хэлнэ.  Ер нь Улаанбаатар төмөр замд мөнгөө төлсөн ч өөрөө өөртөө үйлчлэх ёстойг тэгж мэдсэн.

Эмэгтэй нь зааж өгсөн ширээний алчуур ёстой өөрөө өөртөө үйлчилдэг тогооны бариул. Ингэж үйлчилгээ авсны дүнд суудаг газар нь суух  гэтэл хоолгүй хоолны газрын галч-үйлчлэгч галаа буруу түлсэн үү, сайжруулсан түлшний сайнаас болсон уу тэнд байсан бүх хүнийг угаатуулж алах дөхөв.

Хэд хэдэн жуулчин утаа май болсон ресторанаас хуваарьт өрөө рүүгээ хурдалж харагдсан шүү. Ийм нэг хоолны газар Улаанбаатар, Замын-Үүд хооронд үйлчилж байгаа. Хоолгүй ресторан бие засах, гар угаах газаргүй. 22.00 цагт хаах бөгөөд Өмнөд Солонгос тэргүүтэй орнууд өмнөх нь зууны сэдэвтэй киноны зураг авалтаа өөр хаана очиж хийх билээ.

ЗЭВЭРСЭН СУУЛТУУРЫН ХҮРЭЛЦЭЭ

Галт тэрэг унтаад л буудаг тээвэр мөн үү. Магадгүй мөн байх. Гэхдээ 15-16 цаг зорчиж байгаа тээвэр зөвхөн унтахад зориулагдсан ор байх ёсгүй. Тиймээс өмнөх зуунаас эхлээд галт тэргэнд хоолны газраас эхлээд казино хүртэл байгуулж өгсөн. Тэгвэл Монгол, Оросын хамтарсан галт тэргэнд зэвэрсэн төмөр суултуурын хүрэлцээ муу. Одоогоос 20 жилийн өмнө олддоггүй байсан Замын-Үүдийн тасалбар өнөөдөр ч олдохгүй байгаа. Улаанбаатар төмөр зам Замын-Үүдийн чиглэлд гурван нэмэлт вагон гаргасан нь үүнээс харагдана.

Гэсэн ч тасалбарын хүрэлцээ олдоц муу хэвээр бөгөөд дан ганц замтай учраас энэ эрэлт мөнхөд хадгалагдах нь ойлгомжтой. Хилийн урд талд Хятадын автобус нь Монголын галт тэрэгнээс илүү хөгжчихсөн байна.

ҮНЭ ӨСЧ, ҮЙЛЧИЛГЭЭ ДАВЖААРАВ

"Улаанбаатар төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэг зорчигч тээврийн тарифыг 2022 онд 50, 2023 онд 50 хувиар тус тус нэмсэн. Ачаа тээврийн тариф мөн нэмэгдсэн. Дээр нь цагаан хэрэглэлээ зарах бөгөөд аяга цайгаа мөн нугалж дамлана.  Зорчигч тээврийн үнийг зах зээлийн зарчимд нийцүүлсэн байж болох ч Монголд ганц монополь байгууллага гэдгийг харгалзсан гэдэг эргэлзээтэй. Тиймээс ч үйлчилгээ нь унаж, үнэ нь өсөөд байгаа урвуу хамаарлыг хэн ч шүүн тунгаадаггүй аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
8
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
3
БурууБуруу
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

32 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-08 66.181.184.188

энэ бүтэхгүй газараа

Avatar

зочин 2024-01-08 66.181.160.94

Оростой хамтарсан юм тиймл байж таараа шдээ.. Өөр юу хүсээвэй ?..

Avatar

Зочин 2024-01-08 209.89.240.99

хаа холоос ирээд нислэгийн билет дууссан гээд төмөр замдаа суугаад монгол хоолоо идий гэтэл цөөхөн нэр төрлийн амт муутай хоол бсан.Тендёр шалгаруулж ресторанаа ядаж сайжруулаачээ

Avatar

Зочин 2024-01-08 209.89.240.99

цахилгаан галт тэрэгтэй болмоор юм.Хажуу улс орнууд хөгжөөд бхад амласан үеийн төмөр замтай тарчиг тарчиг гээд явах гэждээ

Avatar

indy 2024-01-08 216.38.195.74

steelbr;

Avatar

-##_; +π; 2024-01-08 216.38.195.74

#-#-#+1;

Avatar

b) 2024-01-08 216.38.195.74

-ylcuun

Avatar

Нэргүй 2024-01-08 66.181.183.121

zun bol butej uheh yum bnlee

Avatar

Зураач Лондон 2024-01-08 90.208.245.113

Америк Улс, манайд хос төмөр замтай орчин үеийн барууны стандартад тэнцсэн бүтээн байгуулалт хийх гэхэд муусайн оросууд тас хөндлөн хэвтсэн шүү! Оросыг дагавал н**ш болно…

Avatar

OCX+dr_; 2024-01-08 216.38.195.74

xynui

Avatar

;OC; 2024-01-08 216.38.195.74

– bysduin

Avatar

Нэргүй 2024-01-08 213.87.160.255

!!!!!!!!! Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – — https://ok.me/AaFF1

Avatar

-nutochopoldji usedzyy- 2024-01-08 216.38.195.74

-dyygai; -##-

Avatar

-fcto-; -##- 2024-01-08 216.38.195.74

oz

Avatar

Нэргүй 2024-01-08 139.5.216.164

1940 оны загвар хэвээрээ. Баас шээсээ зам зуураа асгадаг учраас хятадууд Эрээнээр нэвтрэхийг нь хориглосон. Ичмээр.

Avatar

Нэргүй 2024-01-08 66.181.179.213

Манай төмөр замын үйлчилгээ өнгөрсөн зуундаа гацсан.

Avatar

Хотын унаган залуу 2024-01-08 139.5.217.62

хамгийн дампуурч дуусаж байгаа газар тэр бутээлэг орны даавуу беелжис хурмээр яг л 1985 он анх вагоноор зорчиход ийм л байсан одоо ч хэвээрээ коммунист солонгос л гэсэн уг

Avatar

ЗОЧИН 2024-01-08 60.41.246.196

ТҮҮНИЙГЭЭ "РЕОСТОРАН" ГЭЭД НЭРЛЭЧИХСЭН. ХООЛ НЬ АМТ ЧАНАР МУУТАЙ, ПОРЦ БАГА МӨРТЛӨӨ ТЭНГЭРТ ХАДСАН ҮНЭИЭЙ ШҮҮ. УБ ХОТОД СУУДЛЫН ВАГОН ДЕПО ХАВИЙГ ӨВЛИЙН ӨГЛӨӨ, ОРОЙ ХАРААРАЙ ДАА. НӨГӨӨ ХАР УТАА ЧИНЬ ЦАХИЛГААН СТАНЦЫН ЯНДАНГИЙН УТАА ШИГ Л ДЭЭШ ОЛГОЙДООД ТЭР ХАВИЙГ БҮРХЭНЭ. УТААНЫ ЗАХ НЬ БҮР ЭНХ ТАЙВНЫ ГҮҮР ХҮРЭХ ШАХДАГ ГЭЭД БОДДОО. ЕР НЬ ЭНЭ ДЕПОГ 2025-26 ОНД АМГАЛАН, ХОНХОР ТИЙШ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ.

Avatar

Нэргүй 2024-01-08 43.242.243.247

сонин юмаа хайрт ах оростойгоо хамтарсан ш дээ хөгжөөд сүйд болмоор юм эсвэл чукча дүү ингэж байхад хаваажид юм уу

Avatar

kk 2024-01-08 202.55.188.85

hetsvv2 hool undgvi hetsvv gazar

Avatar

Нэргүй 2024-01-08 124.158.80.38

ах нар гээч хүний мөсгүй орсуудыг дагаад иймл бна шүү дээ

Avatar

Нэргүй 2024-01-08 202.126.89.154

бүр 19-р зууных хэвээршүү

Avatar

Нэргүй 2024-01-08 202.131.225.197

Орос гэж х****л хүрсэн улс байх юм аа, хавьтсан ойртсон болгон нь сөнөж мөхөж байх тавилантай юм даа.

Avatar

Нэргүй 2024-01-08 43.242.242.247

Бодит байдлыг хоржоонтой гоё бичжээ.

Avatar

Нэргүй 2024-01-08 139.5.218.162

МАН ЖДҮ ХУЛГАЙ, 60 ТЭРБУМЫН ГЭМТ ХЭРЭГ, НҮҮРСНИЙ ХУЛГАЙ ХИЙГЭЭГҮЙ БАЙСАН БОЛ ӨДИЙД ТӨМӨР ЗАМЫНХАА 50 ХУВИЙГ ОРОСООС ХУДАЛДААД АВЧИХСАН, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛЧИЛГЭЭ ОРЛОГО ЭРС САЙЖИРСАН БАЙХ БАЙЛАА

Avatar

Зочин 2024-01-08 202.72.243.182

300-400 км хурдалдаг галт тэрэг Монголд таарахгүй, хэрэггүй хэзээ ч хөрөнгө оруулалтаа нөхөж чадахгүй.

Avatar

Нэргүй 2024-01-08 108.147.103.62

Оросыг дагасан ямар ч улс,оростой хамтарсан ямар ч бизнес нэг ийм л болж байгаам даа….1990 ээд оны үед УБТЗ-ыг 100 хувь Монгол улсын өмч болгоод авчих байсан алтан боломжийг алдагдуулсан хүн нь раш гэж гөлөг…сүүлдээ УИХ-ын гишүүн,хөдөлмөрийн баатар болчихсон тууж ч явах шиг

Avatar

Нэргүй 2024-01-08 59.153.115.26

цэдэнбал, соц магт, хятадыг муул

Avatar

Зочин 2024-01-08 37.166.106.226

Хэтэрхий хоцрогдсон хэвээр бгаа нь үнэн, Үнэнийг л бичиж. УВ с Дархан ороход бараг 8 цаг явж бсан, 70 аад оны яг хэвээр бнлэй, дахин суухгүй. Орост бас ийм байгаа биз, дайн эхэлснээс хойш манайхан явахаа больсон бх

Avatar

Нэргүй 2024-01-08 188.162.254.80

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олохгуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!!!!!!!!!!!

Avatar

Нэргүй 2024-01-08 66.181.191.135

ТӨМӨР ЗАМЫН ДАРГА НАР НЬ ЭРИН ЗУУНЫ ТЭЭВЭРЛЭЭГҮЙ АЧАА БРААГ ТЭЭВЭРЛЭЖ, АРАЙ Л ГИННЕСИЙН НОМД ОРСОНГҮЙ ГЭДЭГ МЭДЭЭ ЯВААД БАЙДАГ

Avatar

Нэргүй 2024-01-08 203.17.23.177

МОЯА НАР ЭНЭ ОРОСЫН ЯАЖГИЙ НОГООН ГАЛТ ТЭРГЭЭР ДАХИН НЭГЭН ЗУУНЫГ ЭЛЭЭХ БИЗ ХӨӨРХИЙ. УЛС ОРНУУД ЦАХИЛГААНААР ЦАГТ 300,400 КМ ХУРДАЛДАГ ГЭЭД Л ХООРОНДОО ӨРСӨЛДӨЖ БАЙХАД ОРОСЫН НҮҮРСЭЭР АЖИЛЛАДАГ ЯАЖГИЙ НОГООН ЦАГТ 60КМ. 200 КМ ЗАМЫН 10 ЦАГ ТУУЛЖ БАЙНА.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж