Өнгөрсөн зууны галт тэргээр зорчсон тэмдэглэл

Хуучирсан мэдээ: 2024.01.08-нд нийтлэгдсэн

Өнгөрсөн зууны галт тэргээр зорчсон тэмдэглэл

Өнгөрсөн зууны галт тэргээр зорчсон тэмдэглэл

ГАЛЧ-ҮЙЛЧЛЭГЧ

Хээр талд нүүрсний утаа, сайжруулсан гэх түлшний үнэр ханх хийнэ. Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн хуваарьт гал тэрэг усаа халааж, уураа савсуулж байгаа нь тэр. Галт тэрэгний үйлчлэгч эмэгтэй галч хийдэг өмнөх зууны галт тэрэг өдгөө ч Монголын хамгийн аюулгүй, удаан бөгөөд их багтаамжийн тээвэрт тооцогдож байгаа. Ах дүү найрамдалт орнуудын хөгжил Улаанбаатар төмөр замын хөгжлөөс харагддаг.

Энэ төмөр зам, галт тэрэгнүүдийг Монгол, Орос хоёр  улс 50:50 хувиар тэнцүү эзэмшдэг. Тиймээс Оросын оролцоогүй энэ төмөр замын хөгжлийг ярина гэж байхгүй.

Галч-үйлчлэгчид тэр болтол нүүрстэй зууралдана. Замд дайрах том өртөөнд үнс асгах зориулалтын хогны сав байсаар байна. Тэгсэн мөртлөө өртөө, галт тэрэг аль аль нь тамхины үнс хаяхыг хориглодог. Орчин үеийн дулаан галт тэрэг бол тамхины өрөөнөөс эхлээд бүхэл бүтэн тансаг хоолны газар, шөнийн цэнгээний газар хүртэл байгуулж орлогоо өсгөдөг. Гэтэл өнгөрсөн онд тасалбарынхаа үнийг 50 хувиар нэмсэн галт тэрэгний ресторан гэх газар орой 20.00 цагт “Хоол дууссан” гэдэг үгээр зорчигчдыг буцаахтай таарлаа.

ХООЛГҮЙ, ҮЙЛЧЛЭГЧГҮЙ РЕСТОРАН

Хоолгүй галт тэрэгний ресторанд үйлчлүүлж байгаа хүмүүс ширээгээ арчиж өгөхийг хүсэх биш гуйж байхтай таарна. Рестораныг ажлуулдаг бололтой эмэгтэй “Тэнд алчуур байгаа” гэж хээвнэг хэлнэ.  Ер нь Улаанбаатар төмөр замд мөнгөө төлсөн ч өөрөө өөртөө үйлчлэх ёстойг тэгж мэдсэн.

Эмэгтэй нь зааж өгсөн ширээний алчуур ёстой өөрөө өөртөө үйлчилдэг тогооны бариул. Ингэж үйлчилгээ авсны дүнд суудаг газар нь суух  гэтэл хоолгүй хоолны газрын галч-үйлчлэгч галаа буруу түлсэн үү, сайжруулсан түлшний сайнаас болсон уу тэнд байсан бүх хүнийг угаатуулж алах дөхөв.

Хэд хэдэн жуулчин утаа май болсон ресторанаас хуваарьт өрөө рүүгээ хурдалж харагдсан шүү. Ийм нэг хоолны газар Улаанбаатар, Замын-Үүд хооронд үйлчилж байгаа. Хоолгүй ресторан бие засах, гар угаах газаргүй. 22.00 цагт хаах бөгөөд Өмнөд Солонгос тэргүүтэй орнууд өмнөх нь зууны сэдэвтэй киноны зураг авалтаа өөр хаана очиж хийх билээ.

ЗЭВЭРСЭН СУУЛТУУРЫН ХҮРЭЛЦЭЭ

Галт тэрэг унтаад л буудаг тээвэр мөн үү. Магадгүй мөн байх. Гэхдээ 15-16 цаг зорчиж байгаа тээвэр зөвхөн унтахад зориулагдсан ор байх ёсгүй. Тиймээс өмнөх зуунаас эхлээд галт тэргэнд хоолны газраас эхлээд казино хүртэл байгуулж өгсөн. Тэгвэл Монгол, Оросын хамтарсан галт тэргэнд зэвэрсэн төмөр суултуурын хүрэлцээ муу. Одоогоос 20 жилийн өмнө олддоггүй байсан Замын-Үүдийн тасалбар өнөөдөр ч олдохгүй байгаа. Улаанбаатар төмөр зам Замын-Үүдийн чиглэлд гурван нэмэлт вагон гаргасан нь үүнээс харагдана.

Гэсэн ч тасалбарын хүрэлцээ олдоц муу хэвээр бөгөөд дан ганц замтай учраас энэ эрэлт мөнхөд хадгалагдах нь ойлгомжтой. Хилийн урд талд Хятадын автобус нь Монголын галт тэрэгнээс илүү хөгжчихсөн байна.

ҮНЭ ӨСЧ, ҮЙЛЧИЛГЭЭ ДАВЖААРАВ

"Улаанбаатар төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэг зорчигч тээврийн тарифыг 2022 онд 50, 2023 онд 50 хувиар тус тус нэмсэн. Ачаа тээврийн тариф мөн нэмэгдсэн. Дээр нь цагаан хэрэглэлээ зарах бөгөөд аяга цайгаа мөн нугалж дамлана.  Зорчигч тээврийн үнийг зах зээлийн зарчимд нийцүүлсэн байж болох ч Монголд ганц монополь байгууллага гэдгийг харгалзсан гэдэг эргэлзээтэй. Тиймээс ч үйлчилгээ нь унаж, үнэ нь өсөөд байгаа урвуу хамаарлыг хэн ч шүүн тунгаадаггүй аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХарамсалтайХарамсалтай
9
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
3
БурууБуруу
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж