Ирэх зун эхлэх Парисын олимпод оролцох монгол тамирчдын тоо нэмэгдсээр байна. Индонезийн нийслэл Жакарт хотод нэгдүгээр сарын 5-18-нд буудлага спортын олимпийн эрх олгох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Тус тэмцээнд үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, МУГД Л.Ундралбат, Ж.Ганхуяг, дасгалжуулагч Д.Лхадорж нарын удирдлага дор 18 тамирчин өрсөлдөж байгаа билээ.
Өнөөдөр/2024.01.08/ тэмцээний гар бууны эрэгтэйчүүүдийн ангилалд Э.Даваахүү хүрэл медаль хүртэж, “Парис-2024” зуны олимпийн наадамд оролцох эрхээ авлаа. Э.Даваахүү Парисын олимпийн эрх авчирсан Монголын буудлага спортын хоёр дахь тамирчин болж байна. Өмнө нь урт бууны төрөлд О.Есүгэн олимпын эрхээ авсан юм.
Нэргүй 2024-01-08 213.87.160.255
Харуулах боломжгүй.