Банк санхүүгийн салбарын хөгжлийн түвшин, хандлагыг тодорхойлогч “Asiamoney” сэтгүүлээс ХААН Банкийг 2023 оны “Цахим шийдлээр тэргүүлэгч шилдэг банк”, “ЖДБ-ийг дэмжигч шилдэг банк”, “БОНЗ-ыг хэрэгжүүлэгч шилдэг банк”-аар тус тус тодрууллаа.
ХААН Банкны Монгол Улсын нийгэм, эдийн засагт оруулж буй хувь нэмэр, харилцагч олон нийтэд зориулан нэвтрүүлсэн шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээ, цахим банкны шинэчлэл, нийгмийн хариуцлага, компанийн засаглал, санхүүгийн хүчирхэг тогтвортой үзүүлэлт зэргийг харгалзан үзэж энэхүү нэр хүндтэй шагналыг олгосон тухай “Asiamoney” сэтгүүлийн нийтлэлд онцолжээ.
2023 оны III улирлын байдлаар ХААН Банкны цахим суваг хэрэглэгчдийн тоо 1.9 саяд хүрсэн бөгөөд салбартаа онлайн зээлийн багцаараа тэргүүлэгчийн байр сууриа хадгалсаар байна. Зээлийг цахимжуулснаар цаасны хэрэглээ багасахаас гадна харилцагч, ажилтны цаг зав, шатахууныг хэмнэх, зээл судлах хугацаа болон цахилгааны хэрэглээг бууруулж буй.
Мөн 2022 онд ХААН Банк нь Монголд анх удаа дансны хуулга, тодорхойлолт, мөн гүйлгээ хийсэн үйлчилгээний баримтыг тоон гарын үсгээр баталгаажуулж Киоск машинаар олгодог болсон нь цаасны хэрэглээг халахад дахин нэг алхам ойртсон.
Түүнчлэн ХААН Банк нь жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, Монгол Улсын эдийн засгийг “ногооруулах” зорилгынхоо хүрээнд 2023 оны 3-р сард олон улсын зах зээлд, 2023 оны 12-р сард дотоодын хөрөнгийн зах зээлд Монголын анхны Ногоон бонд гаргасан. Өнгөрсөн оны III улирлын байдлаар ногоон зээлийн багц 116.2 тэрбум төгрөг буюу 34 сая ам.долларт хүрч, системийн хэмжээнд 33 орчим хувийг эзэлж байна.
ХААН Банк олон улсад нэр хүндтэй “Asiamoney” сэтгүүлээс гурван төрөлд шилдгээр шалгарч, өнгөрсөн жилийн амжилтаа ийнхүү дахин баталгаажууллаа. Энэхүү амжилт нь ХААН Банкны нийт баг хамт олон бидэнд итгэл хүлээлгэн хамтран ажилладаг нийт харилцагчдын хамтын ажиллагаа, харилцан итгэлцлийн үр дүн билээ.
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк
Нэргүй 2024-01-08 213.87.160.255
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-01-08 202.126.89.70
Цар тахлын үеийн хуулиар бүх аж ахуйн нэгжүүдийг хааж үйл ажиллагааг зогсоосон байтал банкны хүү зогсоогүй хойшлуулсан нэр зүүж асар олон аж ахуйн нэгжүүд хүүны хуримтлал өр үүссэн
Нэргүй 2024-01-08 202.126.89.70
Монголын ард түмнийг манж Хятадын мөнгө хүүлэгчдээс илүү хүүлж дарлан зовоосон цар тахлын үеийн хуулийг далимдуулж аж ахуйн нэгжүүдийг дампууруулсан гэж олгож байгаа юмуу ойлгохгүй байна уг нь шилдэг луйварчин цол олгохоор болсон доо