Волейболын дээд лигийн бүх оддын тоглолт боллоо

Волейболын дээд лигийн бүх оддын тоглолт боллоо

Волейболын дээд лигийн бүх оддын тоглолт боллоо

Монголын волейболын холбооноос зохион байгуулж буй үндэсний дээд лигийн бүх оддын тоглолт өнгөрөгч амралтын өдөр Степпе аренад боллоо. Улирлын турш гал гарсан ширүүн өрсөлдөөнийг үзүүлсэн баг, тамирчид плей-оффын хожигдож үл болох тоглолтууд эхлэхийн өмнө нэг өдрийг хамтдаа дурсамжтай, зугаатай өнгөрүүлэв.

Хөтөлбөрийн тухайд санал асуулгаар тодорсон эмэгтэй тамирчдын бүх оддын тоглолт, эрэгтэй тамирчдын ур чадварын шоу, үзэгчдийн шоу, холимог оддын тоглолт, эмэгтэй тамирчдын ур чадварын шоу, үзэгчдийн шоу, эрэгтэй тамирчдын бүх оддын тоглолт гэсэн хуваарьтай байжээ.

Холимог оддын тоглолтод урлаг, спортын алдартнууд, олны танил эрхмүүд оролцсон бөгөөд улаан багийн ялалтаар өндөрлөжээ. Мөн энэ үеэр лигийн зарим тамирчид спортын мастер болон олон улсын хэмжээний мастер цолоо гардан авсан аж.

Эмэгтэй бүх оддын тоглолтод “Аурора” баг илүүрхэж, гурван сая төгрөгийн эзэд болсон бол эрэгтэй тоглолтод “Робин Гуд” баг ялжээ. Харин ур чадварын тэмцээнд эмэгтэйчүүдээс С.Булгантамир,  эрэгтэйчүүдээс Т.Хангал тус тус түрүүлсэн.

Тэгвэл өнөөдөр/2024.01.08/ Степпе аренад үндэсний дээд лигийн плей-оффын хагас шигшээ тоглолтууд эхэлж байна.

  • 13:00 Хилчин VS Тэнүүн-Огоо
  • 15:00 Натур Мед Толун VS Тэнүүн-Огоо
  • 17:00 Хөвсгөл Эрчим VS Ховд Ижил Алтайн Барс
  • 19:00 Өмнөговь Шанх Транс Vs Хасу Мегастарс

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-08 213.87.160.255

))))) Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://ok.me/AaFF1

Avatar

Зочин 2024-01-08 59.153.87.227

Үзэгчдийн дунд зохион байгуулсан зураг таалгах үнэндээ ямар ч ач холбогдолгүй байсан.Үүний оронд гар бөмбөгийн холбогдолтой асуултад хариу шаардсан бол болох байлаа. Тамирчдын багадаа авахуулсан зураг ер нь хэнд хэрэгтэй гэж.Эсвэл сонирхогчдыг давуулуулах, холбох дээрээс авалт, довтолгоо гэх мэт өөр олон олон зүйл сэдэж хийсэн бол. Дараа жил арай өөрөөр хандаасай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж