Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хууль өнөөдөр /2024.01.08/-өөс хэрэгжихээр УИХ-аас баталсан. Гэвч хууль хэрэгжиж эхлэх болоогүй байна. Энэ талаар албаныхнаас тодруулахад, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хуульд хориг тавих хугацаа 2024 оны нэгдүгээр сарын 6-нд дууссан. Амралтын өдөр таарсан тул Ерөнхийлөгчийн хориг тавих эсэх хариуг хүлээж байна" гэв.
Хэрэв Ерөнхийлөгч хуульд хориг тавихгүй бол хууль Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдэж, албан ёсоор хэрэгжиж эхэлнэ. Мөн үүний дараагаар хуулийг дагалдах журмуудыг боловсруулах юм.
Хотын даргын Төсөл хөтөлбөр хариуцсан зөвлөх Ч.Батзориг өмнө нь мэдээлэл хийхдээ "Хуулийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Түгжрэлийн тухай хуулийн төслөө өргөн барьсан. Ерөнхийлөгчийн хориг тавих хугацаа 2024 оны нэгдүгээр сарын 6-нд дуусна. Үүний дараагаар албан ёсоор хэрэгжиж эхэлнэ. Хуулийн хүрээнд зарим нэг өөрчлөлтийг хийсэн. Тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээтэй холбогдуулан хэд хэдэн анхаарах зүйлс бий.
Хуучин үзлэг оношилгоонд орсон, татвараа төлсөн тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулж, бусад торгууль, төлбөрийн асуудалд хуулийн зохицуулалт байхгүй байсан. Энэ удаа шинэ хуулийн зохицуулалт орж, агаарын бохирдлын төлбөр, зам болон замын байгууламжийн төлбөрийг төлөөгүй, замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг зөрчил гаргаж, торгууль оногдуулсан тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх шинэ заалтыг оруулсан" гэдгийг онцолсон юм.
Өөрөөр хэлбэл, жолооч Түгжрэлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш торгуулиа бүрэн төлсөн байхыг шаардана. Ингэснээр замын хөдөлгөөнд оролцоно гэж ойлгож болно.
Мөн тэрбээр "Та өнөөдөр хэдэн төгрөгийн торгууль авсан байна тэр торгуулийг сайн дураараа төлөх 15 хоног нь хэтэрсэн бол хязгаарлана. Харин 15 хоног дотроо замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийг торгуультай гэж үзэхгүй. Хэдэн төгрөгөөс дээш бол хязгаарлана гэж байхгүй. Энэ зохицуулалттай холбоотой түр журмыг батлах байх. Өмнөх оных байна уу, энэ оных байна уу та хуулийн 15 хоногоос хэтэрсэн торгуультай л бол хөдөлгөөнийг хязгаарлана. Статистик мэдээллээр өнөөдрийн байдлаар нийт 728 мянган машин замын хөдөлгөөнд оролцож байна. Эдгээрээс 436 мянган автомашин торгуультай байна. Шинэ оны гарсны дараахан Түгжрэлийн тухай хууль хэрэгжих гэж байгаатай холбоотойгоор жолооч нар татвар, торгуулиа идэвхтэй төлж байна гэх мэдээлэл ирсэн" гэв.
ЭРКА БИ Монгол улсын иргэн 2024-01-08 202.126.88.223
Өлөн Хүрэлсүхын өлөн бологсон төр ард иргэдээ холгох янз янзын арга нь торгууль. Манай улс шиг торгуулийн төлөвлөгөөтэй торгуулиар төсвөө бүрдүүлдэг улс Энэ дэлхийн хаанч байхгүй! Манай улсын эрх баригчид дэлхийд байхгүй заваан юм сэдэж түүнийгээ ард түмэн дээрээ хэрэгжүүлдэг ийм мулгуу улс төрчидтэй улс хаанч байхгүй ээ!!! Энэ улсад цаазийн ял өгүүлэгдэж байна. Эрх баригчид ийг эхнээс нь алмаар байна.
Нэргүй 2024-01-08 139.5.217.110
торгуулийн хууль гээчээ юун түгжирлийн хууль торгож хориглож дээрэмдэх хууль гэж наад нэршилээ солиочээ ийм хууль гэж хачин юм хийж хүний эрх зөрчиж байгаа балай хогнудаа зайлуулаачээ
Zochin 2024-01-08 59.153.112.92
Агаарын бохирдлын татвар аваад л байх юм. Тэгээд энэ утаа, тоос, шороо чинь хэрээс хэтэрлээ. Тэр татварыг чг юунд зарцуулдгаа тайлагнамаар байна шүү. Бид ер нь төлж байгаа татвараа юунд зарцуулж байгааг хянаж баймаар байна.
Нэргүй 2024-01-08 213.87.160.255
Харуулах боломжгүй.
Зочин 2024-01-08 139.5.216.186
сонгуулийн дараа л батлагдах хууль бна
Нэргүй 2024-01-08 66.181.176.91
Нийгэмд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх гэсэн бодлогыг цөөн хэдэн хүний явцуу сонирхолоор жадлан эсэргүүцээд байх юм бол энэ улс чинь яаж урагшлах юм бэ?!! Төр засгийн аль ч шийдвэр бүх хүнд таалагдана гэж байдаггүй!!
Нэргүй 2024-01-08 202.131.238.26
энэ Үндсэн хуулийн цэц, Дээд шүүх дээр маргаан үүсгэмээр хууль байна даа. Эрх зүйн байдал дордуулсан, буцаан хэрэглэсэн гэдэг нь энүүхэнийг уншихад харагдаж байна. Бүтнээр нь уншиж үзвэл бүүр их юм байгаа нь гарцаагүй