"Аз"-ын дугаар зарсан, авлига авсан хэргийг шүүхэд шилжүүлэв

"Аз"-ын дугаар зарсан, авлига авсан хэргийг шүүхэд шилжүүлэв

"Аз"-ын дугаар зарсан, авлига авсан хэргийг шүүхэд шилжүүлэв

ЗТХЯ-ны Мэдээллийн технологи, стандартын хэлтсийн мэргэжилтэн Б.Эрдэнэтуяа автомашины дугаарын шинэ сери задарч, тээврийн хэрэгслийн бүртгэлийн trans.dep системд оруулахад “азын” гэх дугааруудыг хэн нэгэн захиалсан мэтээр өөрчилж, улмаар танил талаараа дамжуулан худалдаж, мөнгийг нь угаасан байж болзошгүй хэрэгт холбогдсон байдаг. Түүний хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн талаар прокурорын байгууллага мэдээллээ.

Тодруулбал, Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Тээврийн ухаалаг систем, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн Б.Эрдэнэтуяа нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “М” ХХК-д худалдааны төлөөлөгч Н.Дөлгөөнтэй хамтран, тээврийн хэрэгсэл худалдан авсан иргэдэд “аз”-ын болон сонирхол татахуйц улсын дугаарыг худалдан борлуулж, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Цагдаагийн байгууллагаас 2022 онд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, дөрвөн ч газарт нэгжлэг хийн, Б.Эрдэнэтуяатай хамтрагч байж болзошгүй хүмүүсийг дайчлан баривчилсан байдаг.  Тухайн үед Б.Эрдэнэтуяа нь улсын дугаарын шинэ сери задрахад дээрх байдлаар иргэн Н.Дөлгөөнөөр дамжуулан автомашины ченжүүдэд 10-20 сая төгрөгөөр зарж, хамаарал бүхий хүмүүсийнхээ банкны дансанд мөнгийг нь шилжүүлэн авч, 100 орчим сая төгрөгийн ашиг олж мөнгө угаасан нь тогтоогдсон байна.

Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

  • Нийслэлийн прокурорын газраас Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Д.Д, мэргэжилтэн Н.О нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ашигт малтмал хайхыг хориглосон газарт тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэсэн үндэслэлгүй дүгнэлт гарган, “П” ХХК-д давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
  • Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Г, Захиргааны тасгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Б нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Татварын ерөнхий газрын даргын тушаал, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчин төсвийн санхүүжилтээс ажилтан, албан хаагчдад урамшуулал олгож, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.8 дугаар зүйлийн 2 /Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
  • Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Тээврийн ухаалаг систем, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн Б.Э нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “М” ХХК-д худалдааны төлөөлөгч Н.Д-тэй хамтран, тээврийн хэрэгсэл худалдан авсан иргэдэд “аз”-ын болон сонирхол татахуйц улсын дугаарыг худалдан борлуулж, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
  • Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт арматур төмөр боловсруулах үйл ажиллагаа явуулдаг “Х” ХХК нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын хамтарсан тушаалаар батлагдсан “Химийн хорт болон аюултай бодисын жагсаалт”-дад багтсан 5 төрлийн бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, хадгалсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 3 /Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Багахангай дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлсэн байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Баасансүрэн 2024-01-08 103.212.118.42

Авлигач эрх мэдэлтэнгүүдийн булхайг дэлгэсэний учирд тэдэнд зуугдсан гэж ойлгодог. Шудрага нийгэм байсах бол юүн шорон, гавьяатан байхгүй юү.

Avatar

Нэргүй 2024-01-08 213.87.160.255

))))))) Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://ok.me/AaFF1

Avatar

№-"№"₮ 2024-01-08 122.201.20.194

нӨАТ СУГАЛАА Ч ЗӨВ БИШ ШҮҮ, СУГАЛАА, 100ХУВЬ БУЦААХ МӨНГӨӨР ТАТАВАРЫН ГАЗАР НЬ ХҮРТЭЛ СУГАЛАА ЯВУУЛЖ ЗАРИМ ХҮМҮҮС ЗАЛИЛАЖ АВСАН ГЭЭД ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛЭЭР ГАРСАН БИЗ ДЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж