Сэлбийн орчим халиа үүсгэсэн компанид хариуцлага тооцно

Сэлбийн орчим халиа үүсгэсэн компанид хариуцлага тооцно

Сэлбийн орчим халиа үүсгэсэн компанид хариуцлага тооцно

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Сэлбэ гол орчимд халиа, тошин үүссэн талаарх мэдээ олон нийтийн сүлжээнд тархаж, иргэдийн анхаарлыг татсан. Өвлийн цагт хаанаас, хэрхэн ийм их хэмжээний ус гарч ирэв гэдэг асуултын хүрээнд бид өнгөрсөн долоо хоногт сурвалжлага мэдээлэл бэлтгэсэн билээ. Тэгвэл энэ асуудалд аж ахуй нэгжүүдийн алдаа их байгааг нийслэлээс мэдээллээ.

Улаанбаатар хотод Нарангийн энгэр, Цагаан даваа, Морингийн даваа гэсэн төвлөрсөн хогийн гурван том цэг бий. Гэтэл иргэд, аж ахуй нэгж байгууллагууд барилгын болон бусад хог хаягдлыг зөвшөөрөлгүй газарт төвлөрүүлэн, хур хогийн цэг үүсгэж байгаа аж. Үүний нэг жишээ нь Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Сэлбэ голын үерийн далан орчимд үүссэн хур хог хаягдлын цэг юм. Зөвшөөрөлгүйгээр хог хаягдал хаяж буй иргэн, аж ахуйн нэгжийг харьяа дүүрэг, хорооноос илрүүлэх боломжтой үедээ илрүүлэн, шаардлагатай арга хэмжээг авдаг боловч ихэвчлэн шөнө оройн цагаар хаях тохиолдол их байгаа аж. Иймд хариуцлага болон хяналтын тогтолцоог сайжруулах шаардлага үүсээд байгаа талаар холбогдох албаныхан онцлов.

Нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн дарга, улсын ахлах байцаагч Б.Ганболд:

-Иргэдээс ирсэн өргөдөл гомдлын дагуу өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 19-нөөс хяналт, шалгалтыг эхлүүлсэн. Уг байршлын хувьд нэг аж ахуйн нэгж шинээр барьж байгаа барилгынхаа хөрсний усыг Сэлбэ голд зөвшөөрөлгүй цутгасан зөрчил гаргасан. Аж ахуйн нэгжүүд Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ, Туул голын сав газрын захиргаа, Нийслэлийн Байгаль орчны газраас зөвшөөрөл авч, ГУББГ-тай гэрээ байгуулан хөрсний усаа Сэлбэ голд цутгадаг. Гэвч тухайн байгууллагын гэрээ өнгөрсөн оны аравдугаар сарын 31-нд дууссан бөгөөд сар гаруйн хугацаанд ийнхүү хөрсний ус зөвшөөрөлгүй цутгасан байна. Иймд өнгөрсөн хугацаанд хэр хэмжээний ус цутгасныг тогтоох, зөрчил шалган шийдэх ажиллагаа үргэлжилж байна.

Геодези, усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын ерөнхий инженер С.Батсайхан:

-Улаанбаатар хотын хэмжээнд хөрсний усны түвшин барих 24 км шугам бий. Ер нь Улаанбаатар хотын доор байшин барилгын зоорины давхар, холбооны шугам сүлжээ, цахилгааны кабел гэхчлэн ахиад нэг хот байгаа гэхэд буруудахгүй. Хөрсний усны түвшин барих шугам байхгүй бол байшин, барилгын ул суурь усанд автах эрсдэлтэй. ГУББГ нь зуны улиралд иргэн, аж ахуйн нэгжүүдтэй шугам, хоолой ашиглуулах гэрээ байгуулдаг. Ус нь байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх эсэхийг баталгаажуулсан лабораторийн бичигт үндэслэн уг гэрээг байгуулна. Мөн Экологийн цагдаагийн албаны зөвшөөрөлтэй эсэхийг нягталдаг. Аж ахуйн нэгжүүдийн хөрсний усыг цутгаснаар голын усанд тэжээгдэл болдог.

Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг:

-Халиа тошин үүссэн энэ үед зарим аж ахуйн нэгж Сэлбэ голд хөрсний усаа зөвшөөрөлгүй цутгасан асуудал гарсан. Тус хуулийн этгээдүүдийн үүсгэсэн хохирлын хэмжээг тодорхойлон, нөхөн төлбөрийг төлүүлнэ. Өмнө нь энэ төрлийн асуудал үүсэхэд холбогдох төрийн байгууллагууд нь хоорондоо албан бичиг солилцож, хугацаа алдан, хангалттай шийдэлгүй явсаар Зөрчлийн тухай хуулиар хөөн хэлэлцэх хугацаа нь дуусаж, хэргийг хаачихдаг байсан. Иймд цаашид бичиг цаас солилцох бус үр дүнтэй арга хэмжээ авахыг холбогдох байгууллагуудаас шаардаж байгаа. Энэ мэт зөрчил гаргасан иргэн, хуулийн этгээдэд эдийн засгийн үр дагавраар нь хариуцлага тооцохгүй бол Улаанбаатар хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчих байдал даамжирч байна.  

Хөрсний ус зөвшөөрөлгүйгээр шавхсан байгууллагуудыг нийслэлийн Байгаль орчны газраас тогтоож, хохирлын хэмжээг нарийвчлан тооцоолж, нөхөн төлбөрийг төлүүлэн, хариуцлага тооцох аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2024-01-08 66.181.190.73

Сэлбийн эргээр баригдсан барилгууд суулт өгөх асуудал үүсч магадгүй шүү. Голын гольдролд газар олгож болохгүй.

Avatar

Нэргүй 2024-01-08 213.87.160.255

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-01-08 202.9.40.34

ЭНХБОЛДООР ТӨБӨРИЙГ ТӨЛҮҮЛ, ЭХЛЭЛ НЬ ТҮҮНИЙХ……………СУМЪЯБАЗАР ХҮРТЭЛХ ХОТЫН БҮХ ДАРГА НАРААР ТӨЛӨӨСИЙГ ТӨЛҮҮЛ. ТЭДНИЙ ХОРЛОН СҮЙТГЭХ АЖИЛЛАГАА, ХАРИЙН БОДОЛ САНААНЫХ НЬ ГАЙ ТҮЙТГЭР

Avatar

Нэргүй 2024-01-08 66.181.161.189

saiidin barilagd harutslag tostoj chadhuu harjil baii

Avatar

Нэргүй 2024-01-08 202.9.47.12

дандаа л бүлтэрч байх юм хаана хариуцлага тооцоод бна муу хар газрын наймаачид

Avatar

Нэргүй 2024-01-08 202.179.11.230

Hotiihon ajlaa hiihgui baina. Darga ni ajillahgui baina daa.

Avatar

Нэргүй 2024-01-08 66.181.161.97

Сэлбийг үерлүүлэхээс гадна хөрсний усыг дур мэдэн зарцуулсан хариуцлага тооцох ёстой шүү.

Avatar

Дорж 2024-01-08 192.82.65.175

энэ ус яах ч үгүй хавар хайлаад урсана, тэгээд ч хөрснөөс ус гараад байвал хааш нь явуулах юм. энэ чинь байгалийн нөхцөл, Сумбазар Нянбактер нар газрын зөвшөөрөл өгсөнөөс болж байгаа юм. Газрын зөвшөөрөл өгөхгүй байхгүй яасан юм

Avatar

Нэргүй 2024-01-08 202.9.40.34

Чи өөрөө энэ гэмт хэргийн эзэн оролцогч юм байна.Энхболддоо хэлээч

Avatar

Нэргүй 2024-01-08 122.201.23.83

Өөрсдийгөө хичээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж