Монгол Улс, Өмнөд Солонгосын Засгийн газар хоорондын гэрээ, хэлцлийн дагуу БНСУ-д Хөдөлмөрийн гэрээт ажилтан илгээх үйл ажиллагааг дотоодод зохион байгуулах чиг үүрэгтэй илгээгч цорын ганц хууль ёсны байгууллага бол Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар юм. Энэ талаар бэлтгэсэн ярилцлагаас дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. Тэгвэл энэ жил буюу 2024 онд тус улсад гэрээтээр ажиллах иргэдэд БНСУ-ын гадаадад ажиллах хүчний бодлого төлөвлөлтийн хорооноос ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс Е9 визээр шинээр иргэдэд зөвлөмж мэдээллийг гаргажээ.
Тодруулбал, гэрээтээр ажиллахаар анх удаа Е9 виз авсан иргэд Өмнөд Солонгосын зөвхөн үйлчилгээний салбарт ажиллах аж.
Үйлчилгээний салбаруудын хувьд зочид буудал, амралтын газар, барилга дээр ажиллах боломжтой байна. Ингэхдээ мөн аялал жуулчлалын гол бүс хотуудад ажиллуулах шийдвэр гарчээ. Хөдөлмөрийн гэрээт ажилчдад хамаарах тус шийдвэр 2024 оны дөрөвдүгээр сараас хэрэгжинэ.
Эргэн сануулахад огы өмнө, Өмнөд Солонгос руу гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдэд тус газраас анхааруулга зөвлөмж гаргасан.
Зөвлөмжид, БНСУ-ын Засгийн газраас Гадаадаас ажиллах хүч авах, хөдөлмөр эрхлүүлэхтэй холбоотой хууль, тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах, гадаадын ажилтанд авах зарим арга хэмжээг чангатгах тухай бодлого хэрэгжүүлж эхэлсэн талаар удаа дараалан бусад улс оронд анхааруулсаар байна.
Тус улсад ажиллах хүсэлтэй монгол иргэдийн бүртгэлийг жил бүр зарлан явуулахдаа хууль бусаар оршин суусан, оршин суух зөвшөөрлийн хугацаандаа аливаа гэмт хэрэг, зөрчил гаргаж арга хэмжээ авахуулсан мөн БНСУ-ын Элчин Сайдын Яаманд сайн дураар виз мэдүүлж татгалзсан хариу авсан, авч байсан зэрэг иргэдэд “БҮРТГҮҮЛЭХ БОЛОМЖГҮЙ” гэдгийг анхааруулж, сануулсаар байхад бүртгэл хийлгэдэг байдлыг таслан зогсоохыг шаарджээ. Учир нь зарим иргэд энэ байдлаа нуун дарагдуулж, төрийн үйлчилгээг үргэлжлүүлэн авсаар байх, ажлын санал хүлээн авч зөвшөөрсөн хариу өгөх, Цагаачлалын албанаас цахим визийн зөвшөөрөл олгогдох үед хүндэтгэх шалтгаангүйгээр хойшлуулах, эсвэл ар гэр, эрүүл мэнд, нөхөн үржихүйн асуудлаар өөрийн хүсэлтээр татгалзах, ажил олгогчоос сонгосон ажилтандаа итгэл үзүүлэн хүлээн авах тов ирүүлэх, цаашилбал хил нэвтрэхийн өмнөх БНСУ-ын Цагаачлалын албаны хяналт шалгалтад “татгалзсан” хариу хүлээн авах, Монгол Улсад олгох квот жил ирэх тусам буурах зэрэг эрсдэлийг дагуулсаар буй.
Үүнээс шалтгаалан тухайн улсын ажил олгогч цаг хугацаа алдах, ажиллах хүчний дутагдалд орох, үйлдвэрлэл зогсох, санхүүгийн тооцоолоогүй эрсдэлүүдтэй тулгардаг аж.
Сүүлийн гурван жилийн байдлаар 200 иргэн татгалзсан хариу хүлээн авсан статистик гарчээ. БНСУ-д ажиллахаар бүртгүүлэн улмаар Эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдаж элэгний В,С вирустэй, тэмбүү, сүрьеэ өвчин илэрсэн, эмчлүүлсэн ч бүрэн эдгэрээгүй эмчийн хяналтад байгаа иргэн мөн явахын өмнө тухайн иргэнээс шинэ халдвар дахин илрэх, эмчлүүлэн эдгэрсэн ч БНСУ-ын Эрүүл мэндийн яамнаас тогтоосон үзүүлэлтийг хангаж чадаагүй тохиолдолд “ШУУД ХАСАХ“ хүртэл арга хэмжээг илгээгч байгууллагын зүгээс Эрүүл мэндийн байгууллагатай хамтран хэрэгжүүлж ажиллахыг анхааруулсан байна.
Тиймээс 2024 онд Монгол Улсад зохион байгуулагдах Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын цахим бүртгэлд дээрх шаардлагад нийцээгүй иргэд бүртгүүлэхгүй байхыг ХХҮЕГ-аас онцгойлон анхаарууллаа.
Зочин 2024-01-08 202.55.188.92
Нас насны ангиллаар нь тодорхой ажлын байруудад хүүссэн хүсэлтийнх нь дагуу чөлөөтэй гарч ажиллах боломжийг нь судлаж ярьж Тохиролцож Монгол иргэн бүрийнхээ төлөө Ажиллаач ээ….
Яах гэж 2 Улсын Элчин Сайдууд байдаг юм бэ????
Яах гэж Хөдөлмөрийн Гэрээ хийдэг юм бэ????
Яах гэж Хэний Төлөө Ажилла гэж Бид Гадаад Явдлын Яам гэж байгууллагын Дарганцарын Ард Түмний Татвараар цалин хангамж өгч Тэжээдэг юм бэ??!
Яах гэж Та нар боломжтой шийдвэрийг Гаргуулж чадахгүй өчнөөн Зардал Мөнгө үрж Хэлэлцээр Хийх
1 2024-01-08 202.9.46.114
татгалзсан хариу аваагүй хүн одоо байхгүй штээ бүгд өгөөд үзсэн байгаа. Манай дарга нар өөдөөс нь юм хэлж чаддаггүй иргэдийнхээ аж байдлыг сайн мэдэхгүйгээс дуугарсангүй нь зөвшөөрөөд байх юмаа. иргэдээ төлөөлөөд иргэдийнхээ бодож байгааг бас хэлж зөвшөөрүүлэх чадвартай байгаачээ. юу ч хийж чадахгүй юмаа
Хаха 2024-01-08 202.9.46.15
лалрын боолын ажил хиих гэж бүх төрлиин бүүр хошногооо шалгуулахнэээ солонгосчуудч 50 аас 80 оны хооронд өөрсдөөө гадагшааа гарч боолын ажил хииидэг үеэээ мартаждэээ чааваасдааа тэр үед нь иим хатуу дүрэм барьсан бол монголдоо амь зогооох гэхлээр бөөн хүнд суртал авилга торгууль нам дагасан өлөн хулгаачуудан авилга хулгаагаар хагартлаа баяждаг баригдсанч ямарч ялгүй торгуулсан болоодл бажаад үлддэг хөгииин энэ үе хэзэээ өөрчлөгдөж солонгос шиг хатууу ял хуультай болондооо ул шал чацагаууд
Xuts 2024-01-08 66.181.176.88
novshiin Mongol solongoschuudta chaddgin bol ijil xandaach boovnuudaa
Нэргүй 2024-01-08 213.87.160.255
Харуулах боломжгүй.