Япон улс НАТО-ийн санд 37 сая ам.доллар нийлүүлнэ

Япон улс НАТО-ийн санд 37 сая ам.доллар нийлүүлнэ

Япон улс НАТО-ийн санд 37 сая ам.доллар нийлүүлнэ

Украины ерөнхийлөгч Зеленский өнөөдөр /2024.01.08/ Киев хотноо Японы Гадаад хэргийн сайд Ёоко Камикаватай уулзжээ. Японы сайд шинэ оны анхны гадаад айлчлалаараа Украиныг зорьсон нь Киевийг дэмжиж буйн томоохон илэрхийлэл гэж дүгнэв.

Зеленский энэ үеэр саяхан болсон газар хөдлөлттэй холбогдуулан эмгэнэл илэрхийлжээ. "Японы ард түмэн Украины төр, ард иргэдийн дэмжлэгт найдаж болно" гэв.

Мөн хоёр жил үргэлжилж буй дайнд Украиныг хүчтэй дэмжиж буйд нь талархал илэрхийлсэн байна. Энэ удаагийн уулзалтаар Япон улс Украинд дэмжлэг үзүүлэх зорилгоор НАТО-ийн санд 37 сая ам.доллар нийлүүлнэ гэж мэдэгджээ. Энэ мөнгийг Украины агаарын довтолгооноос хамгаалах салбар, нисгэгчгүй онгоц илрүүлэх системд зарцуулах аж.

Украины аюулгүй байдлын баталгааны тухай Украин-Японы хэлэлцээрийн ажлыг эхлүүлэх шаардлагатай байгааг Зеленский онцлов. "Хоёр талын аюулгүй байдлын хэлэлцээрийн асуудлаар Японтой хэлэлцээ хийж эхэлсэн нь чухал алхам. Бид баримт бичигт аль болох яаралтай гарын үсэг зурахын төлөө идэвхтэй ажиллаж байна. Украины Энх тайвны томъёоллыг идэвхтэй дэмжиж, Давост болох үндэсний аюулгүй байдлын зөвлөхүүдийн дараагийн уулзалтад оролцоход бэлэн байгаад тань талархал илэрхийлье" гэлээ.

Уулзалтаар Зеленский, Ёоко Камикава нар цаашдын хамтын ажиллагаа, тэр дундаа хоёрдугаар сард товлогдсон Украиныг сэргээх бага хурал, аюулгүй байдлын хамтын ажиллагаа, Энх тайвны томъёолол дээр ажиллах, Оросын эсрэг хориг арга хэмжээг чангатгах талаар ярилцжээ.

Эх сурвалж: UKRAYINSKA PRAVDA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
4
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-08 213.87.160.255

Харуулах боломжгүй.

Avatar

Зочин 2024-01-08 66.181.167.74

улс оронд нь гамшиг нүүрлээд байхад юун дайныг дэмжих вэ

Avatar

Иргэн 2024-01-08 139.5.217.170

Япон чинь НАТО-гийн гишүүн биш шүү дээ. Яагаад дайныг өдөөн турхираад байгааг ойлгохгүй байна

Avatar

Нэргүй 2024-01-08 66.181.182.220

Засс энэ энэ зэргийн тусламж дайныг едеелее юу. Тэгээд ч довтолгооны биш хамгаалалтын з****г л байна. Довтлоод байгаа нь танай орос агаа биз дээ. Японы ЭСЯаманд эсэргvvцэл илэрхийлэхгvй юу. Энд уурлаад яахав дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж