Онцгой байдлын ерөнхий газрааc аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээг хүргэж байна.
Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Голын мөс цөмөрсөн: Хөвсгөл аймаг, Мөрөн сум Нисэх багийн “Дэлгэрмөрөн” голын мөсөн дээгүүр явганаар зорчин явсан иргэн Д голын мөс цөмөрч орсон тухай дуудлагыг 01.07-ны өдрийн 13:58 цагт хүлээн авсан. Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид очиж иргэн Д /59 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж мөн өдрийн 14:34 цагт аймгийн төвөөс урд зүгт 5 км зайтай “Дэлгэрмөрөн” гол, “Бааст” голын уулзвар Мөрөн сумын Урандөш багийн “Гахайн даваа” гэдэг газар, “Дэлгэрмөрөн” голын 1.7 метрийн гүнтэй уснаас гарган анхны тусламж үзүүлэн, эсэн мэнд хүлээлгэн өгсөн.
Төөрсөн, сураггүй болсон: Дорнод аймаг, Халхгол сум Ялалт багийн "Мандалын-Овоо" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд 365 км, сумын төвөөс баруун хойд зүгт 70 км/-т 01.07-ны өдрийн 10:00 цагийн орчим иргэн Г гэрээсээ автомашинтай гараад сураггүй болсон тухай дуудлагыг 01.07-ны өдрийн 22:43 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар анги, Хилийн 0198 дугаар ангийн алба хаагчид иргэн Г /31 настай, эрэгтэй/-ыг 00:53 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 02:19 цагт сумын төвөөс баруун хойд зүгт 30 км-т автомашин нь эвдэрсэн байсныг эсэн мэнд олсон.
Цас шаварт суусан: Увс аймаг, Бөхмөрөн сум дүгээр багийн “Банзар” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд 130 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 70 км/-т суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 01.08-ны өдрийн 00:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдалын Гал түймэр унтраах аврах 41 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ийн Лексус-250” загварын суудлын автомашин /2 зорчигчтой/ цасанд суусан байсныг ажиллаж татан гаргасан.
Гал түймэр:
– ААН, байгууллагын өмчид гарсан: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 11 дүгээр хороо сууц шатаж байна гэсэн дуудлагыг 01.08-ны өдрийн 00:41 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход амралтын газрын 2х4 метрийн хэмжээтэй ажилчдын сууц шатаж байсныг ажиллаж унтраасан.
– Хувийн өмчид гарсан: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 11 дүгээр хороо, амины орон сууцны 3 дугаар гудамжнинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.07-ны өдрийн 09:19 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Ж-ын 6х8 метрийн хэмжээтэй байшингийн дотор хэсэг, эд зүйлсийн хамт шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 27 дугаар хороо, Сэлбийн 6 дугаар гудамжинд чингэлэг шатаж байна гэсэн дуудлагыг 01.07-ны өдрийн 11:45 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн П-ийн 40 тн чингэлэг дотор хураалттай даавуу шатаж байсныг ажиллаж унтраасан.
Өмнөговь аймаг, Ханбогд сум Баян багийн Бага булгийн 17 гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.07-ны өдрийн 14:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ын 4 ханатай гэр шатаж байсныг ажиллаж унтраасан.
Төв аймаг, Батсүмбэр сум Мандал багийн Уйлант 2 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.07-ны өдрийн 14:16 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Батсүмбэр сум дахь Гал түймэр унтраах, аврах 84 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ын 4х6 метрийн хэмжээтэй байшингийн дотор хэсэг үүдний амбаар шатаж байсныг ажиллаж унтраасан. Гал түймрийн голомтоос М/13 настай, эмэгтэй/, Т/11 настай, эрэгтэй/, Т /7 настай, эрэгтэй/, Д /8 настай, эрэгтэй/ нарыг аварч гаргасан.
Нэргүй 2024-01-08 213.87.160.255
Харуулах боломжгүй.