“Аригтай хадгалъя” аяны супер урамшууллын эзэд тодорлоо 

“Аригтай хадгалъя” аяны супер урамшууллын эзэд тодорлоо 

“Аригтай хадгалъя” аяны супер урамшууллын эзэд тодорлоо 

Санхүүгийн зөв дадлыг төлөвшүүлэн, хуримтлалыг дэмжихээр Ариг банкнаас зарласан “Аригтай хадгалъя” аяны супер урамшуулал 100 сая болон 10 сая төгрөг, түүнчлэн IV шатны тохирлын 500 мянган төгрөгийн хоёр, нэг сая төгрөгийн хоёр, 10 сая төгрөгийн нэг зэрэг урамшууллын эзэд 2024 оны нэгдүгээр сарын 4-нд батламжаа гардан авлаа.  

2023 оны тавдугаар сарын 15-наас эхэлсэн энэхүү аяны хүрээнд дөрвөн шатны тохирлоор 22 харилцагч 500 мянгаас 10 сая хүртэлх буюу нийт 162 сая төгрөгийн урамшууллын эзэд болсон байна.  

“Аригтай хадгалъя” аян бүх банкны харилцагчдад нээлттэй гэдгээрээ онцлог бөгөөд 16.5 хүртэл хувийн өндөр хүүтэй хадгаламжийг санал болгож, иргэдийн хугацаатай хадгаламждаа нэмсэн 50 мянган төгрөг тутамд тохирлын нэг эрх олгосон юм.  

-Урамшууллын эздийн сэтгэгдэл- 

100 сая төгрөгийн урамшууллын эзэн Д.Ганболд 

“Ариг банкаар 10 гаруй жил үйлчлүүлж, мөнгөө хадгалуулж байна. Мөнгөө хуримтлуулж сурна гэдэг хувь хүн, өрхийн санхүүд төдийгүй, улс орны эдийн засагт ч эерэг нөлөөтэй. Олон жил үйлчлүүлж байгаа банкныхаа аянд оролцоод 100 сая төгрөгийн эзэн болсондоо тун баяртай байна. Тохирлоо үнэн зөвөөр явуулж, харилцагчдаа урамшуулж буй Ариг банкны хамт олонд талархлаа илэрхийлье. Мөн урамшууллаа гардаж авах боломжгүй байгаад хүлцэл өчье”.  

 

 

 

 

 

 

 

 

 

 

10 сая төгрөгийн урамшууллын эзэн С.Амарсанаа:  

“Хуучин оноо үдэх орой 10 сая төгрөгийн урамшууллын эзэн болсондоо маш их баярласан. Үнэхээр гэнэтийн, 2024 ондоо азтай, одтой байхыг бэлгэшээсэн сайхан явдал болсон доо. Ариг банкны хувьд үйлчилгээ нь түргэн шуурхай, найрсаг тул сонгож үйлчлүүлээд 10 гаруй жил болж байна. Мөн хадгаламжийн хүү нь бусад банктай харьцуулахад илүү өндөр байдаг тул хуримтлал нээсэн”. 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

10 сая төгрөгийн урамшууллын эзэн Х.Төмөрчөдөр:  

“Урамшууллын эздийг шалгаруулах шууд нэвтрүүлгийг хүлээн байж үзээд, 10 сая төгрөгийн эзэн болсноо мэдсэн. Гэр бүл маань ч, би ч итгэж ядан баярлаж байлаа. “Аригтай хадгалъя” аяны тухай сонсоод зорин очиж хуримтлал нээлгээд, болзлын дагуу орлого нэмж оролцсон. Урамшууллын тохирол үнэхээр шударга байгаад маш их талархаж байна”. 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

500 мянган төгрөгийн урамшууллын эзэн З.Дашлхагва 

“Би Ариг банкаар үйлчлүүлдэг болоод 10 гаруй жил болж байна. 80 гаруй наслахдаа нэг ч удаа хонжвор хожиж байгаагүй, харин Ариг банканд хадгаламж нээлгээд азтан болсондоо маш их баяртай байна. Тиймээс их бэлгэшээж, хайртай зээгээ дагуулж ирээд батламжаа гардлаа. 100 сая төгрөгийн урамшуулалт аянд оролцож байгаа, эмээг нь аз ивээг гэж үр хүүхдүүддээ ярьж суусан юм. Ирэх ондоо их хийморьтой байх нь”.  

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Аригтай хадгалъя” хадгаламжийн урамшуулалт аян 2024 онд ч мөн үргэлжилнэ. 

Дэлгэрэнгүй мэдээллийг: 

📞 7070 1001 

 Arigbank  

100say.arigbank.mn 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-08 213.87.160.255

>>>>>>> Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://ok.me/AaFF1

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж