"Баавгай болохсон" киног парламентын танхимд үзүүлье

"Баавгай болохсон" киног парламентын танхимд үзүүлье

"Баавгай болохсон" киног парламентын танхимд үзүүлье
Яагаад ч юм хүүхэд байхад өвлийн улирал их хүйтэн, хатуу санагддаг байв. Хоолой хорсгом түүхий нүүрсний утаан дунд хав харанхуй гудамжаар сургууль руугаа алхана. Хичээлээ тараад усны тэрэг дээр усаа бас нүүрсээ зөөнө. Хүчтэй салхинд хашаа нурж, гэрийн өрх хийсэхэд дулаан хөнжлөө давхарлана салхи зогсохыг хүлээнэ. Өнөөдөр ч Улаанбаатарын гэр хороололд байдаг дүр зураг. Бодит байдал нэг их дээрдэж, өөрчлөгдөөгүй.
Хотод утаа байна уу байна, эмнэлгийн ачаалал дийлдэхээ байсан уу байсан. Хүүхдүүд харанхуй гудамжаар айдастай алхсаар…
Харин нэг зүйл их өөрчлөгдсөн. Авлига улам гаарч, утаа, нүүрс гэгч улстөрчдийн мөнгө угаах, "идэх" хэрэгсэл болсон. Тэд Улаанбаатарын утаанаас зугтан, гадаадад өвөлждөг болсон. Ард иргэдийнхээ боломжийг хэдэн жилээр нь хулгайлсан. Өөрөөр хэлбэл, тэд амьдралаас тасарч, иргэдийн баавгай болох мөрөөдлийг ойлгож, авч хэлцэхээ байсан. Яг энэ тухай уянгын ямар нэгэн халилгүйгээр, бид утаагаар биш ядуурлаар амьсгалж байгааг, энэ бүхний шийдэл нь сайн боловсрол гэдгийг "Баавгай болохсон" уран сайхны кино өгүүлнэ. Тиймээс олон улсын нэр хүндтэй Каннын наадамд шалгарсан энэ бүтээлийг ард түмний төлөөлөл УИХ-ын гишүүдэд үзүүлье.
Уран бүтээлчид өнөөгийн нийгмийн бүх асуудлыг элдэв хачиргүйгээр зоригтойгоор хөндөн, чангаар хашгирч чаджээ. Харин тэр хашгирааныг Төрийн ордонд хүргэж, бодит амьдралтай нь танилцуулъя.
Энэ бүтээлд хэн нэгэн алдартай жүжигчин биш жирийн нэг гэр хорооллын хүүхдүүд тоглосон. Тэдэнд ямар ч реклам, маркетинг хэрэггүй. Бүгдээрээ зүрх сэтгэлийнхээ дуудлагаар энэ кинонд тоглосон гэдгийг найруулагч П.Золжаргал онцолсон юм. Өлзий физикийн хичээлдээ сонирхолтой бөгөөд улсын олимпиадад түрүүлж, тэтгэлэг авахыг зорино. Гэтэл ээж нь ажил хийхээр хүүхдүүдээ орхин хөдөө явснаар Өлзий дүү нараа харах үүрэгтэй үлдэнэ. Хичээлдээ шамдахын сацуу эрсдэлтэй ажил эрхлэн, түлэх нүүрсний мөнгөө олж, хүйтэн өвлийг мэнд давах амаргүй сорилт түүнд тулгарна. Киноны гол дүр яагаад эрэгтэй хүүхэд байсныг сонирхоход "Хөвгүүд боловсролын төлөө тэмцэж байгаа дүрийг хараасай. Хөвгүүд уйлж байгаа дүрийг хараасай" гэж хүссэн тухайгаа найруулагч бүсгүй хэлж байв.

Найруулагч П.Золжаргалын хувьд 2008 онд Япон улсын “Обирин” хувийн их сургуулийн кино найруулагчийн ангид суралцах 100 мянган ам.долларын тэтгэлэгт тэнцэж, төгссөн. Тэрбээр "Баавгай болохсон" уран сайхны киноныхоо зохиолыг 2016-2017 оны өвлөөс бичиж эхэлсэн. Кино төслөө олон улсын залуу найруулагчдад зориулсан сангийн сургалтуудад оролцож ирсэн.

Хамгийн анх 2017 онд залуу найруулагчдад зориулсан "Talents Tokyo”-д кино зохиолтойгоо оролцож, “Баавгай болохсон” кино төслөө танилцуулан 3000 ам.долларын шагналын сантай уралдаанд түрүүлсэн.

Тэндээс би үнэ цэнэтэй түүх бичиж байна гэдгээ ойлгосон гэх үү. Мөн надад кино зохиолоо улам хөгжүүлэх тэтгэлэг олгож, тэнд франц продюсертэйгээ анх танилцсан байдаг. Франц улсын Urban Sales компанийн ерөнхийлөгчөөр ажилладаг хүн. Тэр цагаас хойш зургаан жилийн дараа бидний киноны ажил маань дуусч байна. Кино зохиолын хувьд олон жил зүлгэж, сайжруулсан" гэдгийг хэлж байлаа.

Хамгийн сүүлд "Баавгай болохсон" уран сайхны кино 47 дахь удаагийн Сан-Паулугийн олон улсын кино наадмаас "Шүүгчдийн нэрэмжит" шагнал хүртжээ. Уг кино наадмын залуу найруулагчдын уралдаант хэсэгт нийт 117 кино өрсөлдөж, шалгарсан байна.
БААВГАЙ НАРТ БАЯР ХҮРГЭЕ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-08 88.230.49.124

Хүн бүр нийгмийн идэвхтэй байж, нам гэж мангарталгүйгээр эх орноо боддог, өөрсдөө амьдрах аргаа олох, мэдлэг боловсролтой болох, тэгэхдээ заавал дээд боловсрол гэхгүйгээр нэг л зүйлийг дээд зэргийн чанартай хийж чаддаг болох хэрэгтэй байна. Ядахдаа боорцог хийсэн ч хэнд ч гологдохооргүй хийдэг, юм шүүрдсэн ч ширхэг цаас үлдээлгүй шүүрдчихдэг, амьдрах орчноо цэвэрлэчихдэг, нус цэрээ хаа хамаагүй хаядагггүй ухамсартай болцгоох юмсан. Тэгээд сонгуульд хүнээ олж сонгоцгооё!

Avatar

Are olon 2024-01-08 66.181.179.150

Mash zov demji bna

Avatar

Нэргүй 2024-01-08 213.87.160.255

* Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-01-08 76.67.9.170

Монгол гэдэг киног чуулганы танхимд дандаа гаргадаг байх хэрэгтэй байнаа одоо бас

Avatar

Нэргүй 2024-01-08 203.217.139.240

Уг нь МҮОНТ л хамгийн түрүүнд үзүүлж байх ёстой газар, даанч хогийн улс төрчдийн атганд байдаг новшийн захиалганы газар болсон.

Avatar

Иргэн 2024-01-08 66.181.186.211

76 гэлтгүй ТВ-р бүх нийтэд үзүүлээч.

Avatar

Нэргүй 2024-01-08 103.57.94.164

КИНО БАЙТУГАЙ ШОРОНГООР ХҮМҮҮЖИХГҮЙ ГАРУУД ШҮҮ ДЭЭ.

Avatar

zochin 2024-01-08 202.9.41.29

77 hulgaichid uo uzeed.sonsood.haraad .uhaarahgui.uls orni tulee uo ch hiihgui.yaj hurengee arivjuulahuu.ulsiin san.hulgailj boloh buh bolomjiig hulgailsan.Odoo bolovsrol nimgen .tulgen komnunist nuhreer alham burt irgediig daramtluulj.torgoj.musen zam deer yvgan yvj.mashin yvdag eder n gulgaad.ard tumen ed hurenge.eruul mendeeree mash ih hohirch bn.Hen ch duugarahgui bga biz.Har mashind naidaad bardam.husseneeree undsen huuli zurchsen tiim hulgaichuud bn

Avatar

Нэргүй 2024-01-08 202.179.11.230

Хэдхэн хүн шүү дээ. Боломжийг нь гаргаад өгвөл тэд өөрсдөө өөрсдийгөө аваад явчихна. Хулгайч дарга нартай болохоор л бид ийм ядуу амьдарч байна. Иргэдийг залхуу болохоороо ядуу байна гэдэг гэтэл үгүй, бүх боломжийг нь хэсэг, хороо, дүүрэг, хотын дарга нар, сайдууд, 76 хулгайж байна.

Avatar

Зочин 2024-01-08 103.136.254.43

мэдэхийн дээдээр мэдэж бгаашдээ өөрчлөх нь хөгжих нь дээд масс д ашиггүй иймэрхүү нйгэмийн амьдралтай блгахыг хүсдэг тэдэнд халбага нь үргэлж хоолтой бн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж