Хотод утаа байна уу байна, эмнэлгийн ачаалал дийлдэхээ байсан уу байсан. Хүүхдүүд харанхуй гудамжаар айдастай алхсаар…
Уран бүтээлчид өнөөгийн нийгмийн бүх асуудлыг элдэв хачиргүйгээр зоригтойгоор хөндөн, чангаар хашгирч чаджээ. Харин тэр хашгирааныг Төрийн ордонд хүргэж, бодит амьдралтай нь танилцуулъя.
Найруулагч П.Золжаргалын хувьд 2008 онд Япон улсын “Обирин” хувийн их сургуулийн кино найруулагчийн ангид суралцах 100 мянган ам.долларын тэтгэлэгт тэнцэж, төгссөн. Тэрбээр "Баавгай болохсон" уран сайхны киноныхоо зохиолыг 2016-2017 оны өвлөөс бичиж эхэлсэн. Кино төслөө олон улсын залуу найруулагчдад зориулсан сангийн сургалтуудад оролцож ирсэн.
Хамгийн анх 2017 онд залуу найруулагчдад зориулсан "Talents Tokyo”-д кино зохиолтойгоо оролцож, “Баавгай болохсон” кино төслөө танилцуулан 3000 ам.долларын шагналын сантай уралдаанд түрүүлсэн.
Тэндээс би үнэ цэнэтэй түүх бичиж байна гэдгээ ойлгосон гэх үү. Мөн надад кино зохиолоо улам хөгжүүлэх тэтгэлэг олгож, тэнд франц продюсертэйгээ анх танилцсан байдаг. Франц улсын Urban Sales компанийн ерөнхийлөгчөөр ажилладаг хүн. Тэр цагаас хойш зургаан жилийн дараа бидний киноны ажил маань дуусч байна. Кино зохиолын хувьд олон жил зүлгэж, сайжруулсан" гэдгийг хэлж байлаа.
Холбоотой мэдээ