Монгол Улсын парламент түүхэндээ анх удаа 126 гишүүнтэй болохоор ирэх зургадугаар сарын 28-ны УИХ-ын сонгууль болно. Тиймээс ч энэ парламент тэдний тоглоомын дүрэм буюу сонгуульд хэрхэн өрсөлдөх, хэнийг юугаар хязгаарлах, олон нийтэд танигдахын тулд юу хийх ёстой, ёсгүй гээд хуулиар тогтоогоод өгчихсөн.
Ингэхдээ сонгуулийн тойргийг бүсчилж, орон нутгийг 7 тойрог, нийслэлийг 6 бүсэд хувааж, улс нийтдээ 13 тойрогт хуваасан. 126 гишүүний 78-ыг нь 13 тойргоос сонгох бол үлдсэн 48-ыг нь нам, эвслээс жагсаалтаар сонгох эрхийг сонгогчдод олгож буй.
2024 оны УИХ-ын сонгууль зургадугаар сарын 28-ны өдөр болох бол гадаадад байгаа сонгогчид зургадугаар сарын 20-23-ны өдрүүдэд болно. Мөн сонгогчийн саналыг автомат машинаар авахаас гадна 100 хувь гараар тоолохоор хуульд зохицуулсан.
Хэдийгээр тойрог томсгож өөрчлөлт оруулсан ч сонгуулийн сурталчилгааг маш богино өдрүүд байхаар тогтсон нь шинэ нэр дэвшигчдэд халгаатай, хуучин танилуудад боломж олгосон гэж улс төр судлаачид шүүмжилж байгаа. Өөрөөр хэлбэл, гурван аймагт нэр дэвшиж байгаа нэр дэвшигч сурталчилгааны хугацаанд гурван аймаг, сумдынхаа иргэдтэй уулзалт хийж, өөрийгөө танилцуулах боломж үгүй гэсэн үг. Тиймээс ч энэ нь одоогийн улстөрчид, улс төрд нөлөө бүхий хүмүүс, олны танил хүмүүст нэр дэвшээд сонгогдох боломжийг олгож буй. Харин шинээр, анх удаа улс төрд үзэх гэж буй хүмүүст бол тойрогтоо танигдаж амжилгүй сонгуульдаа оролцоно гэсэн үг. Энэ нь өөрөө тэгш бус боломж олгож буй гэж жижиг намууд шүүмжилж байгаа ч улс орны том эрх ашгаа бодвол томсгосон тойргийг үр дүнтэй гэж үзэх судлаачид ч бий.
ТООН МЭДЭЭЛЭЛ:
УИХ-ын сонгуульд улс төрийн намууд дангаараа болон нэгдэж орох боломжтой. Мөн энэ удаад намын жагсаалтаар нэр дэвшигчийг сонгох учраас Улсын дээд шүүхэд бүртгэлтэй намуудаас эхлэн намын жагсаалтыг тэргүүлнэ. Харин намууд намын жагсаалтдаа сонгогчдод таалагдах нэр дэвшигчдээ жагсааж чадахгүй бол олон нийтээс санал авахад хүндрэлтэй.
Улсын дээд шүүхэд бүртгэлтэй, УИХ-ын сонгуульд оролцох боломжтой 37 нам бий. Гэхдээ тэдний олонх нь эвсэл байгуулах, бусад намтай нэгдэх замаар өнгөрсөн удаагийн сонгуулиудад оролцож байв. Ингэхдээ МАН, АН зэрэг намуудаас нэр дэвшүүлж буй нэр дэвшигчидтэй ижил нэртэй хүн дэвшүүлэх, санал хуваах эсвэл “тохиролцоо” хийх замаар сонгуульд оролцож ирсэн нь худал биш ээ.
Нөгөөтэйгээр томсгосон тойрог, намын жагсаалт гэсэн хувилбар нь МАН, АН-д л илүү боломж олгоно уу гэхээс жижиг улс төрийн намд, танигдаж амжаагүй нэр дэвшигчдэд тийм ч таатай сонгууль болохгүй. Эрх баригчид ч үүнийг тооцоолсон. Нэгэнт намын жагсаалтаар нэр дэвшигчид өрсөлдүүлж байгаа учраас иргэд тойрогтоо нэр дэвшиж байгаа нэр дэвшигчид санал өгөхөөс гадна тухайн намд санал өгнө. Сонгогчдын санал өгсөн тоогоор намуудын жагсаалтад нэр дэвшсэн хүмүүст боломж олдоно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, сонгогч аль намд олон санал өгнө тэр намын жагсаалтад бичигдсэн нэр дэвшигчид олноор орж ирнэ гэсэн үг.
УЛСЫН ДЭЭД ШҮҮХЭД БҮРТГЭЛТЭЙ УЛС ТӨРИЙН НАМУУД:
- Монгол Ардын нам /МАН/
- Ардчилсан нам /АН/
- Монголын Ногоон нам /МНН/
- Иргэний зориг ногоон нам /ИЗНН/
- Монголын Уламжлалын Нэгдсэн нам /МУНН/
- Монголын Либерал Ардчилсан нам /МоЛАН/
- Эх Орон нам
- Монголын Либерал нам /МЛН/
- Бүгд найрамдах нам /БНН/
- Монголын Эмэгтэйчүүдийн Үндэсний Нам /МЭҮН/
- Монголын Социал Демократ Нам
- Ард Түмний Нам /АТН/
- Монгол үндэсний ардчилсан нам /МҮАН/
- Эрхчөлөөг хэрэгжүүлэгч нам
- Иргэний хөдөлгөөний нам /ИХН/
- Хөгжлийн Хөтөлбөрийн Нам
- Монголын Ардчилсан Хөдөлгөөний Нам
- Хамуг Монголын Хөдөлмөрийн нам /ХМХН/
- ХҮН нам /ХҮН/
- Эх орончдын нэгдсэн нам /ЭОНН/
- Монгол Консерватив нам /МКН/
- Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам /ТТЭНН/
- Ард түмний хүч нам
- Монголын хүний төлөө нам
- Үнэн ба Зөв нам
- Зон олны нам /ЗОН/
- Дэлхийн монголчууд нам (ДМН)
- Ард түмний олонхийн засаглал нам /АТОЗН/
- Их эв нам /ИЭН/
- Гэр хороолол хөгжлийн нам /ГХХН/
- Миний Монгол нам /ММН/
- Монгол шинэчлэлт нам /МШН/
- Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам /ШИНЭН/
- Зүй ёс нам /ЗЁН/
- Ардчилал шинэчлэлийн нам
- Иргэдийн Оролцооны Нэгдэл Нам /ИОНН/
- Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам /САИНН/
Нэгэнт эрх барьж байгаа нам тоглоомын дүрмээ зохиодог уламжлалын дагуу эрх баригчид Сонгуулийн хуулиа баталж, тойргоо томсгож, бүх зүйлийг өөрсдөд ашигтай хувилбараар зохицуулав. Гэхдээ мэдээж сонгууль ойртох тусам нам доторх “зодоон” хурцдаж, хэн эрх мэдэлтэй нь олон хүн нэр дэвшүүлэхээс эхлээд улс төрийн хүрээнд олон үйл явдал биднийг хүлээж буй.
өөө 2024-01-08 210.148.94.144
УИХ-д суудал авч чаддаггүй бол намыг татан буулгадаг тогтолцоо руу шилжүүлмээр юм. Баахан худлаа хармааны намнууд зөвхөн сонгуулиар л гарч ирдэг
Нэргүй 2024-01-08 213.87.160.255
Харуулах боломжгүй.
сонгогч 2024-01-08 202.9.46.164
48 гэмт хэрэгтэн, эх орноосоо урвагч, худалч, хулгайч, дээрэмчин, хятадын эрлийдүүд орж ирнэ гэсэн үг.!!!!!!!!!!!!!!!!!!!!
S 2024-01-08 66.181.176.77
XUSNEER XANTLAA80955877
Нэргүй 2024-01-08 202.55.180.162
Баян-Өлгийд яагаад бусад аймгаас салгаж тойрог болгосныг тайлбарлах ухаан хайрла
S 2024-01-08 66.181.176.77
SEXSDN80955877
Зочин 2024-01-08 76.220.74.140
УИХ гишүүд өөрсдийн болон намын эрх ашигт нийцсэн хууль гаргасан. Төрийн ажлыг сайн муу хийсэн ч хамаагүй дахин дахин сонгогдож л байдаг. Улс орны хөгжил уруудаад л байдаг. Мэдэхгүй юм даа
ylcuunc 2024-01-08 216.38.195.74
[sebree shygmaar shaxyyrga] ;
budni 2024-01-08 216.38.195.74
uupchilgyi baixoz buy aa geej
-##- 2024-01-08 216.38.195.74
gadni;
Нэргүй 2024-01-08 120.17.120.79
Орон нутаг нь 54 , Улаанбаатар 24 мандаттай байна шдээ. Нэг хөдөөний санал хоёр хотынхоос хүчтэй байх юм байна даа. Ахиал оркуудаас гарсан оркууд давамгайлах нь дээ.
иргэн 2024-01-08 202.21.117.210
Хайж олоод байх юмгүй МАН АН ичихч үгүй хамгийн дээр нь заларсан байгаа байлгүй өнгөрөөгөөд арай дөнгүүрийг нь дугуйлна болоо. Ямартай ч нэгэнт танигдсан луйварчдадаа улайн цайм дахин дугуйлдаг адгууснаас дор амьтан гэж юу байхав дээ ард түмнийг тэр дайны тэнэг гэж бодсон тэр улс төрч гэж өөрийгөө өргөмжилсөн нөхөр харин өөрөө тэнэгээ л гайхуулж байна шүү дээ. Үе үе үсгүй хусуулдаг даа.
Нэргүй 2024-01-08 66.181.183.93
МАН -ыг хурдан зайлуулахгүй бол УБ хотыг 8 жилийн дотор сүйрүүлэхэд бэлэн болголоо
Иргэн 2024-01-08 66.181.177.56
Гүндалайгийн намууд хэдэд бна аа