Халиа тошин 14 хоногт ойролцоогоор 10-20 см-ээр нэмэгдэж байна

Халиа тошин 14 хоногт ойролцоогоор 10-20 см-ээр нэмэгдэж байна

Халиа тошин 14 хоногт ойролцоогоор 10-20 см-ээр нэмэгдэж байна

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Сэлбэ голын ус хайлж, халиа тошин үүсэн, орчны тохижилт нь дарагдсан.

Үүнтэй холбоотойгоор ГУББГ-ын холбогдох инженер, техникийн ажилчид Дамбын шинэ гүүрнээс доош Туул гол руу нийлэх хэсэг хүртэл халин тошин үүсээд буй байршилд тогтмол үзлэг, шалгалт хийж байгаа юм.

Геодези, усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын ерөнхий инженер С.Батсайхан “Халиа тошин үүссэн байршилд усны түвшин 14 хоногт ойролцоогоор 10-20 см-ээр нэмэгдэж байна. Энэ байдлаараа үргэлжилбэл сувагчлах, хоёр талаар нь далан босгох арга хэмжээ авна. Одоогоор аюултай нөхцөл байдал үүсээгүй учраас тогтмол ажиглаж байна6” гэв.

Харин Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг “Өнгөрсөн жилийн үерийн хохирол нэлээн их байсан. Үүнтэй холбоотойгоор олон арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Бүтээн байгуулалтын улирал эхлэхээр юун түрүүнд Сэлбэ голын далангуудыг хүчитгэнэ. Мөн үерийн даланг хүчитгэхэд шаардлагатай тоног төхөөрөмжийг худалдан авах нээлттэй тендерийг зарлаж, 21 аж ахуйн нэгж саналаа ирүүлсэн. Үнэлгээний хороо хууль журмын дагуу сонгон шалгаруулалтыг хийж, тоног төхөөрөмжүүдийг шинэчлэхээр ажиллаж байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ГайхмаарГайхмаар
7
ЗөвЗөв
5
ХахаХаха
4
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-07 124.158.124.144

ГУББГ-т мэргэжлийн хүн ажилладаг уу? Даргынх нь яриаг сонсохоор тохижилт хийх шаардлагагүй газар тохижилт хийсэн нь буруу гээд байх юм билээ. Хавар болтол суваг гаргахаас хойш эртхэн суваг гаргаж урсгаад нэгэнт хийсэн тохижилтоо хамгаалсан нь зөв бишүү?!

Avatar

Нэргүй 2024-01-07 66.181.161.26

губбг гэж юуийн?

Avatar

ЦОГ мн 2024-01-07 66.181.181.84

УРСААД АЛГА БОЛОХ ЮМАНД МӨНГӨ ЗАРАХ НЬ УУ

Avatar

Нэргүй 2024-01-07 202.9.40.158

Тэсгэм хүйтэнд барилгын ажлуудаа болиод утааныхаа асуудлыг шийдээсэй.

Avatar

Зочин 2024-01-07 172.56.164.128

Сэлбэ,Туулд сайн чанартай өндөр далан хэрэгтэй

Avatar

Иргэн 2024-01-07 139.5.216.116

Тендереер хямд хулх юм авчраад нүд хуураад байв даа МаНгАр уудаа. Хулгөй хол явахгүй болсон шүү анхаараарай.

Avatar

Нэргүй 2024-01-07 66.181.177.212

хальж гээч, хайлаад байхаараа яадаг юм

Avatar

_ 2024-01-07 216.38.195.74

t

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж