Польш дахь Украины дүрвэгчид байрладаг буудалд гал гарчээ

Польш дахь Украины дүрвэгчид байрладаг буудалд гал гарчээ

Польш дахь Украины дүрвэгчид байрладаг буудалд гал гарчээ

Польшийн Олецко хотод Украинаас ирсэн 155 дүрвэгчийн байрлаж буй зочид буудалд гал гарчээ. Гал түймэртэй тэмцэх албаны төлөөлөгчийн мэдээлснээр түймэр хоёрдугаар давхрын нэг өрөөнөөс эхэлж гарсан байна. Гал сөнөөгчид гидравлик өргөгч, галын шат ашиглан тагтнаас 28 хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Үлдсэн хүмүүс нь өөрсдөө ослын газрыг орхин явжээ.

Одоогоор галын шалтгаан тодорхойгүй байгаа бөгөөд холбогдох байгууллагууд тогтооно гэж Гал түймэртэй тэмцэх албаны хэвлэлийн төлөөлөгч мэдээллээ.

Угаартсанаас болоод биеийн байдал муудсан дөрвөн хүн байна. Мөн өөр дөрвөн хүн хөнгөн шархадсан бөгөөд эмнэлэгт хэвтэх шаардлагагүй байгаа гэлээ.

Гал гарсны дараа зочид буудлыг хэсэгтээ ашиглах боломжгүй болсон тул украинчуудыг ойролцоох биеийн тамирын зааланд түр байрлуулжээ. Украины консулын төлөөлөгч удахгүй тэдэнтэй очиж уулзах аж. Мөн цаашид хааш нь нүүлгэн шилжүүлэх асуудлыг орон нутгийн удирдлагуудтай ярилцах юм.

Эх сурвалж: UKRAYINSKA PRAVDA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-07 88.99.38.231

ороZууд л гал тавиа биз, саяхан польшид хүүхэд хүчиндэх гэж байгаал баригдаад бялба нүдүүлсэн бичлэг яваад л байсан.

Avatar

SSHAALGI80955877 2024-01-07 66.181.176.77

SHAALGI80955877

Avatar

Иргэн 2024-01-07 66.181.178.144

Польшид дүрвэсэн Украйнчууд гэж үнэхэр новшийн амьтад байх юм даа. Бас нэг хохол сууж явсан таксиныхаа жолоочийг зодож дээрэмдэж байгаа бичлэг явж л байсан

Avatar

Зочин 2024-01-07 103.212.118.153

Оросуудын гар хөл болсон улс хаа сайгүй л байгаа даа

Avatar

Нэргүй 2024-01-07 59.153.112.28

Путин өвөөгийн гар урт, сэтгэл увайгүй дээ.

Avatar

medehgui baij soliorood baih yumaa. 2024-01-07 66.181.184.203

ukrainuud l arhidaj sogtuurch bgaad gal aldaa l bizdee ho. ugaasai shine jil asar ih uuj iden ch de.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж