Японд газар хөдлөлтөөр амиа алдагсдын тоо 110 хүрчээ

Японд газар хөдлөлтөөр амиа алдагсдын тоо 110 хүрчээ

Японд газар хөдлөлтөөр амиа алдагсдын тоо 110 хүрчээ

Японд шинэ оны эхний өдөр болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо Бямба гаригийн байдлаар 110 хүрчээ. Нуранги дор дарагдсан хүмүүсийг эрэн хайх ажиллагаа долоо дахь өдрөө үргэлжилж байна. Сүүлийн найман жилд тохиолдсон хамгийн хүчтэй газар хөдлөлтийн дараа 200 гаруй хүн сураггүй хэвээр байна. 2016 онд баруун өмнөд хэсэгт орших Кумамото мужид болсон газар хөдлөлтийн улмаас 276 хүн амиа алдаж байв.

Газар хөдлөлтийн улмаас Хокурику бүсийн 22 мянган айл цахилгаангүй болжээ.

30 мянга орчим хүнийг гамшгийн бүсээс нүүлгэн шилжүүлсэн. Нүүлгэн шилжүүлэх төвүүдэд хоол хүнс, ус болон бусад хэрэгцээт зүйлс байгаа ч зарим хүн машиндаа унтахыг илүүд үзэж байна. Тухайлбал, 75 настай Ютака Обаяши эхнэрийнхээ хамтаар нүүлгэн шилжүүлэх байранд ирсэн боловч гэртээ харьж, жижиг суудлын машиндаа хоног төөрүүлэхээр шийджээ. "Хүмүүсийн харц намайг маш их тавгүйтүүлж байна" гэж түүний эхнэр ярьжээ.

Бүс нутагт газар хөдлөлттэй зэрэгцээд их хэмжээний цас орсон тул хөрсний гулгалт зэрэг хоёрдогч гамшиг үүсч болзошгүй байгааг албаныхан анхааруулав.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-07 66.181.176.137

Хуучирсан тоо байна. 126 хүрээд байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж