Ажлын өдөр оюутнууд автобусаар 10 удаа үнэгүй зорчино гэв

Ажлын өдөр оюутнууд автобусаар 10 удаа үнэгүй зорчино гэв

Ажлын өдөр оюутнууд автобусаар 10 удаа үнэгүй зорчино гэв

Улаанбаатар смарт карт компаниас автобусаар хөнгөлөлттэй зорчих оюутны картыг түдгэлзүүлэх шийдвэр гарсан талаар өчигдөр мэдэгдсэн. Тодруулбал, өнгөрсөн оны долдугаар сарын 7-нд батлагдсан Боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгад "43.2.5. нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ явах зайлшгүй шаардлагатай сурагч, оюутны нийтийн тээврийн хэрэгслээр зорчих зардлын 50 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон журмын дагуу олгох" гэсэн заалт хасагдсантай холбоотой 2024 оноос эхлэн хөнгөлөлттэй зорчих боломжгүй болоод байгаа аж. Үүнтэй холбогдуулан холбогдох байгууллагууд зохицуулалт хийхээр ажиллаж байгаа гэсэн юм.

Тэгвэл у энэхүү шийдвэрийг цуцалж байгаатай холбоотойгоор Нийтийн Тээврийн Газраас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Нийтийн Тээврийн Газрын дарга Д.Отгонжаргал:

-2024 оныг дуустал оюутнуудыг нийтийн тээврээр хөнгөлөлттэй үнээр зорчуулах зохицуулалтыг хэвээр үргэлжлүүлнэ. Оны төсөвт оюутнуудын нийтийн тээврийн унааны нөхөн олгох зардлыг хоёр дахин нэмж, 12.3 тэрбум төгрөг болгон баталсан тогтоолыг үндэслэсэн. Ажлын өдөр оюутнууд нийтийн тээврээр нэг удаа үнэгүй зорчиж байгааг хоёр удаа болгож байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2024-01-06 203.23.199.2

10 харин ч их байна. Оюутнууд тэнэх нь багасна. Зөв шийдвэр

Avatar

Нэргүй 2024-01-06 139.5.219.140

авирбуснуудад явсны татаас улсаас өгнө биз дээ.татвар төлөгчдын мангө шзү дээидсэн уусан нь үргэлжлээд.ямарч өөрчлөлт алга.

Avatar

zochin 2024-01-06 202.9.46.51

bi neg bichmeet bna.yamar xvn odort 10 suugaad yavaad baix uu. avtobys d suugaad teneed baidag geed bicheed baix yum

Avatar

Үзр 2024-01-06 139.5.218.71

Хэдэн их наядаар идсэн хулгайчдаа Яах ч үгүй, сонсгол нэрээр шоудаад нөгөө хэдийгээ шантаачилж өөрсдийнхөө хүссэнээр кнопдуулчихаад, хөөрхий идсэн уусаныг нь ярьсан Мөнхэрдэнэ, Өнөрөө 2 г шоронд хийж ир бяраа гайхуулна өөр юу ч чадахгүй. Шүүхийн шийлвэртэй Баатарбилэг нь ч зүгээр явж бна. МАН яах гээд иргэдээр тоглоод даажигнаад бнаа.

Avatar

Дорж 2024-01-06 139.5.218.71

МАН сонгууль гээд сандарч бна, өөрсдөд нь санал өгнө гээд малчдын даатгалыг болон оюутны автобус, ТАХ ын цалин, тэтгэврийн нэмэгдлийг өөрсдөд нь санал өгөхөд эргэлзээтэй өөрийн гэсэн бодолтой , амьдралаа аваад явдаг дундаж хэдийнхээ татварыг нэмж аваад дээрх хэдэд өгөөд Төрийн эрх дахин авна гээд тооцоолчихсон улайран дайрч бна.

Avatar

Нэргүй 2024-01-06 103.57.95.207

yahaaraa hunii huuhdiin avtobusiin tulburiig bi tatvar tulj tuluh yostoi yumbe. huuhed ch gej nasan hursen humuus shuudee. tegsen murtluu huuhduud mungu tuldug shuudee. uursduu tusluud yav chadahgui bol alhaad yav. eruul mended heregtei

Avatar

🤷‍♀️ 2024-01-06 139.5.216.24

joohon medeegee unshij bj hariult bichmeer ym hha

Avatar

Zochin 2024-01-06 59.153.112.92

Гадны улсуудад оюутнууд дандаа хувийнхаа мөнгөөр нийтийн тээврээр үйлчлүүлдэг. Тэд сураад хажуугаар нь сургалтын төлбөр, амьжиргааны зардлаа олох гэж ажилладаг. Тэгж байж мөнгөний үнэ цэнэ, амьдралын утга учрыг ойлгодог. Манай оюутнууд гэж хичээлээ ч давтахгүй байж эцэг эхээрэээ хамаг зардлаа даалгаад л тэнэж, зугаацаад, болоогүй өндөр настнуудтай автобусанд суудал булаацалдаад хэрэлдээд явцгааж байдаг. ККК

Avatar

😯 2024-01-06 139.5.216.24

tiim bol zgr ondor nastan gd bga hogshchvvlee sard hyzgaargvi zorchihdoo odor shonogvil teneed heseed ywdag bsimu ene chin odoo ymr negen zorilgotoil ywj bgashde

Avatar

Нэргүй 2024-01-06 38.42.106.107

Яагаад? Хүндэтгэх шалтгаан нь? Бүрэн бүтэн бол мөнгөө төлөөд л явмаар. Мөнгөгүйн бол тархиа уралдуулна биз. Хичээл хийгээд мөнгө олох завгүй ээ гэддэг нь үнэн л юм юм бол хаа хүрэх гээд афтуусаар тэнэх гээд бдын 🤬 Хичээлээ хий 🤪

Avatar

🤣 2024-01-06 139.5.216.24

haa hvreh geed gj yu ch yriad bgn surguulidaa irj ochih geed hvitend daarch horch hviten busnd ni chihtseldeed bagtahgvi l ywdg bizde vneheer olon hicheeltei ajliin 5 odor 6 par zergeer ordog bol yaj ajil hiihwede togshoso omno vhchihwiide

Avatar

зочин 2024-01-06 66.181.160.73

2дамждаг бол яах вэ

Avatar

Зоригоо 2024-01-06 139.5.216.23

Ямар тэнэг мэдээ бичдэг юм бэ. 7 хоногийн ажлын 5 өдөр буюу өдөрт 2 удаа нийт 10 удаа үнэгүй зорчино гэж бичээч дээ малын хашаа минь.

Avatar

Хотын уугуул иргэн 2024-01-06 59.153.113.72

Энэ мэдээний чинь гарчиг ба агуулга хоёр зөрөөд байна, С.УНДАРМАА. Чи бичиж байгаа юмныхаа агуулга, утгыг өөрөө ойлгож байгаа юм уу. Жишээ нь, Гарчиг нь "Ажлын өдөр оюутнууд автобусаар 10 удаа үнэгүй зорчино гэв". Харин мэдээний доторх агуулга нь "Ажлын өдөр оюутнууд нийтийн тээврээр нэг удаа үнэгүй зорчиж байгааг хоёр удаа болгож байна" гэнээ. Ингэж хүмүүст хоёрдмол утга бүхий мэдээ бичиж хүмүүсийг төөрөгдүүлж байх хэрэг байна уу. Ямарч хяналтгүй солиотой мэдээнүүд news.mn –р цуварсаар ….

Avatar

Нэргүй 2024-01-06 66.181.182.83

МСНЭ энэ мэт мэргэжлийн бус, удаа дараагийн алдаан дээр жинхэнээсээ дуугарч, арга хэмжээ авч баймаар байна шүү.

Avatar

Ц. Эрдэнэбат 2024-01-06 202.9.46.27

Өдөрт 2 удаа, 7 хоногт 10 удаа…ккк
МАН сонгуулийн жил ахмад, оюутнуудын автобусны билетийг хассанаас сонгуульд хэний саналыг авах гэж байгаа юм бол доо…
Малчдад их найдлага тавиад л байгаа юм байхдаа…
Их санасан газар 9 шөнө хоосон гэж үг бий шүү!!!

Avatar

Нэргүй 2024-01-06 103.212.119.42

ТЭНЭМЭЛ МАЛНУДАД 5 БАИХАД БОЛНО

Avatar

Мөнх 2024-01-06 203.45.93.56

Оюутан юугаа хийж өдөрт 10 удаа зорчих юм. Сургуульдаа очих, харихаар 2 удаа л зорчино. Бусад нь оюутны хувийн асуудал.

Avatar

Нэргүй 2024-01-06 139.5.216.35

юу ч ойлгосонгүй. тэгээд 10 юмуу 2 юмуу.

Avatar

Нэргүй 2024-01-06 202.126.89.36

7 honogn ajliin 5 udurt niit 10 udaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж