Улстөрчдийг үзэн ядах сэдлээр халдлага үйлджээ

Хуучирсан мэдээ: 2024.01.06-нд нийтлэгдсэн

Улстөрчдийг үзэн ядах сэдлээр халдлага үйлджээ

Улстөрчдийг үзэн ядах сэдлээр халдлага үйлджээ

Сөрөг хүчний удирдагч Ли Жэ Мёныг хутгалсан хэргийн сэжигтэн  улстөрчдийг үзэн ядах сэтгэгдлийн улмаас ийм хэрэг өдүүлсэн гэв. Өмнөд Солонгосын цагдаа нар энэ долоо хоногийн эхээр гэмт хэрэг үйлдэхээсээ өмнө бичсэн тэмдэглэлдээ улстөрчид, улс орны улс төр, эдийн засгийн нөхцөл байдалд дургүйцлээ илэрхийлснийг олжээ.

Мягмар гаригийн халдлагын дараа хураан авсан найман хуудас цаасыг цагдаа нар хараахан дэлгээгүй байгаа ч Баасан гаригт нэгэн сонинд 67 настай сэжигтэн Ким овогт дөрөвдүгээр сард болох бүх нийтийн сонгуульд хэн ялсанаас үл хамааран үндэсний эдийн засаг сүйрнэ гэж бичсэн байсныг нийтэлжээ.

Тэрбээр Ли Жэ Мёныг зүүн өмнөд нутгийн Пусан боомт хотод айлчлах үеэр хүзүүнд хутгалж гэмтээсэн. Халдлага үйлдэгчийг шүүхээс цагдан хорих шийдвэр гаргасны дараа Пүрэв гаригт албан ёсоор баривчилжээ.

ЭХ СУРВАЛЖ: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж