Ким Жон Ун Япон, Иранд эмгэнэл илэрхийлэв

Хуучирсан мэдээ: 2024.01.06-нд нийтлэгдсэн

Ким Жон Ун Япон, Иранд эмгэнэл илэрхийлэв

Ким Жон Ун Япон, Иранд эмгэнэл илэрхийлэв

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун  Бямба гаригт Иран, Японы удирдагчдад эмгэнэл илэрхийлсэн мессеж илгээсэн тухай тус улсын төрийн хэвлэлүүд мэдээлэв.  Тус улсууд энэ долоо хоногт газар хөдлөлт болон бөмбөгдөлтөд нэрвэгдсэн юм.

Иранд  хоёр дэлбэрэлтийн улмаас 100 орчим хүн амиа алдсан хэргийн хариуцлагыг Исламын улс бүлэглэл Лхагва гаригт хүлээсэн бол шинэ оны эхний өдөр Японд болсон аймшигт газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо 100 дөхөөд байна.

Ким Жон Ун Японы Ерөнхий сайд Фумио Кишидад эмгэнэл илэрхийлж, гамшигт нэрвэгдсэн бүс нутгуудыг удахгүй тогтвортой байдалд оруулна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн гэж тус улсын төрийн хэвлэл KCNA мэдээллээ.

Тэрбээр мөн Ираны Ерөнхийлөгч Эбрахим Раисид эмгэнэл илэрхийлж, "бүх төрлийн терроризмыг эсэргүүцэх" Хойд Солонгосын байр суурийг дахин нотолсон гэж KCNA мэдээлэв.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS, THE KOREA TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж