Энэ сарын 20-ноос автобуснууд шинэ чиглэлээр үйлчилнэ

Энэ сарын 20-ноос автобуснууд шинэ чиглэлээр үйлчилнэ

Энэ сарын 20-ноос автобуснууд шинэ чиглэлээр үйлчилнэ

Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд энэ онд 600 автобусны татан авалт хийхээс эхний 35 нь оны өмнө ирсэн. Автобусны тоо нэмэгдэхийн зэрэгцээ нийтийн тээврийн чиглэлийн давхацлыг арилгаж, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулна гэдгийг хотын дарга Х.Нямбаатар мэдээлээд буй. Тэгвэл энэ сарын 20-ноос нийтифн тээврийн автобуснууд шинэ чиглэлээр үйлчлэх аж.

Тодруулбал, хот дундуур сүлжэн явдаг байсан уртын чиглэлүүдийг өөрчилж, үндсэн уртын зургаан чиглэл, богино эргэлтийн 40 чиглэлийг үйлчилгээнд гаргахаар төлөвлөжээ.

Өнөөдрийн байдлаар нийтийн тээврийн үйлчилгээнд 100 гаруй чиглэлд 1017 автобус явж байна. Дахин төлөвлөлтөөр тус чиглэлүүдэд өөрчлөлт орж, уртын болон тойрог, богино, хот орчмын гэсэн үндсэн чиглэлүүдэд нийт автобусыг хувааж гаргахаар төлөвлөжээ. Хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн 2023 оны арванхоёрдугаар сарын 28-нд мэдээлэл хийхдээ энэ талаар танилцуулсан бөгөөд нийтийн тээврийн чиглэлийн давхацлыг арилгах зохицуулалтыг зайлшгүй хийх шаардлагатайг онцолсон юм.

Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний 1017 автобусаар өдөрт дунджаар 400-500 мянган зорчигчдод үйлчилж буй өнөөгийн нийтийн тээвэр дотогш чиглэсэн хөдөлгөөний төлөвлөлттэй байдаг. Энэ нь Улаанбаатар хотын гол гудамж замуудад чиглэлийн тээврийн хэрэгслийн давхцалыг ихээхэн үүсгэдэг байна. Арванхоёрдугаар сарын 25-ны Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр нийтийн тээврийн чиглэлүүдийг дахин төлөвлөж, өөрчлөлт оруулахаар болсон. Харин өнөөдөр нийслэлийн нийтийн тээврийн сүлжээний дахин төлөвлөлтийг танилцуулсан.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар:

-ЖАЙКА олон улсын байгууллагын 2007 онд хийсэн судалгаагаар Улаанбаатар хотын нийт иргэдийн 60 хувь нь нийтийн тээврээр зорчдог гэсэн судалгаа гарсан. Тэгвэл өнөөдөр нийслэл хотод суурьшин амьдарч буй нийт иргэдийн 30 хүрэхгүй хувь нь нийтийн тээврээр зорчиж байна.

Зорчилтыг сайжруулж, иргэдийн нийтийн тээврээр зорчих таатай орчин нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үе шаттайгаар төлөвлөгөө гарган боловсруулж байгаа.

Эхний ээлжид Энхтайваны өргөн чөлөө, Чингэлтэйн өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөөнөөс Наадамчдын зам, Их тойруугийн гудамж, Нарны зам, Хүннүгийн гудамжаар нийт зургаан чиглэлд 375 автобус зорчих төлөвлөлт боловсруулсан бөгөөд автобус хоорондын хүлээлгийн хугацааг 1-2 минут байхаар тооцоолсон.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
33
ЗөвЗөв
5
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-06 103.212.119.91

маршил чиглэлд ямар автобус явах юм вэ

Avatar

Нэргүй 2024-01-06 66.181.182.83

Автобусны буудал хоорондын зайг ойртуулж богиносгомоор байна.

Avatar

Нэргүй 2024-01-06 66.181.182.83

Зүүн-баруун чиглэлд маш олон чиглэл давхцан явдаг. Гэтэл урд чиглэл бүр хаягдсан байдаг шүү.

Avatar

Нэргүй 2024-01-06 5.64.145.39

автомашин хэрэглэгчдийн тоог бууруулах шилдэг арга бол нийтийн тээврийн төгс үйлчилгээ гэдгийг Чех, Англи , Германи зэрэг улсуудын туршлагаас харж болно . бензин үнэтэй зогсоол үнэтэй төвийн зон төлбөртэй даатгал татвар онцгой журамтай болохоор тав тухтай хурдан хямд нийтийн унааг сонгохоос өөр аргагүй болдог бас ажилгүй хүмүүс бага учир манайхан шиг зорилогогүй машин унаад ч юм уу халтур хийх гээд давхих нь завтай хүн байхгүйд бас учир байна

Avatar

Нэргүй 2024-01-06 202.179.26.125

Booh arga hamgiin ur nuluutei arga n unen

Avatar

Нэргүй 2024-01-06 66.181.161.1

авто оншилгооныхон дээрээ анхаарахгүй бол хүнээс мөнгө салгах арга нь улам нарийсаад танил талдаа үйлчлээд танихгүй ядарсан нэгнийг их хэлмэгдүүлж байна даа.тэр тусмаа СХДийн авто худалдааны оношилгооны нөхдүүд.

Avatar

иргэн 2024-01-06 59.153.112.130

автобусны карманд зогсоод байгаа халтуурчдыг торгоод баймаар байна шүү тэгэхгүй бол бусад хөдөлгөөнд оролцож байгаа хүмүүс д үнэхээр гай удаж байна.Зүгээр даварцан аваараа татаад нэгдүгээр эгнээг тэр чигээр нь эзгэнцэн хээв нэг тамхиа татаад зогсцон байх жишээны

Avatar

Д 2024-01-06 103.57.94.145

дамжин суухаар мөнгө аваад бдаг шдээ

Avatar

Нэргүй 2024-01-06 202.9.40.173

жолоочидоо соёлжуулаарай! тамхи татах, утсаар ярихыг нь тас хорих хэрэгтэй

Avatar

Нэргүй 2024-01-06 202.9.47.6

Сансарын тунелиэс тэц 3 т явуулвал сайн бна

Avatar

Вold o 2024-01-06 66.181.185.66

troll

Avatar

Нэргүй 2024-01-06 139.5.218.147

Толгойгоо мөнгөнд биш хүний төлөө ажиллуулдаг хүн бол монголыг дор нь өөд нь татахсан!

Avatar

Нэргүй 2024-01-06 202.126.89.46

saijirchihval mashinaa taviad avtobusaar yavdag bolno

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж