Төв талбайн гацуурыг буулгаж, баярын уур амьсгал буцав

Төв талбайн гацуурыг буулгаж, баярын уур амьсгал буцав

Төв талбайн гацуурыг буулгаж, баярын уур амьсгал буцав

Төв талбайн голын хэсэгт нэг сар сүндэрлэсэн 22 метр өндөр гацуурыг буулгалаа. Талбайн баярын энэ жилийн гоёл өвөрмөц бөгөөд өмнөх жилүүдээс гэрэл цацарсан өнгөтэй харагдаж байсныг талбайгаар алхсан хүн бүр хэлж байв. Өнгөрсөн жилүүдийн төв талбайн баярын тохижилтыг нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хийдэг байснаас гадна 2022 онд олон улсын байгууллагууд, Элчин сайдын яамд болон үндэсний зарим компаниуд хамтран төв талбайг фестиваль маягаар тохижуулж байв. Харин энэ жилийнхийг нийслэлийнхэн хариуцсан.

Төв талбайн гацуур нь 20 метрийн өндөртэй бөгөөд 600 ширхэг хиймэл ногоон гацуур зүүж, 8000 метр урт лед гэрлээр чимэглэдэг байна.

Тэгвэл сарын хугацаанд их хотын төв талбайд баярын уур амьсгал оруулсан сүлд модыг ийнхүү хурааж байна. Энэ жилийн тухайд нийслэлийн соёл урлагийн газраас олон сонирхолтой хөтөлбөр бүхий үйл ажиллагааг шинэ жилээр долоо хоногийн хугацаанд зохион байгуулсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

;cjer; 2024-01-06 216.38.195.74

nuni

Avatar

xen zasaglyylaad bainaa 2024-01-06 216.38.195.74

saitaar+ ard 1;

Avatar

-gay at Ubjtei xog ve; 2024-01-06 216.38.195.74

ya

Avatar

teneg; 2024-01-06 216.38.195.74

ylcuun

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж