Балба улс иргэдээ Орос, Украинд ажил эрхлэхийг хориглов

Хуучирсан мэдээ: 2024.01.06-нд нийтлэгдсэн

Балба улс иргэдээ Орос, Украинд ажил эрхлэхийг хориглов

Балба улс иргэдээ Орос, Украинд ажил эрхлэхийг хориглов

Балбын засгийн газар иргэдээ Орос, Украинд ажил эрхлэхийг хоригложээ. Энэ нь  Оросын армийн түрэмгийллийн дайнд Балбын олон иргэнийг элсүүлсэн гэж үзсэний үндсэнд гаргасан шийдвэр аж.

Тус улсын Хөдөлмөр эрхлэлтийн яамнаас Оросын арми дахь Балбын иргэд амь үрэгдсэн тухай мэдээлэл байгаа бөгөөд энэ асуудлыг цаашид шалгаж байна гэсэн мэдэгдэл гаргажээ.

Байлдааны үеэр дор хаяж Балбын 10 иргэн амиа алдаж, Украины талд дахин дөрвөн иргэн олзлогдсон гэж үзэж байна.

Жил бүр хэдэн арван мянган балба хүн ажил хайж гадаад руу явдаг бөгөөд ажил хийхээр явахаасаа өмнө засгийн газраас зөвшөөрөл авах шаардлагатай байдаг.

Түүнчлэн Украины талд хөлсний цэргийн хувиар тулалдаж буй балбачууд байгаа гэж үзэж байгаа ч засгийн газар үүнийг батлаагүй байна.

Эх сурвалж:

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж