"Hennessy" Ази дахь анхны дэлгүүрээ нээлээ

Хуучирсан мэдээ: 2024.01.06-нд нийтлэгдсэн

"Hennessy" Ази дахь анхны дэлгүүрээ нээлээ

"Hennessy" Ази дахь анхны дэлгүүрээ нээлээ

"Hennessy" бренд Ази дахь анхны дэлгүүрээ Шанхай хотод нээжээ. Шинэ бренд дэлгүүр нь Шанхай хотын дээд зэрэглэлийн жижиглэн худалдааны цэг болох "Taikoo Li Qiantan"-д байрладаг. Энэхүү бизнес нь коньяк үйлдвэрлэгчийн Хятадын хэрэглэгчидтэй хийж буй харилцах яриа хэлэлцээг гүнзгийрүүлэх болно гэж толгой компани "LVMH Moët Hennessy Louis Vuitton" саяхны мэдэгдэлдээ дурджээ.

"Шанхай дахь энэхүү дэлгүүрээр "Hennessy" нь Азийн хэрэглэгчидтэй харилцах харилцаагаа өргөжүүлж, коньяк сонирхогчдыг дээд зэрэглэлийн бүтээгдэхүүн, үйлчилгээний өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээтэй төгс нийцсэн коньякны онцгой аялалд урьж байна" гэж тэмдэглэв.

Энэхүү дэлгүүр нь сонгодог "Hennessy V.S.O.P", "Hennessy X.O"-оос эхлээд "Hennessy"-ийн бүх төрлийн бүтээгдэхүүнийг багтаасан болно. "Hennessy Paradis", "Hennessy Richard" зэрэг ховор коньякийг амтлах үйлчилгээг мөн санал болгож байна.

"Hennessy" хамгийн том дэлгүүрийнхээ өмнө 2020 оны есдүгээр сарын 25-нд Шанхай хотод "Hennessy"-ийн нэрийн "BLENDS" нэртэй анхны концепт баараа нээж байв. "Bund 18"-д байрлах тус баар нь брэндийн түүхийг өгүүлсэн олон төрлийн коктейл болон тусгай арга хэмжээ болон бусад үйлчилгээг санал болгодог.

ЭХ СУРВАЛЖ: NEXT SHARK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж