ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа Л.Оюун-Эрдэнэ “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн төслийг боловсруулсан байдаг. Тэрбээр тэр үедээ Монгол Улсын Ерөнхий сайд болно гэж бодож явсан эсэхийг хэлж мэдэхгүй. Эр хүн болгоны дотор эмээлтэй хазаартай морь багтдаг хойно.
Гэхдээ Ерөнхий сайд болсныхоо дараа “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн баримт бичигтэй уялдуулж танхимынхаа бодлогыг боловсруулж ажилласан нь бол үнэний талтай. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын 33 дахь Ерөнхий сайдаар томилогдохдоо тэр өөрийнхөө боловсруулсан “замын зураг”-ийнхаа дагуу ажилласан. Тэрхүү урт хугацааны замын зургийн урьдатгал нь Шинэ сэргэлтийн зургаан бодлого юм. Магадгүй тэр ч бас У.Хүрэлсүхийн адил хананд зургаа хадуулах төдийхнөөр гүйцэтгэх засаглалын тэргүүнээр томилогдсон бүрэн эрхийн хугацаагаа өнгөрөөхийг хүсээгүй нь лавтай.
У.Хүрэлсүхээс засгийн тамгыг нь хүлээж авах үед Л.Оюун-Эрдэнийг энэ “өндөрлөгт” хүрч чадна гэдэг магадгүй МАН-ынхан ч итгээгүй биз. Өөрийнх нь хүрсэн “өндөрлөг”-өөс харвал улс төрийн хувьд “тэн татах хэмжээний" тэнхээтэй ч болсон байна, зоригтой ч болсон байна.
Нэгэнтээ тэрбээр “Алсын хараа-2050” бодлого боловсруулсан шалтгаанаа тайлбарлахдаа “Хүний хөгжлийн үзүүлэлтүүд ухарч, орлогын тэгш бус байдал бий болж, баян, ядуугийн ялгаа гүнзгийрч, засаглалын тогтворгүй байдал үүсч, урт хугацааны бодлого алдагдаж, авлига, хээл хахууль газар авч, нийгмийн шударга ёс алдагдаж, Монгол Улсын үндэсний нэгдмэл үнэт зүйлст эрсдэл үүсэх болсон нь нууц биш” гэж байв. Үндсэндээ Л.Оюун-Эрдэнийн тамга барьсан өнгөрсөн гурван жилийг товчхон дүгнэхэд алдагдсан шударга ёсны эрэлд гарсан он жилүүд байв.
Засгийн газрын тэргүүн болгон хэзээ сайн нэртэй байлаа. Тэр тусмаа Монголын хамгийн баян мафиудын эрх ашиг дээр гишгэчихсэн нь эсэргүүцэл тэмцэл, жагсаал цуглаандаа тулсан.
Үндсэндээ, өнгөрсөн 30 жилд Монголын эдийн засгийг нь хууль шүүхтэй нь, хууль шүүхийг нь хууль тогтоох байгуулагатай нь, хууль тогтоох байгууллагыг нь гүйцэтгэх засаглалтай худалдаад авчихсан, өөрсдийгөө төр гэж ойлгодог цөөн хүн, цөөхөн гэр бүлд шударга ёс гэж байдгийг тэр ойлгуулсан нь түүний үлдээсэн “өв” байлаа. Юм үнэнээрээ байх сайхан, үнэндээ олныг бухимдуулсан, шуугиулсан олон, олон дуулианд хэргийн гол шүгэл үлээгч нь Л.Оюун-Эрдэнэ өөрөө байсан нь худлаа биш л дээ.
Магадгүй хувь хүнийхээ хувиар, улстөрчийн хувиар анд нөхдийнхөө авлига, хулгайг сөхөхөд амаргүй бас хүндхэн байсан нь мэдээж. Өнгөрсөн хугацаанд хайчин галын дунд байсан түүнд ганц сонголт, ганц асуулт байсан нь: Намаа бодох уу, улсаа бодох уу. Журмын нөхдийнхөө талд гарах уу, шударга ёсны төлөө зогсох уу?! Энэ асуултад Л.Оюун-Эрдэнийн өгсөн хариулт нь: “Авлигатай тэмцэнэ гэдэг анд нөхөдтэйгөө хийх тэмцэл юм. Авлигатай хийх тэмцлээсээ би алхам ч ухрахгүй ээ” гэх үг.
Түүний авлигатай хийх тэмцлийн үр дүн тэгээд юу байв аа. Тэгвэл энэ асуултын хариултыг эдийн засгийн үзүүлэлтүүдээс харъя.
- 2023 онд экспортын орлого 14.9 тэрбум ам.долларт хүрлээ.
- 12 жилийн хугацаанд хуримтлагдсан Чингис бондын 1.5 тэрбум ам.доллар, Мазаалай бондын 500 сая ам.доллар, Гэрэгэ бондын 800 сая ам.доллар, Евро бондын 500 сая ам.доллар, Самурай бондын 200 сая.ам долларын өрийг Монгол Улс бүрэн төлж барагдуулжээ.
- Монгол Улсын Засгийн газар гадаад өрүүдийг төлөхөд өнгөрсөн хугацаанд нийт 13.3 их наяд төгрөг зарцууллаа.
- Оюу Толгойн Монголын талын 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын өр тэглэгдсэнээр олон жил улс төржин гацсан Гүний уурхай бүрэн ашиглалтад оров.
- Эрдэнэс Тавантолгой компанид онцгой дэглэм тогтоосноор ил, тод хариуцлагатай байдал дээшилж, цахим арилжааг амжилттай зохион байгуулснаар анх удаа 6.6 их наяд төгрөгийн орлого, гурван их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна.
- Нийт экспортын орлого 14.9 тэрбум ам.долларт хүрч, цар тахлын өмнөх үеэс хоёр дахин давлаа. Монгол Улсын төсөв, төлбөрийн тэнцэл анх удаа хамтдаа ашигтай гарлаа.
- Монгол Улсын валютын албан нөөц 2.7 тэрбумаас 4.5 тэрбум ам.долларт хүрлээ.
- Аялал жуулчлалыг дэмжих жил”-ийн хүрээнд анх удаа 650,000 жуулчдыг хүлээн авч, 3.4 их наяд төгрөгийн орлого оллоо.
- Хөдөө аж ахуйн салбарыг эрчимжүүлэн хөгжүүлэх бүсчлэлийн бодлого эрчимжиж байна. Хүнсний хувьсгалын хүрээнд 165,000 тонн хүнсний ногоо тариалж, 85 хувийг дотоодоосоо хангаж түүхэн дээд амжилтыг тогтоолоо.
- Эрүүл мэндийн эрт илрүүлгийн тоног төхөөрөмжийг бүрэн шинэчилж, эрт илрүүлэгт 1.3 сая хүн хамрагдлаа.
- Цар тахлын оргил үед -4.7 хувь байсан эдийн засаг, 2023 оны эцсээр 6.8 хувиар өсөж, Дотоодын нийт бүтээгдэхүүн 36.7 их наядаас 63.3 их наядад хүрч, Нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн анх удаа 5.220 ам долларт хүрлээ.
Эдийн засгийн энэхүү үзүүлэлт бол Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн 3 жил намаа биш улсаа бодсоны үр дүн байв.
Б.БАТ
Нэргүй 2024-01-08 103.57.93.110
Нийгэм сайн тал руу эргэж байна. СУИС-ийн хэдэн гахай мэгж захирлууд тэтгэврийн нас нь хэтэрчихээд байхад л оюутны дипломын бүтээлийг авлигад өгч албан тушаалдаа үлдээд байх юм
Нэргүй 2024-01-08 213.87.160.255
Харуулах боломжгүй.
Зочин 2024-01-08 66.181.185.168
Дараачийн ерөнхий сайд Оюун эрдэнэ. Энэ залуу үргэлжлүүлэн ажиллаж байж л. Монголчууд өндийнэ.
сонгогч 2024-01-08 202.9.46.164
МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨД ДУРГУЙ НЬ ХҮРДЭГ монгол ХҮМҮҮС БАС БАЙХ ЮМАА…….ТЭД ХЭН ЮМ БОЛ???….нүдгүй, чихгүй юм болов уу???….
зочин 2024-01-08 202.126.89.47
Өнөөгийн төр, улс орны эдийн засаг бизнесийг сэргээх, бэхжүүлэх,иргэдийн амьдралыг дэмжих, хэвийн болгох, бүтээн байгуулалт өрнүүлэх талаар бололцоот бүхнээ хийж байна. Үүний үр дүн гарч , төсвийн орлого нэмэгдэж,,иргэдийн амьдрал сайн тал рүү эргэж байна.Харин сөрөг хүчний хувьд энэ нь аюул. Тэнгэр ниргэх мэт явдал.Иймд тэд одоогийн төрийн хийж бүтээсэн бүхнийг харлуулж, гүжирдэж гүтгэн, бусдын нэр төрийг гутаах ажиллагааг маш идэвхжүүлж явуулж эхлэв.Гэхдээ иргэд мал биш.Олон удаа хууртахгүй.
Нэргүй 2024-01-08 202.131.225.242
ОЮУ-ЭРДЭНЭ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ ҮҮРЛЭСЭН ХУЛГАЙ ЛУЙВАРТАЙ ТЭМЦЭХ ХЭРЭГТЭЙ БАЙНА. УНТЭ ГЕМОДИАЛЗ ЭМЧИЛГЭЭГ ӨӨРСДӨӨ ИРГЭДЭД ҮЗҮҮЛДЭГ БАЙСАН ГЭТЭЛ МЕДВИК ГЭЖ ХУВИЙН ЭМНЭЛЭГТ ШИЛЖҮҮЛЭХ ЯМАР ХЭРЭГТЭЙ БАЙСАН ЮМ БЭ, ХЭНИЙН БИЗНЕС ВЭ, ХУВИЙН БАЙГУУЛЛГА ӨВЧИТНҮҮДИЙГ БОДДОГГҮЙ, МЭРГЭЖЛИЙН БУС, ЭМ, ТАРИА ХИЙДЭГГҮЙ ЦААНАА ЦААСАН ДЭЭР ХИЙСЭН МЭТ БАРИМТ БҮРДҮҮЛЖ УЛСЫН МӨНГӨ ЗАВШДАГ. ДУНД ӨВЧТЭЙ ИРГЭД ХОХИРЧ БАЙНА. МЕДВИК ГЭЖ ГАНЦ ЭМНЭЛЭГИЙН БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГО ЖИЛИЙН 10 ТЭРБУМ ДАВЖ БАЙНА. ЭНЭ ЛУЙВАРЫГ ЗОГСОО
Нэргүй 2024-01-08 202.131.225.242
МЕДВИК ЭМНЭЛЭГИЙН ЭМЧ НАР ХАРИЛЦААНЫ СОЁЛГҮЙ ЁС ЗҮЙГҮЙ, ӨВЧИТНҮҮДИЙГ ҮЛ ОЙШООСОН ДОРД ӨНГӨӨР ХАРИЛЦДАГ ЯЛАНГУЯА ТЭР ГАЛАА ГЭЖ БОРЦ ШИГ ХАР ХҮҮХЭН ҮНЭХЭЭР ЁС ЗҮЙГҮЙ ЭМЧ ШҮҮ. МЕДВИК ЭМНЭЛЭГ БОЛ ЛУЙВАРЧДЫН БӨӨГНӨРӨЛ.
Нэргүй 2024-01-08 202.131.225.242
Оюун-Эрдэнэ ерөнхий сайдын шударга ёсны төлөө тэмцэл амжилттай үргэлжилж байна. Уул уурхайн салбарын хулгай луйвар овоо хумигдаж байна гэж харж байна. Одоо эрүүл мэндийн салбарт нэвчсэн бүлэглэлүүдийн хулгай луйварыг цэгцлэх хэрэгтэй байна. Жишээлбэл гемодиализийн эмчилгээг төрийн эмнэлэгүүд өөрсдөө бие дааж хэрэгжүүлэх шаардлагатай байна. Энэ эмчилгээг хувийн компанид шилжүүлснээр мэргэжлийн бус, үйлчилгээ муу дээр нь улсаас маш их үргүй зардал гаргаж байна.
Зочин 2024-01-08 103.212.117.116
Бодлого чиглэл нь зөв байгаа гэж бодож байна.
Зочин 2024-01-08 124.158.67.164
Ерөнхий сайд Оюун-Эрдэнэд ажлын өндөр амжилт хүсье🌹 Залуу хүний эрч хүчээр олон зоригтой алхам, ажлуудыг гүйцэтгэж байна. Монголын ард түмэн танийг дэмжиж байна 👏👏👏
Нэргүй 2024-01-08 202.179.21.211
Үнэний ортой байхаа. Зорилго, санаа нь зөв, амжилт хүсье Оюун-Эрдэнэ ЕС-д
зочин 2024-01-08 202.126.89.47
Ардчилагч гэх нөхөд төрийн эрхэнд гараад улс орноо хөгжүүлээгүй ,харин эсрэгээр эдийн засгийг унагаж,төрийн данс улайлгаж, гадаад үлэмж өр зээлэнд оруулж, нийгмийн өмчийг идэж ууж,иргэдийн амьдралыг хүндрүүлсэн. Өөрсдөө баяжиж,ядуурал гуйланчлалийг тэлсэн.Харин энэ төрийн үед ковидоос эхлээд асар хүндрэлийг даван туулж,эдийн засаг бизнэсээ сэргээн,иргэдийн амьдралыг хэвийн болгох,бүтээн байгуулалт өрнүүлэх талаар бололцоот бүхнээ хийж байна.Иргэд мал биш.Яаж ч гүтгэж,гутаагаад хууртахгүй.
Нэргүй 2024-01-08 59.153.115.199
itgehgui bna
Зочин 2024-01-08 66.181.183.144
Хүний хөдөлмөрөөр бүтээгүй, байгалийн баялгаа зарснаа эдийн засаг өссөн гэж дүгнэвэл НҮГЭЛ болно. Эх орноо, газар шороогоо луйварчидтайгаа хувааж зарж идэж байгаагаа зөвтгөвөл АЮУЛ болно. Манай орон хөгжөөгүй. Эдийн засаг өсөөгүй. Идэж хэрэглэдэг нь л өссөн. Ийм байхад худлаа яриад хэрэггүй. Баян хоосны ялгаа, ядуурал, өрх гэрүүдийн өр л өссөн дөө.
Нэргүй 2024-01-08 202.9.40.189
Надад АН, МАН ялгаа байхгүй. Гэхдээ Оюун-Эрдэнэ бол арай өөр түвшинд ажиллаж байгаа гэдэгтэй санал нэгдэнэ. Өмнөх 30 жил хэн хулгайч нартай тэмцсэн юм? Тэмцээгүй учраас л бид өнөөдөр ийм түвшинд хүрсэн.
Эмээ 2024-01-08 202.21.107.2
Одоо ард түмнээсээ авах иатвахаа бууруул. Ахмадууд хүүхдүүдэд хямд төсөр орон сууц түрээсоэ. Тэгвэл ажил хийж байгаа хүний ачаалал буурна,
Эмээ 2024-01-08 202.21.107.2
Монгол улсаа өөд нь татсан оюун эрдэнэ жавхлан амарбаясгалан амарсайхан нар урт насалж ажил үйлс нь улам дэлгэрч буян нь дэлгэрэг. Тэр буяны үрээр арл түмэн элбэг хангалуун эрүүл энх аз жаргалтай амьдрах болтугай
ИРГЭН 2024-01-08 66.181.167.254
ЖИРИЙН ИРГЭДИЙН АМЬДРАЛ ДЭЭШЛЭРГҮЙ БАЙНА. ТЭГЭХЭЭР МЯНГАН ҮҮР ЦАЙГААД ЯАХ ЮМ БЭ ?
Нэргүй 2024-01-08 202.21.108.69
pz ymaa shuud dansand chin mungu hiih heregtei yu ydj suglaa avaldaa
Нэргүй 2024-01-08 46.114.235.190
сайн байна одоо монголчууд өөрсдөө хаа хаанаа жаахан танагтайхан байвал сайн сан
Нэргүй 2024-01-08 124.158.64.205
ЕС Оюунэрдэнэ маш сайн ажилласан шүү. Ард олон Оюунэрдэнийн талд байгаа.
Нэргүй 2024-01-08 66.181.183.93
захиалгаар бичүүлсэн гэдэг нь тодорхой. Мулгуу Данхаа зайлуулаачээ Хүрэлсүх ээ
Нэргүй 2024-01-08 203.23.49.69
Эдийн засгийн өсөлт нь ЗГ ын оролцоо бараг байхгүй ш дээ жоохон нүүрсээ зарсны л буянгаар л өссөн бга цаашдаа ч өснө ТЗ аа холбочихвол гайхалтай экспорт хийхээр бга Гадаадын хөрөнгө оруулалтын хуулиа зориглоод баталчихвал ч Монгол Скандинавын оронууд шиг болход ойрхон бга даа
Нэргүй 2024-01-08 202.21.118.186
нүүрс зарсны буян гэчихээд Төмөр замаа холбочихвол ч гэх шиг. Төмөр замаа холбоод бүр их нүүрс зарна. Тэгээд ч эдийн засаг өсөхгүй юу?
Нэргүй 2024-01-08 66.181.191.125
МАН эрх барьж бхдаа ЭЗ-аа унагаж буцаагаад өндийсөн төдий
Нэргүй 2024-01-08 122.201.23.83
Цалин нэмэгдсэн татварын орлого нэмэгдсэн төгрөгийн ханш унасан бараа үйлчилгээний үнэ өссөн энэ нь эдийн засагт үүр цайв гэсэн үг үү?
зочин 2024-01-08 103.215.14.2
яг тиймээ хөө