Хойд Солонгос улс өнөө өглөө /2024.01.05/ баруун эргийн ус руу 200 орчим удаа их буугаар харвасныг Өмнөд Солонгосын Штабын дарга нарын нэгдсэн хороо мэдээллээ. Тодруулбал, Өмнөдийн баруун хилийн Ёнпён арлын хойд хэсэгт орших Дэунсан хошуунаас өглөөний 09:00-11:00 цагийн хооронд их буугаар бууджээ.
Тодорхойгүй, аюултай нөхцөл байдал үүссэн тул Өмнөд Солонгосын хоёр арлын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх тушаал өгчээ.
Сумнууд нь де-факто далайн хил болох хамгаалалтын бүсэд туссан байна. Хилийн хурцадмал байдлыг бууруулах зорилгоор 2018 оны есдүгээр сарын 19-ний өдөр Солонгос хоорондын цэргийн хэлэлцээрийн дагуу хамгаалалтын бүсийг тогтоожээ. Гэвч Хойд Солонгос өнгөрсөн оны арваннэгдүгээр сард цэргийн тагнуулын хиймэл дагуул амжилттай хөөргөсөн явдлыг эсэргүүцэн Өмнөд Солонгос хэлэлцээрийг хэсэгчлэн цуцалсан.
Эх сурвалж: YONHAP