Мьянмарын эрх баригч хунта болон босогчдын бүлгүүдийн хооронд болсон тулалдааны үеэр их бууны тэнэсэн суманд өртөж, таван хятад хүн шархаджээ. Тодруулбал, Мьянмарын хил дагуух Хятадын Юньнань мужийн Нансан хотод таван хүн шархадсан.
Энэ хэрэгтэй холбоотойгоор Хятадын Гадаад харилцааны яамнаас эсэргүүцэл илэрхийллээ. Яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэнбин хэлэхдээ "Хятад улс мөргөлдөөнд оролцогч бүх талуудад хандаж гал зогсоохыг дахин уриалж байна. Мөн ийм харгис хэрэг дахин давтагдахаас сэргийлэх арга хэмжээ авахыг хүсч байна. Хятад улс иргэдийнхээ амь нас, эд хөрөнгийг хамгаалахын тулд шаардлагатай арга хэмжээг авна" гэжээ.
Юньнань мужийн албаныхны мэдээлснээр Мьянмарын хойд хэсгийн Коканг мужийн Лауккай хотоос Лхагва гаригт 14:00 цагийн үед их буугаар буудсан аж. Тиймээс Хятадын Элчин сайдын яам хотыг аль болох хурдан орхин явах зааврыг Лауккай дахь хятад иргэддээ хүргүүлжээ.
Мьянмарын хойд хэсэгт аравдугаар сарын сүүл үеэс зэвсэгт мөргөлдөөн ихэссэн. Тиймээс Хятад улс гал зогсоохыг уриалж байна.
Эх сурвалж: BBC
Зочин 2024-01-05 202.9.46.161
яасан сайхан мэдээ вэ байнга ийм мэдээ нийтлэгдээсэй билээ.
Нэргүй 2024-01-05 66.181.181.139
Яг юу нь сайхан байь?